Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

90 ээд оны зан

 Төрийн албанаас гарч хувийн хэвшил гэдэг зүйлд хөл тавиад 2 жил болж байна.  Хоёр ч компанид ажиллаж ашиг сонирхлыг нь хамгаалах гэж гутлаа эргэтэл алхаж, хөлсөө цувтал явсан даа.  Даан ч бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүстэй таарсан нь азгүйтэл байсан гэх үү дээ.  Нэгэнд нь бүр арай дэндүү доромжлуулж салсан.  Саяхан нэг компанид үйлчилгээ үзүүлэх гээд гэрээ энэ тэрээ байгуулаад урьдчилгаагаа нэхтэл өөдөөс хэдэрлэв.  Би ч хэдэрлэсэн.  Бусдад доромжлуулсан сэтгэл маань зад татсан байх.  Гэлээ ч бүдүүлэг зан гаргасан нь буруу л даа.  
Бусдын хөдөлмөрийг шулсан, үнэгүйдүүлсэн хүмүүс монголоор нэг.  Тэгснээ монголчууд залхуу, архичин гээд л баахан л юм ярина.  Ярих юм бол дэлхий даяараа архичин.  Яагаад монгол залуус гадаадад хөдөлмөрлөөд сайхан амьдарч чаддаг юм бэ.  Бизнес эрхэлж буй хүмүүс үүрэг, төлбөрөө луу унжих нь бараг зарчим болчихож.  500 мянган төгрөгний авлагаас 400 мянгыг нь авбал их юм.  Үлдсэнийг март.  Ердөө л ийм зарчим.  Ийм байхад энэ оронд чинь хэн итгээд хөрөнгөө оруулах юм бэ.  Адгын тэнэг л монголд хөрөнгө оруулах байх.
 
Өнөөдрийн бидэнд тулгараад байгаа энэ саад хүндрэл бэрхшээлийн цаад суурь нь ердөө л энэ.  Найдваргүй, хулхи монгол хүн.  Энэ хулхидах, голрох, хэлсэн ярьснаасаа буцдаг зан сүүлдээ улс үндэстний тусгаар тогтнолд нөлөөлөхүйц болж дээ.  Тусгаар тогтнол гэдэг бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг л хэлдэг юм.  Тэрнээс зарласнаар ч болчихдоггүй эд.  Бид бусдад битгий хэл үндэстэн дотроо хүлээн зөвшөөрөлцөж, итгэлцэхэд бэрх болж дээ. 

бичсэн: dadido | төрөл: 2015-10-21 өдөр 13:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Яваандаа бид л өөрчлөх болно. Гэхдээ цаг нь ирэхээр ийм хулхи нөхдүүдийг олон хүн танидаг, мэддэг итгэдэггүй болох биз дээ.
Бичсэн: Алмас 22:53, 2015-10-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax