dadido diary
Баяртай хайр минь
Долоон жилийн өмнө нэг бүсгүйтэй танилцсан юм. Бидний хооронд жирийн л найз нөхдийн харилцаа байсан. Бид хэзээ ч бие биендээ татагдаж байгаагүй ба олон л удаа уулзаж хөхрөлдөж байсан. Найзын харилцаа л байсан даа. 2014 онд бид нар хамт ойд зугаалсан юм. Бид хоёр ч биш бидний найзууд байсан. Тэр үед тэр надад хандраад л байсан юм. Би өөрөө тоодоггүй байсан болохоор тэгсгээд л өнгөрсөн. Түрүү жил 2017 оны хавар би түүнд дурлачихсан. Түүнээс өмнө намайг хамтдаа бүжгийн клубт явъя гээд гуйгаад шалаад байдаг байсан. Би бас л тоогоогүй. Харин түүнд дурласнаас хойш байнга л түүнийг бодох болсон. Би шууд хэлсэн л дээ. Даан ч тэр намайг хүлээж цөхөрсөн үү "үгүй" гэж хариулсан. Би ч нэг их хүчлээгүй. Түүнийг мартахыг хичээсэн. Өнгөрсөн намар тэр надад хандарч эхлэв ээ. Хамтдаа нэг оройг бүжиглэж өнгөрүүллээ, хамтдаа концерт үзлээ. Гэсэн ч тэр надад өөр "найз залуу"-тай тухай хэлэв. Сайн лавлаж асуувал харилцахаа болиод 2 сар болж байгаа бололтой. Их дотно харьцаатай юм уу гэсэн хэдэн болзооноос цаашгүй тухай ярив. Миний дургүй хүрэв.Анх бүжгэнд явахад хамт байгаа сельфи хийгээд найзуудын чатанд тавьчихсан. Хүмүүс хосууд л гэж бодно. Гэтэл дараа нь намайг байдалд оруулж байдаг. Эсвэл хэн нэгнээс хариугаа авах хүсэл түүнд байв уу. Юутай ч түүний хувьд би сэтгэлт залуу нь биш гэдгийг л мэдэрлээ. Түүнээс хойш би тэрнээс зөвхөн мэргэжлийн холбогдолтой туслалцаа аваад дахиад тэр залуутайгаа яриач чи хайртай бол түүнийхээ араас гүй гэж хэлсэн. Би яагаад тэгж бичсэн бэ гэвэл тэрний ч тэр миний ч тэр нас 30 гарчихсан одоо үр хүүхэд нь оройтох нас байсан. Гэхдээ дотроо битүү харамлаад байх юм. Гэлээ гээд өөрийгөө хүчээр хайрлуулж болохгүй биз дээ. Сая 7 хоног ерөөсөө харьцаагүй юм. Гэтэл миний фэйсбүүк дээрээ тавьсан хайрын дуунд лайк дараад шэйр хийсэн байсан. Би түүнийг мартахыг маш их хичээж байна. Яагаад ч юм байнга л бодогдоод байх юм. Ойрын өдрүүдэд тувт л хайрын дуу, ая сонсож зүрхээ урж сууна. Би түүнд маш их хайртай юм байна. Гэхдээ миний энэ хайр хэзээ ч амьдрал болохгүй юм байна. Түүнд минь сайн хүн тааралдаасай. Өөр юу хүсэхэв дээбичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих