dadido diary
торгууль
Эртээд манай хуучин байрны ах хүү таараад ганц шилюм аваад өг гэдийн. Мөнгөтэй байсан болохоор аваад өглөө л дөө. За тэгээд орцны гадаа сууж байваа. Манай хүн л уугаад байлаа. Би ямар уух биш. Тэгсэн нэг мэдсэн араас хоёр цагдаа ууж байгааг нь харчихаж. Ирээд торгоно яаана ийнэ гээд л бөөн сүр. Намайг эрүүл байсан болохоор гайгүй.Би өмнөөс нь Мөнгийг нь төллөө. Тэгээд архиа авч үлдлээ. Ахиад ууж байгаа юм даа нөгөө архиа...тэгээд тэр торгуулийн мөн чанар юунд байв гэдгийг лав л ойлгосонгүй...гудамж, машинд архи уухыг хүсвэл таван мянга төлөөд уух юм уу хаашаа юм...орцонд уувал хэд байх бол...за болъё балкон дээрээ ууя л даа...бас хэд байх бол. Сансар дээр нэг юм касс гэсэн цэнхэр асар дотор алкоголь зарж байна аа...гадаа нь уувал болохгүй шинжтэй...тэгэхээр архины эсрэг тэмцээд ч байгаа юм шиг...тэмцэхгүй ч байгаа юм шиг.За тэгээд өчигдөр ТВ5 асаасан чинь "Монгол эр хүн дуу" г дуулдаг дуучин гарчийнаа. Үзээд хэвтсэн чинь халамцуу эрчүүд л утастаад л магтаж гарав. Сайхан дуу сайхан дуу. Тэд нар ч цаанаа авгай хүүхэддээ "Монгол эр хүн" гэсэн сэдвээр агсам тавьсан биз. За тэгсэн шөнийн 3 үед хуримаа хийгээд удаагүй байгаа "Монгол эр хүн" маань "дэвж байна аа" босоод цагдаа дууддаг юм уу гэснээ. За яршиг "Би ч гэсэн хааяа монгол эр хүн" юм чинь гээд болив
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Хэ хэ хэлэх үг алга дөө. Харин тэр дууны үгний тухай би бодоод л байгаам. "Монголоо гэж цээжээ дэлддэг..." гэжугаам чинь... Цээжээ дэлдэхээс өөрийг хийх хэрэгтэй шд. Ядаж л өөртөө арчаатай байвал тэр цээжээ дэлдэхээс хавьгүй их хувь нэмэр гэж мөхөс би бодхым.
Сэтгэгдэл бичих