Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Улаанбаатарынхан бүгд ууртай.  Ажил нь овоорсон, ихэнх бизнес бартер.  Хогтой, бохир, цөөхөн хэдэн газраас бусад нь тохь муутай.  Хүн бүрийн сэтгэлд ирэх хаврыг хүлээсэн бодлууд.  Өвөл мөн ч урт.  Хаашаа л очно очер дугаар.  Нэг л тийм баргар.  Зурагт асаахаар шүүх хурал.  Өдөр болгон бөмбөг дэлбэрдэг Багдадын хажууд ч шамбалын орон байх.  
Гадаад явж галуу шувууны мах идэж үзээгүй хүн л дээ.  Хүн ам их төвлөрөхөөрөө ийм болдог юм уу даа ер нь.  Ямар сайндаа Jay z Нью Йоркийг ширэнгэ гэж дуулж байхав.  Улаанбаатар ч бас ялгаагүй юм.  Татарын Заяа "Миний сэтгэл өвдөнө, Улаанбаатар өвтгөнө" билүү дээ нэг дуулж байсан.  Аймаг, сумын төв, жижиг суурин газруудад очихоор нэг л сайхан болдог.  Би лав тэгдэг. Зун болохоор ямар нэг аргаар хөдөө явахыг тэмүүлдэг, хүсдэгийн шалтгаан энэ биз.  Улс төрч, урлаг соёлынхон, бизнесийнхэн морь мал сонирхож явдагыг дан ганц баянаараа өрсөлдсөн, дүр исгэсэн гэдгээр тайлбарлаж боломгүй юм билээ бас.  Адуу тургилж, хонь ямаа майлж, үнээ мөөрөхийг сонсох бас л өөр байдаг бололтой.  Уудам нутагтаа тэнүүн амьдарч ирсэн монголчуудад хот газар гэдэг наанаа сайхан ч цаанаа бас л хэцүү бололтой.  Үеэл ах маань хадланд баяртай нь аргагүй явдагыг одоо л ойлгох юм.  

бичсэн: dadido | төрөл: 2015-09-22 өдөр 15:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив

idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax