Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

ЭРЧҮҮДЭЭ ХАЙРЛАЯ

 Би оройн сургалтанд явдаг юм.  Ангидаа 10 хүнтэй.  Надаас гадна 5-р ангийн нэг эрэгтэй хүүхэд бий.  Ангидаа хоёрхон эрэгтэй хүнтэй.  Урьд нь оройн сургуульд явдаг байхад эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйгээсээ бага байдаг байсан.  Өнгөрсөн хавар IELTS өгөхөөсөө өмнө жишиг шалгалт өгсөн юм.  Бас л хүүхнүүд давамгай тоотой.   Энэ үзэгдэл хавтгай болсон.  Эрэгтэйчүүдийн боловсролд бага анхаарч байна.  Монгол эрчүүд улам л харанхуй болоод.  Нэг л хар хүч булчин шүтсэн хүмүүс.  Нийгэм булчинг эрхэмлэхээр яалт ч үгүй боловсрол бүдгэрдэг бололтой.  Гэмт хэрэгт эрэгтэйчүүдийн эзэлж байгаа тоо, сургууль соёлд явж байгаа эрэгтэйчүүдийн тоо хоёр эсрэг тэсрэг.  Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид маань эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байгаа бол эрэгтэйчүүдийн төлөө тэмцэхээс өөр аргагүй болж.  Ер нь гэр бүлийн хоёр хоёулаа л боловсролтой болохгүй бол юун хос баганын тэнцвэр вэ.  Хаа очиж латин бүжгийн салса сургалтанд явж байгаа залуусын тоо өссөн санагддаг.  Бүжгээр гоо зүй урлагийн боловсрол олж авч байна.  Бүжгэнд явах хүртэл боловсрол шүү.  Би нэрийг нь хэлээд яахав.  Нэг таг хөдөөний залуу анх бүжгэнд орж ирээд шал өөр залуу болсон доо.  Эрэгтэй хүүхдийг багаас нь бэлдэхгүй бол ирээдүйд айл гэр, улс орон хэцүүдэх нь байна шүү хүмүүс ээ.  Хүчирхийлэл, гэмт хэрэг, замын түгжрэлтэй тэмцмээр байгаа бол эрэгтэй хүүхдээ л боловсруул.  

бичсэн: dadido | төрөл: 2018-10-09 өдөр 22:08
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax