Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Байлдаантай ном

2013.07.24.  Өнөөдөр номын дэлгүүрт орж баахан ном үзэв. Би ч голдуу л цэрэг дайнтай ном унших дуртай байдаг юм.  Нэг барьвал бүр салахгүй.  Дэлхийн 2-р дайны талаар бас их уншдаг.  Дээрээс нь орчин үеийн байлдааны үйл ажиллагааны талаарх дүгнэлтүүд бас их сонирхолтой байдаг.  Ямар арга тактик, техник шалгарсан гээд л.  Дайн өөрөө асуудлыг шийдэх хамгийн муу хувыбилбар боловч тасрахгүй нь тодорхой.  Уншаад суухад бидний хэрэглэж байгаа гар утаснаас авахуулаад аялалын гутал хүртэл анхны зориулалт нь цэргийнх байсан болов уу гэж бодогддог.  Яг нотлочихож чадахгүй байна л даа.  Хөдөлмөр хамгааллын зарим дүрмүүд ч ялгаагүй.  За сэдэв рүүгээ эргэн оръё.  Виктор Суворовын "Гитлер яагаад ялагдав" гэдэг номыг барьсан чинь 20 минут зогсоогоороо уншсан байх юм.  Гол нь дүгнэлтүүд нь сонирхолтой байлаа л даа.  Орчин үед ч ямар ч юм болсон араас нь заавал дүгнэлт гаргадаг нь ёс болсон юм даг уу.  Багадаа Г.К.Жуковын "Дурдатгал бодол"-ын уншиж л байсан.  Гэхдээ надад яагаад ч юм тийм том жанжнаас гарсан гэхэд "амт муутай" болсон санагддаг.  Цаг үеийн хавчлага, шахалт орсон ч байх.  Гэхдээ тэр хүнээс дутуу л юм бичүүлж авсан санагддаг.  Номыг нь уншаад байхад "буучийн 52-р дивизийг фронтын баруун жигүүрт байрлуулаад хүчийг нь зузаатгасан" гэсэн өгүүлбэр их л тааралддаг.  Зүгээр л албаны хуурай өгүүлбэр санагдаад байдаг юм.  Эсрэг талын Гудерианы "Цэрэг эрийн дурьдатгал"  гэсэн утгатай номыг нь олж уншвал бас л өөрөөр эрэгцүүлнэ биз.  За би ямар цэргийн түүх судлаач биш дээ.  Гэхдээ хар багаасаа дайнтай кино үзэж өссөн маань л ийм болгочихож.   Оюутан байхад сургуулийнхаа новшийг ухаж байтал 1991 оны БХЯ-ны "Соёмбо" сэтгүүл гарч ирдэг юм.  Түүн дээр "Афганистаны дайны сургамж" нэртэй цэргийн шинжээчийн өгүүлэл байдаг юм.  Уншаад орой нь гэртээ ирсэн чинь "9-р рот" гэдэг кино гараад яг л тэр өгүүллийг амьдруулсан мэт санагдсан.  Спецназ буюу тусгай томилгоот цэрэг, агаарын десантын цэрэг, 5.45мм АК бууны тухай гээд яг бичигдсэн байж билээ.  Даан ч цэргийн салбарын олон хүнээс асуухаар тэр талаар маруухан мэдлэгтэй байгаад нь гайхдаг л юм.  За би гэдэг хүн ийм л цэрэг дайны юмыг уншиж өссөн дөө.  Сүүлд Орос-Гүржийн дайны талаар манай мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт бас л мундаг байна лээ.   Энэ блогыг хөтөлдөг цэргээр "өвчилсөн" залуу байдаг юм.  Хүсвэл та бүхэн орж сонирхоорой.  Арван жилийн хүүхэд байхдаа ингэж хөтөлж байсан гэхээр бахархмаар л байдаг юм.http://armedforces.blog.gogo.mn/read/entry30680

бичсэн: dadido | төрөл: 2013-07-24 өдөр 21:02
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Jukoviin tuhaid bol "velikii polkovodets" gej helne. ter hun zohiolch bus cergiin janjin hun baisan gedgiig l oilgoh heregtei bolov uu. Stalin gedeg burhantai, Jukov gedeg janjintai b,san uchraas orosuud Delhiin 2-r daind yalsan gej bi boddog shuu dee
Бичсэн: amaahai76 01:32, 2013-07-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax