dadido diary
Нялцгай биет.
Би яг одоо нялцгай болчихож. Үхэл зовлон, өлсгөлөн тохиолдсонгүй. Тэгээд яагаад нялцганаад байгаа юм бэ. Дашдоржоо чи хаана байгаа юм бэ. Чиний харц чинь үхээнц болж. Инээд чинь хуурамч болж. Чи өөртөө итгэлгүй болчихсон байна. Чамд ташуур хэрэгтэй юм байгаа юм байна л даа. Чи одоо больж үз. Маргааш өглөөнөөс өөртөө шаардлага тавь залуу минь. Чамд хүмүүс ямар их саад учруулж байвч тэр бол юу ч биш. Чи түүхэнд дуртай. Тэр түүхэнд гарч байсан хүмүүс чинь өөрийгөө ялсан хүмүүс л байдаг юм. Түүх хатуу, чанга хүмүүсийн намтар байдаг юм шүү. Чи тэгээд юуг нь дурлаж уншдаг юм бэ. Хов сонсож байгаа чавганц шиг уншдаг юм уу.бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих