Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

илтгэх урлаг...

     Саяхан саак.мн дээр гарсан "дэлхийд оюунаар өрсөлдөнө" нэртэй гарчиг байхаар нь дэлхийд тоогдох айхтар оюуны үнэт бүтээл бий болжээ гэж бодоод орлоо л доо.  Зургыг нь эхнээс нь үзсэн чинь монголд болж байгаа үйл явдал юм байх.  За тэгээд баахан гонжоомтой залуус л гарах юм.  Хадаг мадаг барьсан ч байв уу.  Нэг залуу  нь л айхтар юм хийж дээ гээд үзээд байлаа. За тэгсэн чинь миний бодож төсөөлж байснаас өөр юм харагддаг юм.  Би зургаа дутуу үзчихжээ.  Илтгэх урлагын л аварга шалгаруулах тэмцээн юмсанж.  Ямар ч аймаар том нэртэй гарчиг вэ дээ.  Үнэндээ гарчиг нь зургандаа томдчихож.  Хэдэн залуус л индэр гарч баахан юм ярьж ярьж тэндээ нэг лидер илтгэгчээ тодруулаад дууссан тэмцээн юм байх л даа.  Сайн л илтгэчихвэл тэгээд л аайн дэлхийд манлайлаад гараад өгөх юм шиг.  Шинжлэх ухааны илтгэл байвал ч бас яах вэ гэж бодох.  Зүгээр л хэтэрхий мэргэн жараахайнуудын тэмцээн ажээ.  Өнөөдөр ТВ ийн суваг солих болгонд хэтэрхий мэргэн жараахайгаас авахуулаад хэтэрхий мэргэн халим хүртэл гарах юм.  Яриад л.  Нэг нэгнээсээ давах гээд л яриад байдаг.
     Анх оюутан болохдоо парламентын мэтгэлцээнд багшийн шахалтаар орж үзлээ.  Яахав дээ индэр гараад эхлээд нүүр улайдаг байснаа сүүлд нүүр хагарсан.  Нийслэлийн Парламентын Мэтгэлцээний Аварга Шалгаруулах тэмцээн гэж болоод түүнд шөвгийн 16 д нь багтсан даа.  Үнэндээ ар өврийн хаалгаар.  Нуугаад юу гэхэв.  Дараа нь Сүхбаатар дүүргийн тэмцээнд ороод тэгээд л больсон доо.  Юу ч гэсэн нүүр хагарсан даа баяртай байдаг юм.  Би авах юм аа авсан байсан.  Зарим нөхдүүд бүр л лавшраад үндсэн үүргээ буюу сурах үүргээ умартаад "мэтгэлцээд сайн илтгээд сурчихвал ямар ч хичээлийг аргалж дөнгөнө" гэж тэнэгтэж эхэлсэн дээ.  Шулуундаа худлаа шаагаад болдог юм гэж бодох болсон.  Дараа нь карьер бил үү тэрийг нь хөөсөн.  Зарим нэг нь ТББ байгуулсан сурагтай.  За тэгээд МАСОХ, МОХ гээд явж өгсөн.  Зарим нь талбайн жагсаал дээр явж байгаа ч харагдах юм.  Загас хүртэл живдэг гэдэг

бичсэн: dadido | төрөл: My opinion 2010-04-30 өдөр 11:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



амбиц гэдэг оюутан ансны омогшил, бардамнал
амбиц гэдэг оюутан насаны омогшил байхаа. Олон олон гайхамшигтай чадварлаг уран илтгэгчийн хүчээр хүн төрлөхтөн үзэл суртлийн хийгээд оюун санааны, сэтгэлгээний цэнгэлийн эргэлтийг хийсэн нь гарцаагүй үнэн гэдэгтэй та бүхэн маргахгүй бизээ.Хүн болгонд өөрийн дотоод сэтэглээ бусаддаа нээх өвөрмөгц арга барилийг байглаас заяасан гэдэгт би итэгдэг.Түдэв энэ цагийн монголийн соён гэгээрүүлэгч, Гэрэл багш гайхамшигтай сайхан илтэгдэг, Саранцацралт гайхамшигтаы сайхан зурдаг, Жанцанноров гайхамшигтай сайхан ая зохиолч, Урианхай гайхамшигтай сайхан философич, Сосорбарам гуй гайхамшигтай сайхан уран уншигч гээд л монголд бороон дусал мэт түм буман өөрийгөө бусдад илэрхийлэх мөн чанар оршиж байна. Арга зам нь өөрч уур,ус, мөсний шинж чанарийг агуулаагүй бороон дусал гэж байдаггүй. Зүйрэлвэл ус уран илтгэл мэт
Бичсэн: Зочин 11:35, 2011-07-12 | Холбоос | |


гэхдээ тэгсхийгээд л дуусдаг юм дө
Бичсэн: dadido 22:37, 2010-06-20 | Холбоос | |


Хэхэ, оюутан байхад тиймэрхүү хэнхэгтэй гаруудад үнэн дургүй байж билээ, харин одоо харсан чинь нөгөөдүүл нь маниусыгаа бодуул бөөр байр сууриа олцон харагджаахын. Ер нь тээд сайн ч бай муу ч бай мэтгэлцээл, илтгээл яваад байсан нь ямар 1 юманд хүрцэн л байна шдээ. Энэ нийгмийн идэвхиээ гэж.
Бичсэн: Zurai 22:50, 2010-06-18 | Холбоос | |


metgelzene gej, hiisen ajilaaraa, medsen oilgosnooroo, oilgosnoo herhen heregjyylsnee l uul n haruuldag yumsan...
Sonirholtoi bailaa- bayarlalaa! goe bichleg bna.
Бичсэн: AmonRa 18:53, 2010-06-18 | Холбоос | |


ter yahaw ee dadido. hicheeldee l sain bgaarai hahahaha
Бичсэн: tamerlan13 13:02, 2010-05-02 | Холбоос | |


сургуульд байхад багш маань "өөрийг яая гэжийж сансар галактикт санаа зовоод та нар" гэдэг юутай үнэн.
Бичсэн: dadido 19:35, 2010-05-01 | Холбоос | |


Дэлхийн банкны захирлын хоёр оймс нь цоорхой зураг байдаг юм билээ ирмэх Японд айлчлаад нэг тийм гутлаа тайлдаг уламжлалт хоолны газар орох үед нь дарчихсан хэлээ гаргах
Бичсэн: xvv 00:44, 2010-05-01 | Холбоос | |


yu unen ter uneen gej nuguu oimsoo nuhuugui bj delhiin humuust sanaa zovj bgaa humuusiig harahaar bi bur gaihaad bdiin buur har bagaasaa tumriin don alban tushaaliin heneerheltei bolgohiig bidnii nuguu umnuh yueees maani hatgaad bh shig sanagdaad bgaan гуниглах
Бичсэн: dao 13:25, 2010-04-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax