Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

уур хүрчлээ бүр

Аль хэдэн сарын өмнө 1 сарын өмнө 1гигагын флэшээ өгөөд алдчихсан юм.  Уг нь би тэрэнд 1 гигагын 2 ширхэг флэшээ хэрэглүүлсэн юм.  Тэгсэн чинь удаж удаж 1 флэшийг нь өгөөд дараачийхийг нь 1эвдэрчихсэн юм өгдөг байна шд.  Ёстой уур хүрээд автоматаар шүршмээр.  Хоёрын хооронд ийм новшийн зангаар яадаг байна аа.  Чадахгүй бол чадахгүйгээ хэлчинэ биз.  Монгол хүмүүс ер нь ийм балиар зантай байх юм аа.  Нэг муу флэшнээс болж бүхэл бүтэн үндэстнийг доромжилж болохгүй байх л даа.  Гэхдээ л...  Голруулдаг.  Нэг сайхан наастартай байсан будаа боллоо шд.  Хүнд ном уншаад өгөөрэй гэхээр байхгүй сураггүй...хэлж байж мессеж хэдэн арвыг бичиж байж сая авна...Одоо бүр яамаар ч юм...Хөдөө канистр өгөөд айраг захиад мөнгийг нь өгөөд явуулахаар айраг ч үгүй канистр ч үгүй...уур ч хүрмээр инээд ч хүрмээр юм шиг...


бичсэн: dadido | төрөл: private 2009-08-19 өдөр 21:28
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

битгий уншаарай уур чинь хүрэх биз

За энэ бичлэгийг өөртөө зориулж бичлээ.    Сэтгэгдэл битгий бичээрэй гуйя.  Сая фрискагийн бичсэн зүйлийг уншаад аягүй их юм бодлоо.   За наддаа л аягүй их юм.  Заримд нь тэнэг ч санагдах байх.  Би блог бичээд өөртөө л лав удаж.  Бичсэн сэдэв, сэтгэгдэлээ бодохоор өөрөөсөө ичих шиг болох юм.  Нэг их сургасан, шүүмжилсэн, зөвлөсөн баагий.  Бодоод л бясалгаад л.  Гэтэл өөрөө яг хэн юм бэ юу бүтээсэн юм.  Хариулт нуль.   Гэхдээ би үзэл бодлоо л бичжээ.  .  Магадгүй энэ бичлэг, сэтгэгдэлүүд ирээдүйд надад гай ч болж болох юм.  За араа даагаад л бичиж байгаа биз.  Компьютерийн ард сууж байгаа нөхрийг хэн мэддэг юм гэж тэнэгтэж байгаа юм биш л дээ.  Зүгээр л өөртөө зориулж.  Нэг ёсны таашаал юм дөө.  Би хамгийн олон сэтгэгдэлтэй, найзтай, зочинтой, уншигдсан блог бичигч байхыг зориогүй.  Тийм дээ ч би хэн нэгнийг найзаар урьж байгаагүй.  Урьсан нэгэнд нь урмыг хүндлэлийг нь бодоод акцепт хийдэг байсан.  Энэ бүх хугацаанд блогоор минь зочилсон та бүхэнд би баярлахгүй.  Зарим нэг нь энэ өвчтэй юм байна.  Яг хавар болоод галзуу солиотой юм биччиж гэх байх.  Үгүй ээ би намирах гэж бичээгүй.   Бусдын блог руу үүнээс хойш шагайхаа ч болъё сэтгэгдэл бичихээ ч болъё.   Би зочин гэдэг нэрээр орж заваартайхгүй ээ.  уг нь монголд эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх ганц орон зай  үлдсэн нь блог гэж бодсон юмсан...

бичсэн: dadido | төрөл: private 2009-04-12 өдөр 23:58
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

би турсан л юм байх даа

Ойрын өдрүүдэд амраад хүн амьтантай уулзаад сайхан л байна.  Өглөө сайхан унтаад л.  Найз нартайгаа уулзаад л.  Буу халаа л.  Таарсан хүн болгон  6 настай хүүхдээс 60 хүрсэн хүмүүс дандаа л турсныг минь гайхах юм.  Би ч өөрөө гайхаад л.  Нэг их хоол диет бариагүй шүүдээ.   Энэ чигээрээ тураад байвал сайхан л байна.   Ядаж гүйж харайхад амар шүү дээ.  Турахаар бие хөнгөрөөд хаашаа ч хамаагүй дэгдчихмээр.  Одоо усан бассейнд явбал бүр их турах байх даа.  Сониноос нөгөө аугаа их зурагтчин телевизорчин чинь зурагт асаахаа больдог юм байна. Гэрийнхэн гайхаад л.  Таван жилийн өмнөх зургаа харсан чинь ямар сайхан туранхай байсан юм бэ.  Таван жилд 10кг нэмсэн байжээ хөөрхий.  Анх боди байк байхыг хүсдэг өргөн цээжтэй болчихвол болоо гэж бодоод л зүтгээд л.  Баахан бодигийн сэтгүүл цуглуулж уншиж, дасгалыг нь дуурайгаад л.  Өглөө өдөргүй суниагаад л.  Тэгээд бас үсээ хусуулаад л хар нүдний шил зүүгээд л.  Бодохоор инээд хүрээд байх юм.  Одоо тийм биш болжээ.  Нөгөө өргөдөг төмрүүд маань балкон дээр л зэвэрсэн хэвтэж байна.  Төмөрт тушаадаг юм билүү гээд л.  Ах авна гэдэг юм авахгүй л юм.  Тэр төмрүүдийг хүнээс худалдаж аваад  хорооллоос такси барин байж авчирч байсныг яана аа.  Одоо бас юу гэртээ таксигаар зөөх бол доо...  

бичсэн: dadido | төрөл: private 2009-03-25 өдөр 11:27
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сар шинийн мэнд дэвшүүлье монгол түмэндээ

Ирж буй шороон үхэр жилд монголчууд маань өөдрөг хийморьтой байхын ерөөлийг дөрвөн зүг, найман зовхис ертөнцийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа дэвшүүлье


бичсэн: dadido | төрөл: private 2009-02-24 өдөр 16:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

дандаа л ханиад

дандаа л ханиад хүрлээ дээ өнөөдрийг хүртэл.  Одоо ч ханиад.  Ер нь ханиадгүй өвөл гэж лав л байхгүй байсан.  Сүүлдээ өөрөөсөө ичих юм.  Хар залуугаараа ханиагаад л.  Саяхан бүр хатгаа хүрчлээ.  Урд нь 7км гүйгээд зүв зүгээр л байсан байж, ганц даарчихсан чинь паг.  Сүүлдээ эм үйлчлэхээ болиод дусал, тариандаа тулдаг байгаа.  Цагаан сарыг далимдаад сайн амрахаас.  Ядаж байхад гадаа аймаар хүйтэн.     

бичсэн: dadido | төрөл: private 2009-02-23 өдөр 22:34
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Хүсэл бүхэн үетэй

Хэдэн сарын өмнө англиар ажилтай болох, цаашид хэрхэн амьдрах талаар бичиж билээ.  Өнөөдөр би юу ч гэсэн нэг ажил хийж байна.  Хүн ажилдаа дасах гэж бас уддаг юм байна.  Эсхүл магадгүй энэ миний сул тал байж болох юм.  Юу ч гэсэн миний ойрын хүсэл бол ажилдаа хурдан зүгшрэх, яваандаа ажилдаа лидер болох.  Энэ бол миний зорилго.  Гэхдээ зорилгоо биелүүлэхийн тулд юу хийж байна вэ гэхээр их л тааруу.  Ядаж л өөрийгөө дийлж чадахгүй байх жишээтэй.  Цаг хугацаа өнгөрөөд л байдаг...Оюутан байхдаа их л том зорилготой байсан санагдаж байна.  Одоо бүр жижгэрсээр.  Магадгүй хорин жилийн дараа том хүүгээ хөлөө олохыг үзвэл боллоо, эсхүл тэтгэвэр овоо тогтоогдвол боллоо гэх байх даа.  Сая блогоо бичиж байтал миний аз жаргал зорилго маань дандаа материаллаг баялгыг хүссэн, зорьсон байх юм.  Гэтэл би нэг зүйлийг таг орхисон, мартсан байж.  Энэ бол хайр дурлал.  Би хайр дурлалыг таг мартчихаж.  Залуу насны эрч хүч хаачсан юм бүү мэд.  Юу ч гэсэн би хайр дурлалыг таг мартчихаж.  Одоо яах бол

бичсэн: dadido | төрөл: private 2009-02-16 өдөр 20:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Хүсэл бүхэн үетэй

Хэдэн сарын өмнө англиар ажилтай болох, цаашид хэрхэн амьдрах талаар бичиж билээ.  Өнөөдөр би юу ч гэсэн нэг ажил хийж байна.  Хүн ажилдаа дасах гэж бас уддаг юм байна.  Эсхүл магадгүй энэ миний сул тал байж болох юм.  Юу ч гэсэн миний ойрын хүсэл бол ажилдаа хурдан зүгшрэх, яваандаа ажилдаа лидер болох.  Энэ бол миний зорилго.  Гэхдээ зорилгоо биелүүлэхийн тулд юу хийж байна вэ гэхээр их л тааруу.  Ядаж л өөрийгөө дийлж чадахгүй байх жишээтэй.  Цаг хугацаа өнгөрөөд л байдаг...Оюутан байхдаа их л том зорилготой байсан санагдаж байна.  Одоо бүр жижгэрсээр.  Магадгүй хорин жилийн дараа том хүүгээ хөлөө олохыг үзвэл боллоо, эсхүл тэтгэвэр овоо тогтоогдвол боллоо гэх байх даа.  Сая блогоо бичиж байтал миний аз жаргал зорилго маань дандаа материаллаг баялгыг хүссэн, зорьсон байх юм.  Гэтэл би нэг зүйлийг таг орхисон, мартсан байж.  Энэ бол хайр дурлал.  Би хайр дурлалыг таг мартчихаж.  Хүн сайхан хайр бол бурхнаас заяасан бэлэг.   

бичсэн: dadido | төрөл: private 2009-02-16 өдөр 20:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

хараанд ямар витамин, хүнсний бүтээгдэхүүн, дасгал сайн сайн бэ

юу мэддэгээ бичээрэй.  сониноос блог бичилгүй их удаж дээ.  одоо л нэг бичиж байна.  ойрын үед завгүй л гүйгээд байлаа.  гадуур шинэ жилийн амьсгал орчихож дээ бараг.  ЮУ ч  гэсэн хордчихгүйхэн шиг л баярлаарай даа хүмүүс минь


бичсэн: dadido | төрөл: private 2008-12-07 өдөр 18:26
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

нийт блогчиддоо мэнд хүргэе

зав гарахгүй байсаар байгаад одоо л юм бичиж байна.  сая нүдэндээ линз зүүсэн чинь ертөнц их л гоё харагдлаа.  би -1,25 зүүдэг байсын.  тэгээд шилээ эвдчихээд болохоор юм шиг байхаар нь яваад байлаа.  тэгсэн дөрвөн жилийн өмнө яг ийм л хараатай байсан сая шалгуулсан яг адилхан гардаг юм даа.  муудаагүй болохоор нь баярлаад л явчихсан.  Ер нь линз нүдэнд ямар вэ.  хараа сайжруулах ямар дасгал байна вэ блогчидоо. 


бичсэн: dadido | төрөл: private 2008-11-14 өдөр 21:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

blogchid ih olon boljee gej

blogchid uneheer ih olon bolson bna shuu tiimee hu.  yunii umnu blog ajilluulj bga zaluuchuudad ih bayarjlalaa.  oiriin ued uneheer yum bichij chadsangui.  zalhyy hureed...za za yu ch gesen ta nar zaluuchuudiin bolovsrold ih hurungu oruulj bga humuus shuu... 

бичсэн: dadido | төрөл: private 2008-10-10 өдөр 19:22
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

уйтгар

ойрын үед нэг л уйтгартай байдаг боллоо.  Бүр блог бичихээс залхуу хүрээд байх юм.  Амьдрал ёстой хачин байна аа.  Яадаг ч юм билээ.  Сэтгэл нэг л эзгүүрээд л.  Сая Зуун жилийн ганцаардлыг уншиж дуусгалаа.  Лав л учрыг нь ойлгосонгүй.  Өөр хоорондоо завхайрсан төрлүүд ч юм уу бүү мэд.  Эсвэл миний боловсрол дутуу байгаа байх л дөө.  Анх ТЭМҮЖИН багшийн Эрх зүйт ёсны лекц дээр очоод бараг унтчихдаг байсан.  Юу ч ойлгодоггүй.  Сүүлд хоёр жилийн дараа сайн ойлгосон.  Хүнд зарим юмыг ойлгоход хугацаа хэрэгтэй байдаг юм шиг.  Стресс гэдэг нь энэ юм болов уу за бүү мэд.     

бичсэн: dadido | төрөл: private 2008-09-08 өдөр 19:31
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Мессеж найз

 

Сарын өмнө нэг охинтой мессежээр санамсаргүй танилцсан.  Анх танилцаад   Бие биенээсээ баахан юм асуугаад л хариулаад л.  Бодвол аль аль нь дотроо хандтай байсан юм байгаа биз.  Нэт бол өөрш дээ.  Гэтэл хэд хоногын дараа нөгөө охин бичихээ болилоо.  Байдаг л нэг охин юм байгаа биз гээд дугаарыг нь устгаад бараг мартсан байсан.  Гэтэл дахиад л бичиж байх юм.  Анх Танихгүй дугаар байхаар ньхэн бэгээд явуулсан чинь шууд танилцъя гэдэг  байгаа.  “Миний утсыг яаж  олсон юм бэгэхээр найзынх нь дугаартай ойролцоо тэгээд алдаад залгасан юм байх Хэн нэгэн нь миний дугаарыг өгсөн юм шиг.  Тэгээд хэд хоногийн дараа 10 н жилийн найзтайгаа уулзсан чиньСониноос манай авгайн дүү Налайхад төрсөн чинь.  Манай ангийн хэн Налайхын төрхөд байна лээ” гэдгийн.  Тэгсэн мессеж найз маань энэ жил төгсөөд Налайхын төрхөд эх баригчаар ажилладаг байгаа юм даа.  Нэр нь болохоор өөр л дөө.  Миний дугаарыг манай гар  өгчихсөн юм уу гээд ажиглахаар үгүй болтой.  Тэгэхээр цэвэр тохиолдол байсан бололтой.  Гэхдээ гайхаад л байгаа юм.  Ямар ч хүн “Чи хэн бэ” гэж мессеж явуулахаар шууд  “танилцъя” гэж replyдах гүй дээ бараг.  Эсхүл тийм хүн тоодоггүй юм уу.  За  ямар ч байсан “НАЙЗТАЙ” л охин байсан.  Салж чадахгүй байсан найзуудаас зарим нь 500 метрийн наана цаана байж ороод ирдэггүй, чимээгүй болчихдог найзуудын дэргэд ч “найзтай” л санагдсан шүү. 

Анхаар!Дараа нь “НАЙЗГҮЙ” охин байна лээ гээд бичиж магадгүй

бичсэн: dadido | төрөл: private 2008-08-04 өдөр 20:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

my life is...

Two months ago I graduated law school. Profession is laweyr.  Recent days I always think about my job.  Why did I choose this profession.   Maybe I was interesting this profession after secondary school.  But I had to think about future of job of lawyer.  Sometimes I regret my choice.  But What did you do at law school for 4 years. It s my mistake. I couldnt spend all time for knowledge and skills.   Some people told me that  because of this you couldnt get job now.  If you got job you will be changed. So some classmates dont worry on job.  Or am i hurrying. i registered on police.  Family member dont like on my registration.  Just in case I wanna get job by uncorruption.  But It's dream by some people's opinion.  But I respect my profession.  I will spend all my skill power for job.     If i cant get job i'm gonna go abroad.   Maybe a few days later My life will be changed.  in the end there is any mistakes on this writing.  I m sorry


бичсэн: dadido | төрөл: private 2008-07-19 өдөр 18:08
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Баяр дээр баяр

Наадмаас өмнө найз маань Солонгосоос ирээд, багын найз нар уулзалдаад сайхан байлаа.  Түүхийг нь сонссон чинь аймаар өрөвдлөө найзыгаа.  Амьд эргэж ирсэн нь их юм байна даа.  Ер нь үйлдвэрлэлийн осолд ороогүй монгол хүн гэж бараг байдаггүй гэх юм.  Яах вэ юу ч гэсэн зорилгоо бүгдийг нь биш ч гэсэн шат шатаар ахиулсанд нь баяртай байна.  Хүн хүнээр бахархах бас сайханшд.  Багынхантайгаа уулзсан чинь хүмүүс янз бүрийн л юм хийж байгаа юм байх.  Зарим нь аймаар уудаг болж.  Арай л дэндүү уух юм даа. За тэгээд өөрсдөө л мэднэ биз.  Юу ч гэсэн сайхан байна.    


бичсэн: dadido | төрөл: private 2008-07-15 өдөр 17:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Турах тухай миний түүх

Эр эмгүй өнөөдөр турах тухай ярих болж дээ.  Хуучны хөгшчүүл бол нүгэлтэй юм гэх байх даа.  Гэхдээ шаардлага болоод байна.  Тэр олон шаардлагуудын тухай дурьдаад ч хэрэггүй.  Ядаж л толинд харах  болгонд өөртөө дургүй хүрэх үе бий.  Би багадаа барилдах дуртай хүүхэд байлаа.  Гараа гэмтээснээс болоод мөрөөдлөө биелүүлж чадаагүй.  Түүнээс хойш ядаж бие бялдараа хөгжүүлэх талаар их анхаарах болсон.  Үүний тулд тахир гараа тэнийлгэж эхэлсэн.  Тэгээд суниаж эхэлсэн.  Суниасны хүчинд цээжний булчин гарын булчин жаахан чангарсан, организмдаа дассан.  Гэтэл нэг юмаа мартсан нь гэдэсний таталт.  Эрэгтэй хүмүүс болгон сайхан цээжтэй байхыг хүсдэг биз дээ. Гэхдээ хүний дэргэд ичмээр цээжтэй л дээ.  Анзаарах байсаар байтал томоос том гүзээтэй боллоо.  Махлаг юм гэдэг хүмүүс чинь тарган байна гэдэг юм байгаа биз дээ.  Чангараагүй булчин чинь жаахан юм ороход л цүдийгээд байгаа юм чинь.  За тэгээд өвөл цагаан сараар бүр хэтэрсэн.    Тэгээд орой 18 цагаас хойш юм идэхээ болилоо.  Зөвхөн цай л ууж байсан.  Өдөр нь бол хусдаг байсан. Үр дүн гарсаан.  Юу ч гэсэн нөгөө айхтар гүзээ чинь багассан, бие хөнгөрсөн.  Тэгээд дадлагад гарсан чинь эргээд таргалсан.  Орой аймаар ядарсан амьтан ирээд идэж өгөөд унтана.  Тэгэхээр чинь нөгөө хоол чинь хаагуураа орох вэ.  Эргээд л таргалсан.  Саяхнаас жингээ барих талаар эргээд 18 цагтаа орлоо.  Гэтэл хэцүү юм аа.  Өвөл бол дорхноо үр дүн нь мэдэгдэж байсан.  Одоо үр дүн нь гарахгүй л байна. Өвөл бол байнгын хөдөлгөөнтэй байсан.  Өдөртөө сургууль руу ирж, очих, бусад гээд нийт 5 км алхдаг байсан юм чинь.  Хавар цагаа хэмнээд дандаа автобусдаад байсан минь ч бас л нөлөөлсөн байх.      Зун хүний бие хөөдөг юм уу өвөл, хавраар жин хасахаас шал өөр юм шиг.  Хэрвээ таарсан жиндээ орохыг хүсвэл гэрийнхнээсээ шал өөр хоол идэх хэрэгтэй юм шиг.  Манайхан чинь голцуу орой 7,8 үед оройн хоолоо иддэг хүмүүс шүү дээ.    Иймд өөрөө тусдаа цагт өөрөө өөртөө хоол хийж идэхээс өөр аргагүй юм шиг.  Ер нь гэрт нэг "идэх дуртай" хоолонцор нөхөр байхад бусдыгаа их л уруу татдаг юм билээ.  Ганц бие хүмүүс бол турах амархан юм шиг.  Гэхдээ жин нэмэх ч бай турах ч бай хөдөлгөөн сайтай, булчингаа чангаруулах л хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод байна.  Юу ч гэсэн орой хоол идэхгүй байх өөр байдаг юм байна шүү найзуудаа.       


бичсэн: dadido | төрөл: private 2008-06-13 өдөр 19:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

бахархал

Өөрөөрөө биш өрөөлөөр бахархах сайхан юм.  Хөгшин болсон хойноо эрдмийн мөр хөөж, тэвчээр зааж төгссөн ангийнхаа хөгшчүүлээрээ бахархаж байна.  Энэ дөрвөн жил та нар байсан шүү.  Хөвсгөлийн Баттулга ах, Ариунболд, Жамъян Иш, Энх Уул , Баяржаргалан, Туул нарт амжилт хүсье


бичсэн: dadido | төрөл: private 2008-05-29 өдөр 20:32
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

уйлмаар...

Өчигдөр 2008,4,13 нд МҮОНТВ дээр нэг кино гарч байна аа.  Оросын кино байна.  Зарим нэг нь үзсэн ч байх үзээгүй ч байх.  Би ер нь бараг уйлдаггүй л дээ.  Төрлийнхөө олон хүнийг өнгөрөхөд уйлаагүй шахуу.  Кинонд бараг л уйлахгүй.  Ер нь уйллаа ч нулимсаа хүнээс нуух дуртай.  Гэтэл тэр киног үзээд асгартал уйллаа.  Яасан ч өрөвдмөөр юм. Нэг жаахан орос охин ганцаараа.  Ганц эмээ нь өнгөрчихсөн.  Эмээгээ амьд гээд тэтгэврийнх нь мөнгийг авч амьдардаг.  Аав, ээж нь алга болчихсон юм уу даа.  Хэрсүү гэж айхтар.  Хамгийн өрөвдөлтэй нь тэр нэг хүүхэн тэврэхэд тэр охин уйлахыг хараад ёстой нэг асгарсан даа.  Шөнөжингөө баахан юм бодлоо. Ийм амьдрал хаа сайгүй л байдаг байх.  Зарим нэг хүмүүс үр хүүхэддээ их л хаяж явах юм даа.  Тэгээд жаргадаг юм болов уу. Зарим нэг мэрэгч төлөгч лаларууд өнчин болж төрсөн хүн чинь заяа нь тийм хохь нь гэх нь холгүй юм ярьдаг.  Тэгээд бас бурхны ном яриад байдаг.  .Хүүхдээ хаяаад явдаг гарууд миний хувьд лаларууд л байна.  Адгууснаас дор.Салж болно л доо.  Байнга эргэж тойрдог тусладаг бол өөр.  .  Биеэ үнэлэгч ч гэсэн үрээ хайрлаж харамлаж авч явдаг эх хүн түүний дэргэд баатар.  Түүнээс илүү нүгэл гэж байдаг юм уу.  Хүүхдээ хайрлаагүй хүн тэр дундаа  эмэгтэй хүн, эхийгээ хайрлаагүй хүмүүн өөр хэнийг ч хайрладаггүй байх.  Эцэст нь хайр энэрлээр умбуулж байгаа ээждээ их баярлалаа.   


бичсэн: dadido | төрөл: private 2008-04-15 өдөр 01:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

зүүд

урьд шөнө ёстой аймаар зүүдэллээ.  Би сэтгэц мэдрэлийн өвчтэй болчихож.  Сүнснүүд намайг дагуулаад л яваад байх юм.  Би болохоор  зугтахын түүс.  Тэгээд би өөрөө үхчихсэн юм шиг байгаа юм.  Сүнс яваад байгаа юм уу хүн яваад юм уу бүү мэд ээ.  Хүмүүс намайг сэтгэцийн эмгэгтэй мэтээр хандаал. Ёстой аймаар.  Би ч өөрийгөө жолоодож чадахгүй болчихсон байх юм.  Яаж ийж байгаад сэрсэн чинь цээжин дээрээ гараад тавьчихсан байлаа.    Сэрээд сэтгэцийн нийтлэг өвчний шинжийг баахан бодож байгаад нам унтлаа даа.  ёо ёо үнэхээр аймшигтай. 

бичсэн: dadido | төрөл: private 2008-03-06 өдөр 01:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив