Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

медаль

За энэ үг ямар гаралтайг би эс мэднэ.  Гэхдээ монголд хамгийн их байгаа юмны нэг нь энэ медаль.  Энэ төрлийн бизнес ч их ашигтай байх. Сүүлдээ бүр медалиар нь ангилж  хурал цуглаан хийдэг боллоо.  Янз бүрийн баяр наадам болохоор медальгүй хүмүүс ховор.  Хүүхдийн нэвтрүүлгээр нэг л их медальтай "мундаг" жаалууд.  Ёстой нөгөө шог зурганд байдаг шиг хар багаас нь медаланд хордуулж байх шиг.  Одоо бас тэгээд медаль нь халиад бүр адуу мал руу шилжсэн.  Моринд төрийн цол олгоод ч байх шиг. Зарим төрийн байгууллагуудад ажилласан жилээрээ медаль авдаг ч байх шиг.    Энд тэндгүй бас бөөн цом өргөмжлөл дурсгалын бичиг.  Баяр болохоор бөөн шагнал.  Зарим сургуулиуд руу орохоор баахан л цом өргөмжлөл дурсгалын бичиг. Харвардад ч тийм их цом байхгүй дээ.  Барьсан ч алзахгүй.  Шагнагдаад мундаг байгааг нь харахаар улс орон даяараа их л мундаг юм шиг.  Ерөнхий дүнгээрээ "тэг".  Тийм л мундаг гавъяат эдийн засагч нартай, хуульчтай байсан юм бол дээр байх нь яагаав өнөөдөр.  Аа тийм медалаа дагаад бөөн "угаалга".  Гадаадад шүүх хуралдаанд оролцохдоо өндөр үнэтэй гадны өмгөөллийн компанийг хөлсөлж байхаар энэ олон гавъяат хуульчид, хууль зүйн тэргүүний ажилтнуудаа явуулсан бол тэгж их мөнгө гарахгүйшд.  Тэр латин америкаас Дэ Сотог урьж байхаар хэдэн гавъяат эдийн засагчдаараа лекц уншуулахгүй юу. Нобель авах ч юм билүү нэг нь хэн мэдлээ дээ

бичсэн: dadido | төрөл: 2010-03-13 өдөр 18:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



За дэмжье өө дэмжье өө. СОниноос энэ үг чинь бичихэд ямар эвгүй үг вэ
Бичсэн: dadido 18:51, 2010-03-19 | Холбоос | |


Дэмжинэ, дэмжсэнээ илэрхийлнэ
Энэ талаар мөн ч олон ярилаа даа, хүмүүс энэ заваан юм руугаа хошуурсаар л байх юм, би энэ талаар чамархуу бодолтой хэсэг бүлгийн нэг, дэмжиж байна, энэ талаараа удахгүй нэг юм тавинаа, намайг бас дэмжээрэй
Бичсэн: Боролзой 18:46, 2010-03-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax