dadido diary
манараад л
би гэдэг амьтан манаргаад л байна дөө. Болж ч байгаа юм уу үгүй ч юм уу тоос хөдөлгөөд, гутлын өсгий элээгээд л явж байна. Хэзээ хаана хаашаа юунд хүрэх юм бүү мэд яваад л байна. Урд нь ямар байсан тэгээд л яваад байна даа. Хааяа дисконд орж баахан дэвхцээд хоёр шил шар айрагны лонх хоосруулсан шигээ хорвоогийн жаргалыг эдэлсэн болоод явах юм дөө. Заримдаа шал утгагүй ч юм шиг. Бусад хүмүүсийн амьдрал аймаар гоё санагдаа л...минийх байдгаараа л...хэвэндээ. Яахав нэг сургууль төгсөж хавтастай болох шив. Өөр ч юмгүй дээ бараг. Нэг хэсэг баахан өдрийн тэмдэглэл хөтөлдөг байснаа залхуу хүрээд хаяский. Ер нь олон юмыг залхуу хүрээд хаяский. Туйлбаргүй гэдэг нь. Залуу нас чинь уг нь адал явдал, атаархал, өш хонзон, хайр дурлал, хүсэл тачаал гээд л зөндөө юмаар дүүрэн байдаг биз дээ. Хэхэ нэг хэсэг зурагтаар рекламддаг жүжгүүд дандаа ийм тайлбартай байсан биз дээ. Боддог бодол гэвэл энэ өвөл ханиад томуу хүрчихгүйхэн шиг хэрхэн амьдрах билээ, жолоонд хэзээ явах вэ, усанд бассейнд яаж явдаг юм билээ, яаж жингээ 65 руу оруулах вэ гэсэн бодлууд л байх шив. Зав байвал яахав хуулийн тестүүд бөглөж үзэх өөрийгөө сорих гэсэн бодол. Зарим залуучуудтай ярилцаад сууж байхад тэдэн жилийн дараа эхнэр аваад тэгж тэгж амьдарна гэж төлөвлөөд хэрэгжүүлж байх юм. Эсхүл гадагшаа тийм сургуульд тэгж явна. Эсхүл бизнесээ хөгжүүлэн, ажилдаа тэгж дээшилнэ гэж. Эсхүл машин авна гэдэг ч юм уу. Надад үнэндээ тийм зорилго зорилт үнэндээ алга. Ичиж үхэж далд ормоор...Эсхүл тэгж их ертөнцийг огоорсон гэгээрсэн хүн үү...ааая өөрийгөө аймаар...Гэхдээ нэг хүсэл байх шиг байна. Өөрөө өөртөө таатай амьдрах...Заримдаа амьдралд хүн бүх юм нь бэлэндүү болохоор ингэдэг байж магадгүй гэж бодогдох юм. Юутай ч ойр дотны хүмүүс маань намайг юм бүрээр чадлынхаа хирээр хангаж эрхлүүлж байдаг. Үнэндээ 23 хүртэл эрхэлсээр л явна...яахав амьдрал зарим зүйлийг надад дутуу заяасан мэт бодогддог л юм. . Бусад хүмүүст ч гэсэн ийм л байдаг байх. Алдаатай оноотой амьдрал минь үргэлжилсээр, эрхэлсээр л...бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
угаасаа хүн болгон л хэсэг хугацаанд манарлын байдалтай болдог юм шиг байна лээ. тэр үедээ ингэсгээд бичээд хаячихвал сайаа амраад сайхан болчдийн

Сэтгэгдэл бичих