Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

цэргийн цол

Сая цагаан сараар түрүүлсэн залууг цэргийн хугацааны ээлжит дэслэгч цолоор шагнажээ.  Өө буруу биччихэж юу гэж хугацааны ээлжит байдаг юм.  
Бага байхад бөхийг их үздэг байлаа.  Одоо үздэггүй бараг.  Таньдаг ч үгүй.  Гэхдээ нэг юмыг мэдэж авсан.  Бөхчүүд бол жинхэнэ "хорчин гарууд" гэж.  За бараг тамирчид ч ялгаагүй дээ зарим нь.  Ар өврийн хаалгыг цэцэглүүлж байгаа даа.  Сүүлийн хэдэн жилд гайгүй хэдэн тамирчдыг харахаар бүгд л нэг мөрдэстэй харагдах юм.  Дандаа офицерын мөрдэстэй.  Аварга Н.Түвшинбаяр л ганцаараа мөрдэсгүй байх бараг. 
Дэслэгч.  Энэ бол офицерын анхны цол.  Офицерын бүрэлдэхүүнд орно гэдэг баргын аавын хүүгийн давдаг даваа биш.  Цэргийн сургуульд дөрөв таван жил сурч байж авдаг.  Эсхүл ахлагч цолтойгоор  олон жил үр бүтээлтэй ажиллаж дараа нь офицерын сургалт дамжаанд хамрагдаж байж авдаг цол.  Дээр үед бүр  бага дэслэгч гэж байсан гэсэн.  Цэрэг цагдаад халуунд халж хүйтэнд хөрч аюулын эсрэг тэмцэж яваа олон залуучуудын мөрөөддөг цол.  Цэргийнхэн шоргоолжоо печенье болгохын бөөн мөрөөсөл.  Дээр нэг сонин гарчиглалаа.  Монгол улсын заан.  Харин бөх хүний хээгүй ярилцлага өгсөн байсан. "Би Өмнөговьд байдаг хилийн цэргийн 0166-р ангид харъяалагдаж цалин авдаг.   Улаанбаатарт ажиллаж амьдардаг".  Юу ч гэж ойлгох юм. Ямар ч сайхан урт хугацаатай чөлөө зөвшөөрөлтэйн, ямар ч сайхан жаргалтай ажил юмб.  Цол олгохдоо байгууллагын нэр хүндийг өндөрт өргөн гээд л...бид бөх үзэхдээ бол "Мөнхбаатар арслан лаг ийн гэдэг болохоос ЦЕГ ын Хүч нийгэмлэгийн тамирчин цагдаагийн ахмад Мөнхбаатар лаг юмаа даан ч Зэвсэгт хүчний ...-р ангийн салаан захирагч дэд ахлагч "Алдар" спорт хорооны тамирчин Мөнгөнбаатараас мияа юм аа гэж хардаггүйшд.
Хүчний байгууллагуудын нэгдсэн марш тактикийн тэмцээнээр амжилт гаргавал ёстой тэнд анги бие бүрэлдэхүүний нэр дуулддаг. Одоо ер нь мөрдэсгүй бол хүн биш болох ч юм  уу хаашаа ийн. Аа тийн  дээр юу билээ УИХ ын хэдэн гишүүд бас карентинд байж байгаад цэргийн цолоор шагнуулаад байл уу даа.   

Монгол улсын заан, арслан, начин, аварга энэ тэр гээд их дуудах сонсогдох юм.  Гадаад хэл рүү шууд орчуулвал их л сонин санагдах юм шиг.  Үндэсний бөхийн заан, арслан гэж нэрлэмээр санагдана.  Монгол улсын үндэсний бөхийн заан тэр ч гэдэг юм уу  

бичсэн: dadido | төрөл: 2011-02-08 өдөр 22:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



CC
Үнэн шүү дээ. Эдний найруулсан бөхийн барилдаан нэртэй жүжгийг ер нь үзээд яах ч билээ. Амьдрал дээр өөрөөс нь илүү хүчтэн байхгүй юм шиг ямар онгироо дээрэлхүү гээч. Хойно шкаф шиг оросд бариулаад хүүхэд шиг болцон байхад нь тойрсон монголчууд авч гарч л байлаа. Ер нь маш ёс зүйгүй нөхдүүд дээ. Үндэсний бөхийн нэр хүндийг эд унагаж байгаашдээ. Бөхчүүд ээ гэж ... Ёс зүйгүй мунхаг нөхдүүд мэхтэй бяртай байвал хэцүү гэдгийг харуулхаа хэзээ болихын бол.
Бичсэн: CC 13:37, 2017-04-26 | Холбоос | |


joohon baihdaa l ovoogiinhoo hajuud suugaad boh uzdeg baijdee..
Бичсэн: Зэрэглээ 22:40, 2011-02-09 | Холбоос | |


төрийн албаны завхралын нэг жишээ нь
Бичсэн: dadido 22:28, 2011-02-09 | Холбоос | |


тамирчин байхад амархаан. харин офицер байх хэцүү шүү. ядаж л офицер шиг байхын тулд офицерийн дайны боловсролтой, мөн тэр хэмжээгээр сэтгэдэг байх хэрэгтэй гэж би боддог. түрүүлсэн бөхийг цэрэг, цагдаагийн цолоор байлдаг ёс чинь манай цагийг эзэлсэн их аварга Бат-Эрдэнийн үеэс эхтэй шүү дээ. Манай аварга чинь аймаар хурдан хурандаа болоод Хүч нийгэмлэгийн даргын албыг олон жил үр бүтээлтэйгээр хашсан биз дээ? Ерөнхийдөө бол монгол бөх мөхөж яваа спорт шүү дээ. Муусайн авилгач, хорчин бөхийнхөн монгол үндэсний их өв соёлыг үгүй хийхэд асар их хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс дээ.
Бичсэн: amaahai76 22:03, 2011-02-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax