dadido diary
Хошин урлагынханд зориулав
Хошин урлаг сайхаан. Хүний хараагүй мэдрээгүй анзаараагүй зүйлийг гаргаж ирээд ухаарал, нууцхан гуниг, баяр хөөр бэлэглэдэг. Гэлээ ч аливаа зүйлд давах ёсгүй шугам гэж байдаг.Аль ч үндэстэнд аливаа нэг үг хэллэгийг янз бүрийн авиагаар хэлдэг. Англи хэл сурах гэж оролдож байсан нэг нь илүү мэдэх биз. Ганцхан ус гэдэг үгийг англи, америкчууд хоёр өөр авиагаар хэлэх жишээтэй. Өвөрмонголчууд маань адилхан монгол үндэстэн боловч аливаа зүйлийг оноож хэлсэн хэллэг нь биднээс өөр байдаг. Ар монголд ч нэг зүйлийг олон янзаар нэрлэсэн л байдаг. Ах дүү нараа хэлний онцлогоос нь болж элэглэж хошин урлагын бүхэл бүтэн тоглолт зохиож байгаа нь даан ч харамсалтай. Ялангуяа хошин урлагын "Маск" хамтлаг энэ талаар нилээд "занималдсан". Үндэсний эв нэгдэл, үндэс угсаагаа бодсон ч ийм зүйлээр элэглэл зохиож байгаа нь арай л дэндүү мэт. Гэтэл үнэндээ "жинхэнэ монгол хэлэнд" гадаад үг дэндүү их байгаа ч монголчилж нэрлэсэн юм алга л байна. Монгол бичгийн талаар бүр ч ярилтгүй л дээ.
Саяхан Монгол даатгал компанийн нэгэн реклам явж байна аа. Казах нь ухаантай, буриад нь нэг тийм хулгайч, хээ шаагүй нөхөр гээд байгаа юм уу хаашаа юм. Казах гэхээрээ монголоор хальт мульт ярих ёстой ч юм уу.. Реклам зар сурталчилгаа эрх зүйн зохицуулалттай. Ёс суртахуунд үл нийцсэн зар сурталчилгаа гэж7.4.5.үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан.
Тэр реклам дээр бол Буриад зоныг шууд л доромжилсон байна лээ. Ер нь сүүлийн үед Буриад зоныг алуурчин/ Долоон бурхан харвадаггүй кино/, архичин, хутгаар бүлэгч гэх дүр төрхөөр гаргаж байгаа нь даан ч харамсалтай. Э.Ренчиног шууд л алуурчин болгочихсон байна билээ. Түүх ийм бишийг Баабар гуай нийтлэлээрээ сайн тайлбарласан. Буриад зон хэлмэгдүүлэлт, эрх чөлөөгөө алдах гэж юу байдгыг дэндүү их мэдэрсэн. Түүхээ мэдэхгүй зарим сэтгүүлч нар маань "БУРИАД, Монгол" гэж ярьж, бичиж, нийтлэх юм. Буриад бол тусдаа үндэстэн биш монголын үндэстний нэг салбар. Тусдаа ойлголтуудын дундуур таслал тавьдаг санагдах юм. Эрх чөлөөт Монгол улсдаа дахиж урлаг, соёлын бүтээлээр хэлмэгдмээргүй л байна.
Европт еврейн Давидын шар од зүүсэн нөхөр хулгай хийж байгаа, голрох гэж байгаа реклам цацвал юу болох бол. Төсөөлөхөөс ч аймаар.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
бичлэг
Блог дээрээ бичлэг оруулаагүй их удаж дээ. Анх блог бичихэд бичлэгээр бөмбөгддөг байсан бол одоо нэг бичлэг бичих гэж буман юм бодох болж дээ. Зөв ч юм уу буруу ч юм уу. Хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу гээд л. Лав л сүүлийн үед нийгмийг шүүмжилж бичихээс нилээд зай авдаг болох гээд байгаа. Шүүмжлэх гэж яг юу вэ. Муу хэлэхээс юугаараа ялгаатай тухай С.Молор-Эрдэнэ "Ар монголд орчин үе үгүйлэгдэнэ" бүтээлээс зах зухын ойлголт аваад л байжийнэ. Ер нь одоогийн байгаа байдлыг ёстой энгийнээр тэгэхдээ философи судалсан хүний ухаанаар бичсэн байна лээ. Номын ерөнхий утгыг ажаад байхад Тэмүжин улс төрчийн санаатай адил байх шиг. Ийм нэг ном уншиж үзлээ таалагдлаа. Одоо И МЁН БАГ " Ажлаар амьсгалсан он жилүүд" номыг уншаад байжийнэ. Айхтар л хүмүүс юм даа. Ази хүн болоод ч тэр үү анхны хайр энэ тэрийн тухай юм гарахгүй л юм. Ном бол миний амьдралын нэг хэсэг байсаар байх болно. Би уншсаар л байна.
Амьдрал тийм айхтар хурдтай хэмнэлтэй байгаа юм уу дотно найзуудтайгаа уулзалдаж амжихгүй л байх юм. Хүн болгон л тийм байгаа бололтой. Тэгж байгаад нэг цэцэг тарьж үзэхээс сонирхолтой санагдаад байгаа. Зарим нь эхнэр авдаг насан дээрээ цэцэг яриад гэх байх л даа. Яарах юун билээ
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
БОМЖ
Оросоор ингэж нэрлэдэг юм гэнэ лээ.Ойрын үед манай орцонд нэг гэр оронгүй хүн байнга хэвтэх болсон. Өглөө гарахад байна орой ирэхэд бас байна. Зайлуул цаанаа л сульдаж ядарч байгаа шинжтэй. Хэвтээд л. Цагтаа хүн шиг л амьдралтай байсан байлгүй дээ. Ийм хүмүүсийн талаар зурагтаар "хүн хог" гэж нэвтрүүлэг гарч байсан санагдана. Юутай ч тэд нийгэмдээ хог шиг л харагдах болж. Өвлийн хүйтэнд манай орц захын орц болоод ч тэр үү тийм хүмүүс их хоноглоно. Үнэр танар нь ч эвгүй. Гэхдээ тэднийг хөөж чаддаггүй юм. Хөлдөж үх гэснээс ялгаан юун. Өөр тусыг тэдэнд даанч үзүүлж чадахгүй юм даа. 21000 төгрөг тараагаад 2 шахуу жил болох гэж байна. Би дотроо энэ мөнгөнд баярладаг юм. Юутай ч ядруухан айл 10 кг гурилаа авч өлсөж үхэхээргүй л боллоо гэж. Даан ч энэ мөнгө тэр "хог" шиг болоод байгаа хүмүүст очиж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ тал дээр хөөцөлддөг төрийн болон төрийн бус аль ч байгууллага байдаг юм бүү мэд. Тэд бол орхигдсон. Зурагтаар, сайтаар, сонингоор, их, дээд сургуулийн индэрээр дүүрэн "Ардчилал, хүний сайн сайхан, эрх чөлөө" ярьсан, бичсэн, нийтэлсэн улс төрч, судлаач, шинжээч, оюутан, мэргэжилтэн. Шар номоор дүүрэн хуулийн фирмүүд, төвүүд. Эрх, эрх чөлөө гэдэг хуульд заагдсанаар л хэрэгжээд явчихдаг зүйл биш. Зарим үед Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгждэг эрхүүд гэж бий. Тэдний 21000 д дэмжлэг хэрэгтэй байна. Нийгмийн хамгааллын чиглэлийн ажилтны үзүүлэлтэд хэдэн орон гэргүй хүнийг 21000д хамруулснаар нь дүгнэдэг болмоор ч юм шиг. Даан ч манай цалин багатай, бага цалинтай ажилдаа дургүй, тэгээд өөр газар ажилд орох гэхээр бас нэг тийм хүмүүс маань энэ талаар хөдлөнө гэхэд итгэл нэгэнт төрөхгүй байна.
Нэг хүний эрхийг хангаж чадахгүй бол бусдын эрхийг мөн адил чадахгүй
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Хөлөө олох
Амьдрал аа гэж. ҮРгэлжилсээр. Нэг мэдсэн блогоо бичсэнгүй их уджээ. Сонин содон зүйлгүй болохоор бичих юм ч нэг их олдсонгүй. Урд нь бичсэн улс төрийн талаарх бичлэгээ харахаар дотроо ичээд байх юм. Аа тийн цагаан сараар хүмүүс их гоё хувцастай шинэлцгээж байна лээ. Бага багаар ч гэсэн үндэсний хувцас сэргэж байгаа нь гоё юм аа. Наадмаар нэг дан дээл хромон гуталтай өмсөнө гэж бодоо л байна. Ирж яваа цаг болохоор гадаа цаанаа л сайхан. Ямар ч аймаар урт өвөл байв даа бурхан минь. Юу юу ч болоод өнгөрчив. Бөөн сорил л байлаа. Заримдаа ч сорилын өмнө сөхрөх юм даа. Аймхай болж дээ. За тэгээд амьдрал үргэлжилсээр л. Амьдралд тогтоно, хөлөө олно гэдэг тийм ч амар юм биш юм даа гэж...Амьдралд баяжих, боловсролтой болох, сексдэх, шоудах гол нь биш хөлөө олох юм байна даа. Сэтгэлдээ хөлөө олоогүй бол бас л чанга болтой. Хөгшчүүд "энэ маань нэг хөлөө оллоо" гэж санаа нь амарсан янзтай ярьдаг. Учиртай л юм байна даа
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
регресс
Ай миний залуу нас аа гэж. Нэг л ёозгүй. Хүсэл мөрөөдөл зорилго итгэл юу ч үгүй болчлоо. Байнга дотор хүнтэйгээ зөрчилдөх. Эргээд бодоход хураасан хөрөнгө, сурсан эрдэм, хайр дурлал гээд юу ч алга. Зүгээр л хоосон. Хорвоогийн хамгийн новшийн ажил руу гулсаж орсондоо одоо өөрийгөө хараагаад баршгүй. Би одоо хэн ч биш. Гэр орондоо орохоос ч дургүй хүрэх юм. Болдогсон бол бүх зүйлийг хаяаад хаа нэг тийшээ бүрмөсөн сураггүй алга болчих юмсан. Зүгээр бүх зүйл новш оргиод. Ойрын өдрүүд бүгд хаялт гээлтээр дүүрэн.Бага насаа эргээд бодоход олигтой юм бараг үгүй дээ. Хүчирхийллийн бус айдсаар дүүрэн. Ядаж байхад надаас өөр тэр айдсыг хуваалцах ойлгох хүн байсангүй. Одоо хар дарж зүүдлэхээрэ байнга тэр байр зүүдэнд ордын. Тэр айдас одоо ч оршсоор...
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
хараал ид гэж
Би сүүлийн үед сэтгэл зүйн их тийм тэнцвэргүй байдалд орж байна. Яагаад ч юм бэ нэг л сонин. Торноос гараад өөр нэг торонд орчих юм. Ядаж байхад орчин тойрныхон маань намайг тэр тор луу түлхэх их дуртай юм. Учраа олохоо ер нь болилоо. Яагаад би заавал тэр торонд байх ёстой юм бэ гэж. Бүүр хөдөө уулын мухарт очиж амьдармаар санагдах шиг. Тэгж болохгүй, ингэж болохгүй, бөөн хориг сааднаас заримдаа бүр залхах юмаа. Шувуу болоод нисчих юм сан. Хэзээ ч ахихгүй, хөгжихгүй тэр зүйл дахиад...энэ бүхнийг хаяаад өөр тийшээ ор сураггүй алга болох юмсан түй чоорт сда бүгдийг чөтгөр аваг
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2012
Та бүхэн 2012 ондооСанасан бүхэндээ саадгүй хүрээрэй
Зорьсон зүйлдээ зоволтгүй хүрээрэй
Эхэлсэн үйлээ дуустал зүтгээрэй
Эцсийг нь үзтэл шантрахгүй зүтгээрэй
Урдах зам чинь дардан байг
Учрах хайр чинь үнэнч байг
Ганцаардсан нэг нь олон болтугай
Олон нэг нь өнөр байх болтугай
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
Атаархах зүйл үгүй
Сая Ким ахыг өөд болохоор нь Барбара Демикийн "Атаархах зүйл үгүй" гэдэг номыг нэтээс татаад уншваа. Номыг өөлвөл хойд солонгос хүн биш Америк хүн бичсэн болохоор үзэл суртал орсон байх талтай ч байж болно. Гэхдээ бодит хүмүүсийн дурсамж дээр бичсэнээрээ илүү баримтат юм уу даа. Уншаад цочирдов. Өлсгөлөнгөөр үхэж байгаа хүмүүсийн тухай хэсгийг уншаад үнэхээр балмагдсан. Хорвоод хүн хоолгүй байдлаас болж үхнэ гэдэг хамгийн аймшигтай бөгөөд эмгэнэлтэй. Номныхоо дараа хүнсний зах орж мах авах гээд явав. Ард талын хогон дээр нь хонины шулсан хавирга, үхрийн чөмөгтэй булууны яс овоолоостой. Бөөн калори нүдэнд харагдав. Дотор махны тасагт 10 кг дөхсөн цувдай нь 4000 төгрөг. Ер нь манайхан цувдай идвэл доошоо орчихно гэж боддог. Бие биендээ "Цаадахь чинь амьдрал нь ядраад зах дээрээс цувдай авцан явжийлээ" гэдэг дээ. Бурхан минь монголд өлсч байна гэж ярьж болохгүй юм билээ шүү.Махны ченж хийдэг ахтай эмнэлэгт нэг өрөөнд хэвтэв. Яриагаар нь бол хөдөө мал ховордож байгаа, удахгүй урдаас махаа зөөнө гэх юм. Хиаманд хийдэг гахайн өөхийг бүгдийг нь урдаас зөөж байгаа болтой. Уул уурхай гэж хэт хөөрцөглөөд мал бэлчээх нутаггүй, тариа услах голгүй болчихвол муулаад гайхаад байдаг хойд солонгосоосоо л дор болох байх даа бараг.
Сүүлийн үед өөртөө их эргэлздэг болчоод. Би материаллаг баялаг бий болгож байна уу гэж. Эсхүл тийм үйлдвэр, компаний хувьцааг худалдаж авчмаар ч юм шиг. Төлөвштлөө хол юм даа
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
Заргач
Зах зээлийн нийгэмд чинь юм хөөцөлдөж бүтээж чаддаг хүн гайхалтай юм. Ядаж байхад ээж нар аймаар сайн заргач, хөөцөлдөгч хүмүүс юм. Хөөрхий дөө хэдэн зулзагаа өлсгөөхгүй, хүнээс дутуугүй явуулах гэсэндээ ичихээ ч байчдаг юм шиг байгаа юм. Ямар ч газар орсон хариуг нь аваад л гарч ирэхийг нь яана. Ам хэл нь ч гэж мэргэн түргэн хурц гэж жигтэйхэн. Хэрвээ тэд хүнээс ичиж нэрэлхсэн бол энэ амьдрал ийм байхгүй дээ бараг. Ядаж байхад хэнтэй ч тохиролцож чаддагыг нь яаана. Дэргэд нь хуулийн сургууль төгссөн, бас ч үгүй гайгүй ажил хийж байсан би ичихийн үнэндээ. Хуулийн сургууль төгссөн гэдэг мөртөө олигтойхон хүнтэй маргалдаж, байдалд оруулж чадахгүй охидуудыг харахаар ч бас л ааяаяа. Хүнтэй харьцах урлагыг яаж тэгж эзэмшдэг юм бол бүү мэд.жич: УИХ д эмэгтэйчүүдийн квот оруулсанд нь баярлаад байгаашд дотроо. Монголд Эрин Брокович хүүхнүүд хэрэгтэй байна шөө
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Ханиад
Ёо бас л ханиаданд дарлуулчихлаа. Гэхдээ яг нам дардагын даваан дээр паарны халаалт зогсоод намайг өвтгөцийн. Миний буруу ерөөсөө биш. Би мундаг...нөгөө...заза ээждээ эрхэлдэг үгээ бичих гэжийшд. Урд нь ханиад хүрэхээрээ юм л бол дусал юм уу тариа хийлгэдэг байсан. Сүүлдээ дасалтай болчих болов уу гэж айгаад больсон. Дэлгүүрт гэнэ ээ аптээкэд зарж байгаа зарим эмнүүд ямар ч нэмэр алга. 5000 төг өөр мундаг сироп гээд уусан чинь бараг л дордуулав. За болъё гээд сурагч байхдаа уудаг байсан кальци хлороод, үроторпин, шингэн вит с гээ авлаа. Бас ардын эмнэлгийн хэдэн эм. Аз таарч байхад яг манай хажууд уламжлалтын эм зардын. Гэснээс хятадын астма, бронхит, ханиадны эмүүд, бас дуслууд лав маш сайн үр дүнтэй байдаг. Яагаад ч юм эмийн сангуудад бараг зарагддаггүй. Чанаргүй гэхээсээ илүүтэй өөр ашиг сонирхол л явагдаад байгаа байх. Терафлю энэ тэр гээд гоё үнэртэй сиропнууд лав л эдгэрүүлэхийг хараагүй. Би сүүлийн үед оросын эмнүүдэд итгэхгүй болчоод байгаан. Хуурамч архи, тамхи, эмийн үйлдвэрлэл ихтэй л гэдгийн байна лээ. Ер нь боломжтой бол виски шимээд сууж байх ер нь зүгээр юм шиг байна шүү. Кинон дээр гардышдээ. Нэг жижиг хавтгай метал дашмагт виски хийцэн, хааяадаа шимээд л. Тэр чинь бас л өөр агуулга юм шиг байгаан.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
Яагаад намайг тойроод байдгыг би ойлгохгүй байна
Надад дурласангүй гэж бичээгүй шүү уншигч минь
Намайг яагаад дурлуулдаггүй зүрхэндээ л агсамдаж байна
Гэм буруу надад байна уу дурладаггүй зүрхэнд байна уу
Гэрэвшиж хэн нэгнээс нь би зугтаагаад байдаг юм болов уу
Оргилуун насныхаа талд нь орлоо юу л болоод байна даа
Орь ганцаар өөртэйгээ ярьсан тэр л залуу хэвээрээ
Ганцаардаж байна гэж тунихгүй ээ би амьдралд
Ганц олдох дээд хэмжээ нь ч энэ юм бил үү бүү мэд
Олон биш ч хэдэн бүсгүйтэй учир ургуулж
Ор хөнжлийн явдлаар хэсэг хөөцөлдсөн ч
Дурлал тэгээд хайрыг хэзээ ч бий болгодоггүй юм байна
Дурласан биш тачаадсан сэтгэл тэр үедээ л юм байна лээ
Тачаангуй залуугаас хол яваараа бүсгүй минь хэрвээ чи хүсээгүй бол
Тийм залуу хэзээ ч хань болохгүй
Амьдрал гэж нэг иймэрхүү
Ахиад хүн болж төрөхгүй ээ лав
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих
дэндүү туйлшрал
Ишиг эвэрээ ургахаараа эхийгээ мөргөнөө гэж. Сүүлийн жилүүдэд бичигдэж байгаа ном зохиол, нийтлэлүүдийг харахаар коммунизмыг газар доогуур ортол нь муулсан байх юм. Ерөөсөө л ад зэтгэрийн эрин үед байсан юм уу гэж учир мэдэхгүй хүүхэд ойлгомоор. Хуучин тогтолцоонд коммунизмын туйлшрал байсан бол өнөөдөр ардчиллын туйлшрал. Туйлширлаараа бол аль аль нь ялгаа алга. Муулаад байсан коммунист тогтолцоо нь Гитлерыг нам дарсандаа үнэндээ. Үүний эсрэг өрнөдийн түүхчид 1939 оны орос-германы гэрээг их гаргаж ирж бүдгэрүүлэх хандлагатай мэт. За энэ ч арай л томдсон санагдаад явчихлаа. Ардчиллынх нь сонин санагдаад байгаа юм. Хуучин тогтолцоонд алдаатай юм зөндөө байсан байх өө. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай хүний эрх, эрх чөлөө өмчийн үзэл санаа байхгүй гээд. Одоо бол алдаа зөндөө л байна. Улаанбаатарын утааны тухай яригдахад тэгээд л нам шүү дээ. Социализмын үед лав л Улаанбаатар утаатай байгаагүй нь тодорхой. Социализмын үеийн дарга нарыг сайн муу хэлээд, тэр үеийн нам засгийн удирдагчдыг шүүгээд өнөөдөр ямар ч утгагүй. Саяхан Брежнев, коммунизмын тухай нэгэн нийтлэлийг уншаад ихээр цочирдов. Тэр хүнийг хэтэрхий магтаж байсан л гэнэ. Зөнөг л гэнэ. Юутай ч тэр өвгөний үлдээсэн дэд бүтэц дээр өнөөдрийн бид амьдарч байна. Юу ч гэсэн 3, 4 р хороолол тэр хүний шийдвэргүйгээр баригдахгүй л байсан биз. Энэбиш агсны хөшөөтэй тэр хүний хөшөө зэрэгцээд байж байхад гэмгүй л дээ бараг. Социализмын үед баригдсан дэд бүтцийн завсар зайнд баригдсан хэдэн шилэн цамхагаа зарим нэг маань хөгжил гэж хараад байгаа бол ёстой гуцваа л байна. Ардчилалд шилжээд шинээр хот байгуулсан уу. Үгүй. За ингээд бичихээр зарим нэг нь манай нам л монгол орныг ийм болгосон гэж солиороод явчихна. Өнгөрсний гавъяаг өөр дээрээ нялзаах гээд байгаа нь сонин. Одоо үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тэмдэглэнэ. 100 жилийн өмнө ямархуу орон байсныг Н.Энхбаярыг Францад айлчлахад францчууд хүрээний гудамжинд хүмүүсийн нүдэн дээр бааж байгаа монголчуудын бичлэгийг үзүүлж байсан. Нэг юм бодогдох байх.Өнгөрсөн үе рүүгээ хэт дайрч, улс төр хийж амжилт олох гэж байгаа хүмүүсийг харахаар маогийн улаан хамгаалагчид, хувьсгалт залуучуудын эвлэлийн ухуулагч нараас бараг ялгаагүй харагдах юм. Ихэр юм шиг санагдцаан. Ямар ч улс үндэстэн түүхэндээ алдаатай замнал туулж л байдаг. Одоо ч туулсаар. Магадгүй зах зээлийн хэт чөлөөт эрээ цээргүй байдал нийгмийг юунд хүргэж байгааг харахад ч бэрхтэй. Порно киноны од хүүхэн Опрагийн шоугаар гараад л. Монголын ТВ орчуулж тавиад л. Порно од болвол баян болно гээд байгаа юм уу хаашаа ийн. Олон мянган садар самууны сайтаа хааж чадахгүй байж үнэнийг дэлгэсэн викиликсээр оролдоод байгааг нь хараач.
Аль нэг хэт туйлширсан үзэл суртлыг миний эх оронд бүү сурталд. Туршмаар байгаа бол туршигдсаны дараа нь нутагшуул. Үндэсний менталитетээрээ битгий оролд. Япон, Герман хүн шиг баймаар байгаа бол тэндээ очиж амьдармаар. Зарим эрдэмтэд гэхиймуу хүмүүс юм л болвол "пост социалист орнуудад ингэсэн" гэхийн. Магадгүй хуучин тогтолцоонд ч адилхан "социалист орнууд ингэж байна" гэдэг байсан биз. Юм л хуулахын дон. Гадагшаа явж галуу тахианы мах идчээд тэрийгээ хорвоод байхгүй амттай гэж байгаатай л адил. Сүүлдээ байсаар байтлаа хойно их, дээд төгссөн бол буруу болоод явчих жишээний. Зарим хүн энэ мэтчилэн хэт туйлширах юм даа. Хууль гэдэг төрийн бодлогын илрэл, бас эрх, эрх чөлөөний манаач. Гэтэл энэхүү манаачаа гадаад хүнээр хийлгүүлээд байхаар нэг л сонион. Тэр нь дараа нь нутагтаа оччихоод "монголд ийм үйлдэл хийвэл эрх зүйн хийдэлтэй, энэн дээр нь ажилла" гэх байх л доо бараг. Заза баахан юм бичсэн байна.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих
эсэргүүцэж байна
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв унших эрхтэй бол энд дарж уншаарай.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Нээтлэл
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв унших эрхтэй бол энд дарж уншаарай.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Цаана чинь Туйлшрал
Хөдөө өсөөгүй мөртөө би малчин соёл ахуйг битгий арилаасай гэж боддог. Адуучин залуу, малчин монгол хүнийг битгий түүх болоосой гэж боддог монгол хүн. Цементэн жунглыг хаана ч бий болгож болно. Гэхдээ тэр даана ч хүйтэн. Яамаар ч юм бэ дээ би үндэсний үзэлтэн. Гэхдээ Үндэсний үзэл дээр тоглож өөрийгөө мандуулах гэсэн улс төрчид хаа сайгүй. Зарим нь бүр Чингис хааны Их засаг хуулийг дэргэд нь шивэлцэж байсан юм шиг ярих. Бас өөрийгөө хаан хунтайжид өргөмжлөх.Либертари үзэлтнүүд. Би уг нь либертари үзлийг дэмждэг. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч гээд. Өмчийн эрх баталгаатай байсан тулдаа Билл Гейтс Стив Жобс нар энэ түвшинд хүрсэн байх. Даан ч либертари үзэлтнүүд маань хэтрээд улам л радикал болоод. Яг коммунизм шиг. Үндсэндээ эргэлзэхээр л болж байна. Либертари үзэл сурталд муу зүйл байхгүй. Харин хэрэгжүүлж байгаа хүнд л асуудалтай гэж ярих юм. Хэзээ билээ энэ үгийг би нэг коммунист зохиолоос уншиж байсан санагдана.
За нэг ийм хоёр туйлшрал л явагдаад байна даа. Яамаар ч юм бэ дээ. Аль аль нь улаан коммунист, хар нацистуудаас ялгарах юм юу ч алга. Монгол маань дахиад нэг улс төрийн хэт туйлширсан үзэл санааны золиос битгий болоосой.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
UB GHETTO-gas room
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв унших эрхтэй бол энд дарж уншаарай.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Миний балайрал
За баахан балайрая гэж. Саяхан нэг Inside job гэдэг киног үзсэн чинь хүн ер нь юунд итгэх ёстой юм бэ гэж бодогдоод явцан. Өөртөө л итгэх хэрэгтэй гэх байх л даа. Гэхдээ л бусдад итгэхээс өөр аргагүй. Тайлбарлах нь илүүц биз. Итгэ гэхдээ шалга гэдэг. Үнэн ч юм шиг. Аудит, мониторинг, аттестатчилал гээд ажил хэрэг ч гоё үгүүд мангар их ээ. Бид бүгдийн өмнөх шалгалтыг баахан хүмүүс хийдэг. Чанаргүй бүтээгдэхүүн гаргавал зах зээл дээр борлогдохгүй тэгээд үйлдвэрлэгч нь дампуурдаг. Эрэлт нийлүүлэлтийг огтлолцдог гээд л захын сургуулийн ЭЗОгийн хичээлд заадаг. Гэхдээ шалгагч нь яг үнэндээ хэрэглэгч байж чадах уу. Хохирч байж л шалгадаг. Хохирол гэдэг шалгалтын маш том үзүүлэлт юм уу даа аайн. Occupy wall street ийн шалтгааныг нарийн мэдье гэвэл энэ кино.Гадуур лизингийн халуурал аймаар байна аа аайн. Тодорхой тогтсон орлогогүй байжийж л лизингдээд байхын. Ядаж үндсэн өрийнхөө нилээд хэсгийг төлүүлж байж лизингдүүлмээр. Сонин л юм. Би лав шөнө нойр хүрэхгүй ээ. Ломбардны л үргэлжлэл юм уудаа.
Хөөрхий сая л өнгөрсөн хавар талбай дээр морьтойгоо буудаллаж барын базалт хийх гэж байсан нөхдийг ойлгов. Нутгийх нь уул, усыг энд хотын хэдэн бацаан дамалж зарж баяжаад, цаад нутагт нь унасан юмгүй байхыг харахаар гол харлах шиг. Миний байрны газрыг хэн нэгэн нөхөр дамалж зараад нэг өдөр хөөгөөд байвал хэцүү яа.
Сая нэг хэсэг Каддафидав. Оросуудын бэлтгэсэн өрнөдийг үзэн ядах бичлэг, өгүүлэл дэлхийгээр нэг. Мэдээллийн тэнцвэр гэдэг их хэцүү юм дөө. Кардашиан гэдэг хүүхний салсаныг монголын сайтуудаар нэг бичив. Тэгснээ Москвад болсон оросын үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалын талаар дорвитой нийтлэлгүй. Япон, Хятад, Орос хэлний орчуулагчид байдаггүй болтой. time.mn харин шинэ үзэгдэл болж байна лээ
жич: Гүй ээ мөн сайхан урт намар болж байна шүү
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих
амьдрал аа гэж
Пээ хүн хүлээнэ гэдэг чинь ёстой там юм байна. Гэхдээ хэдэн цаг ч биш хэдэн өдрөөр. Ёстой яарах ажилгүй тулдаа л байлаа. Ухнатаж байж сая байраа засч дуусгалаа. Их ч юм сурч мэдэж авлаа. Лав л дараа хүний царай харахааргүй л болсон гэж бодож байна. Эр ч бай эм ч бай ойр зуурын юмаа өөрөө хийчихэд яахав дээ. Зуун айлын би чаднануудад хулхидуулж байснаас л дээр биз. Ядаж хайран мөнгө халаглахгүй. Өөртөө л гоё бол боллоошд. Диваны булан хамжилцаад өргөчих ах, дүүгүй ганцын заяандаа жоохон гоморхов. Гэхдээ мөнгө нь байхад болдог л юм байна лээ. Харин анд найз гэдгийг л сайхан мэдэрлээ. Тэднээр их ч юм заалгалаа. Жавхлангийн андын тухай дууг хэсэг баахан аялав. Энэ хооронд фэйсбүүк блог нэт энэ тэр мартагдав. Зурагт ч бараг үзсэнгүй. Хүний амьдрал аа гэж. Зүүдлээд байна уу даа гэж бодогдохоор үед олон орлоо доо. Гурван жил хэрэндээ давгүй цалинтай давилуун л байж. Наргиан цэнгэлд зарцуулснаа бодоход нилээдгүй үрсэн болтой. Гэхдээ яахав залуу насанд тэгэх ёстой юм чинь. Үзэх ёстой юм аа үзээд л явж байна. Ядаж байхад ямар сайхан намар болж байна аа. Голын эргээр ганцаараа алхана даа тэгж байгаад. Ганцаардалд би дэндүү дассан болтой. Муу юм юу байхав дээ. Дэлхийн эдийн засаг хямрах гэжийнэ гэхээр айгаад ч байх шиг. Энэ олон лизингийн байр, машин авсан хүмүүс яана даа гэж. The Company гэдэг кино шиг болох вий дээ гэж. Гадуур урдынхаасаа илүү оюутантай болсон юм шиг. Өмнөөс нь санаа ч зовох шиг. Тэд миний оюутан үеэс хамаагүй илүү өртгөөр сургуульд явж байгаашд.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
тэд
Хэдэн жил тухтайхан уулзаагүй багын найзындаа очив. Би лав залгасан хүн маань дуугарч өгөхгүй дүлээд, ирэхгүй, уулзахгүй байвал яасан их юм бодох болоо. Тэнэг юм уу томорцон байжээ тэр үед. Өөрсдийн хашаа байшинтай болсон гэж дуулсан ч очилгүй нилээд уджээ. Сая очив. Дотроо найзаараа бахархав. Миний найз эрт гэрлэсэн 18 хүрээд л эхнэр авсан. 20 той аав болсон. Цэргийн цаг наргүй албанд зүтгэж цалин бусдаас бага авдаг ч ар гэрээ хүний дайтай авч явдаг. Авсан байшин нь бусдын байшингын дэргэд жижигхэн, чанар муу ч миний хувьд "маш том" харагдав. G рэппэрийн дуунд "тэд амьдралаа өөрсдөө бүтээсэн" гэдэгтэй адил тэр амьдралаа өөрөө бүтээж байна.Тэр бол баян айлын хүүхэд. Тоос сорогчны бариулаар буу хийж байлдацгааж байсан горшокны найз. Миний найз уг нь зургын их авъяастай, солгой гартай л даа. Адууг бол сайхан зурна шүү дээ. Багаасаа зуны амралтаараа хөдөө байсаар байгаад адуунд дуртай болсон. Сүүлийн хэдэн жилд тогтвортой ажил хийсэнгүй, тиймэрхүү байлаа. Зиндааныхны сонин хэвшил түүнд нөлөөлсөн. Гэхдээ миний найз хүнлэг зантай. Өвлийн хүйтэн шөнө тэргэнцэр дээр байсан өвгөнийг тансаг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Хөлдөхөө шахсан гөлөгийг машиныхаа үнэтэй бүрээсээр ороогоод гэртээ авчирж ээждээ загнуулж байдаг тийм л залуу. Сайн хань заяагаасай
Ингэхэд би хэн бэ. Өөртөө таалагдахгүй болов. Тэнэг гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Сүүлийн үед нэг их сонин гөлрөмтгий болчиж. Гэхдээ их таатай.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
сургалт
Энэ зун хоёр ч хэлний сургалтанд суулаа. Talk talk english, РЦНК орос ба англи хэл. Хэлтэй хүмүүсийн дэргэд ичмээр боловч юу ч гэсэн дунд сургуулиасаа энэ хоёрыг хэлийг үзсэн. Хоёулаа ахисан дунд юм уу хаашааийн. Англи хэлний курс нь арай л үнэтэй юм. Гэхдээ хичээлийн зохион байгуулалт, системчлэл бол үнэхээр л гайхалтай юм билээ. Өдөр болгон хүссэн хүсээгүй шинэ үг цээжлэх хэрэгтэй болдог нь гайхалтай. Уламжлал арга барилаас дэвшилттэй санагдсан.Орос хэлнийх бол яахав туж орос хэл дээр ярьж байсан болохоор сайн байсан. Зохион байгуулалт нь бол үнэхээр talk talk english ийг гүйцэхгүй юм билээ. Гэхдээ урд нь анзаардаггүй зүйлээ мэдсэн. Тэр бол падеж ба асуулт хоёрын уялдаа. Урд нь дунд сургуульд 5-р ангиасаа л эхэлж орос хэл үзсэн гэхдээ үүнийг үнэндээ хэн ч заагаагүй. Сүүлд бодоод байхад манай арван жилийн сургуулийн хэлний сургалт нь үнэндээ удаан нуршуу ордог санагдсан. Үр дүн нь төдий л харагдахгүй. Мөн дээд сургуулиудынх ч ялгаагүй бараг. Сурах бичиг нь хоёр сарын сургалтанд зориулсан сурах бичиг арай л биш санагдсааан. Баахан текстүүд. Үнэндээ продвинутый төвшинд бүх дүрмийг нь л заамаар. Дээрээс нь ярианы орос хэлний хичээл тун тааруу орсон. Өөрөө асууж лавлаж байж хэдэн ярианы үг мэдэж авав. Нэг бизнес санаа гэхэд орос хэлний DVD хичээл гаргавал хэрэгтэй эсвэл ашигтай юм билээ ер нь. Анх явахаасаа өмнө Орос хэл дээр Сегодня Монголия, Новости Монголия хоёрыг бараг л ойлгоод байдаг. Энэ нь тухайн үедээ ядаргаатай байсан ч гэсэн орос сайтаас байнга мэдээлэл ухуулдаг байсан даргын маань ач юм даа бас.
жич: Энэ зун уг нь сонгондоо оръё гэсэн боловч хэсэг нөхдийн баба зангаас болоод хойшлов. За тэгээд аливаа эрдмийг сурах нь хүний өөрийн мэрийлт боловч зохион байгуулалт, системчлэл гэдэг шал угаах, төмс услахад хүртэл хэрэгтэй байдаг шүү дээ.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
Бичлэг