Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

шоша

Би багадаа дайнтай кинонд их дуртай байлаа.  Тэгээд баримтат кино зөндөө үзнэ.  Байлдаантай кино гарахад  буугаа хажуудаа аваад суучихдаг эсхүл орон доороос тв рүү онилоод суучихдаг мангар жаал байлаа.  Тэр олон баримтат кино, номон дээрээс геноцид яаж үйлдэгдсэнийг мэдэж авсан.  Энэ үеэс л еврей гэдэг үндэстэнг сонирхож эхэлсэн.  Яагаад энэ ард түмнийг тэгж их хядаа вэ.  Ердөө л дургүй хүргэснийх нь төлөө юу.  Тэгээд бүр ийм аймшигтай байдлаар гээд олон асуулт гарч ирсэн.  Тэгээд тэдэнтэй холбоотой монгол хэл дээр гарсан болгоныг битүүхэн хайж эхэлсэн. Одоо үргэлжилсээр.  Ингэж байсан чинь  Исаак Зингерийн "Шоша" роман таарсан юм. Уншлаа.  Гэхдээ энэ романыг би лав яагаад тийм байдалд хүрэв гэсэн талаас нь сонирхож уншсан.  Уншсан нэгэнд нь үйл явдлыг нь яриад яахав.  Уншаагүй нэг нь хэзээ нэгэн цагт уншина биз.  Юу ч гэсэн еврей ахуйг сонирхолтой гаргаж ирсэн байна лээ.  Еврейчүүдийн заншил, амьдралын хэв маяг, шашинд хэт автсан ядарсан арчаагүй байдал, ирж байгаа зовлонг мэдэрсэн атлаа юу ч хийгээгүй тэдний алгуурал, хүний амьдралд бурхнаас заяасан бэлэг, хүний сайхан сэтгэл, хайр дурлалын хүч гээд тоочоод байвал их юм байна.  Юу ч гэсэн тэд ирж буй гамшигийг мэдэж байсан, тэр гамшигт үхэхээ мэдэж байсан мэт.  Нөгөө талаар еврейчүүд амьдарч байгаа улсынхаа нийгмийн хэв маягаас хэт ялгарч байсан шиг.  Мөн польшууд үнэндээ геноцидыг хүлээж байсан мэт.  
Еврей. Энэ үндэстний талаар би зөвхөн төсөөлөлтэй л байна.  Асар их гай зовлон үзсэн тэд өнөөдөр дэлхийн цөмийн клубын нэг гишүүн, тусгаар тогтносон улс болчихсон явж байна.  Тэдний байгуулсан  "Моссад" нь дэлхийн даяар үйл ажиллагаагаа явуулж чаддаг, бизнес, тагнуул, үндэстний эрх ашиг зэргийг хослуулж чаддаг хүчирхэг алба.  Тэдний зохиосон, сэтгэсэн, бий болгосон аюулгүй байдлын тогтолцоо дэлхийг гайхуулж байна.  Геноцидоос өмнө тэд хэтэрхий баян байсан учраас л  тэдэнд дургүй байсан гэж бичицгээдэг, ярьдаг.  Гэхдээ еврей болгон баян байгаагүй л байх.  Геноцидын дараа тэд "бид одоо хэнд ч дээрэлхүүлэхгүй, хэнд ч доромжлуулахгүй.  Хүний нутагт хичнээн мөнгөтэй, банктай, үйлдвэртэй байлаа ч энэ бол хоосон зүйл.  Бодит зүйл нь газар нутаг, түүнийг хангах аюулгүй байдлын тогтолцоо "   зэрэг үзэл санаа бүрэлдсэн мэт.  За миний бодол нэг ийм.  Цаашид миний бодол өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй.  Нөгөө талаар еврей хүнтэй үерхэж ажил хэрэг энэ тэр ярьж үзээгүй.  Гэхдээ ой мод урттай богинотой гэдэг үг  байдаг шүү дээ.

бичсэн: dadido | төрөл: 2010-04-10 өдөр 18:30
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Хараад байхад одоогийн Израиль "дэлхий дахинд гомдоод байдаг" юм шиг. 30 аад онд тийм үйл явдал болох нь тодорхой байхад барууны орныхон визний квот тогтоосон юм билээ. Үүнд бас их өширхдөг байх. Дээр нь АНУ-ын нисэх хүчин Аушвицыг бөмбөгдөх боломжтой байсан мөртөө бөмбөгдөөгүй. Төрийн бодлого нь тэр талаасаа болоод буулт хийх ер нь дургүй.
Бичсэн: dadido 13:13, 2010-06-14 | Холбоос | |


Мөнгөнд хамаг хүч бий гэж бодож байсан нь тэдний сул тал байсан- мөнгөөр өөрийгөө аварч болно гэж. Том эндүүрсэн л дээ.
Мөнгө их хуримталж тэд европчуудын гижиг хүргэхгүй юу... Улс евречүүдэд өртөй болсон гэхээр л германууд босоод ирсэн. Ийм үед өөрсдөндөө л гомдоно- цаадхыг бодож чадаагүйд.
Бичсэн: AmonRa 23:57, 2010-06-13 | Холбоос | |


сүүлд уншаад байсан чинь еврейн шашинтай хүнийг еврей гэнэ гэж байна лээ. Гэхдээ энэ ч арай биш байх гэж бодохын.
Яс, үндэстэн талаасаа ялгарах л ёстой баймаар. Гэхдээ цаанаа давхар санаатай нарийн тайлбар санагдсан.
Бичсэн: dadido 21:47, 2010-06-13 | Холбоос | |


монголчууд урьдынх шигээ хүчирхэг гүрэн байсан бол хятадуудыг яг Еврейчүүдийг хядаж байсан шигээр хядах байсан гэж нэг танил маань ярьж байсн нь санаанд орчлоо.. шалтгаан нь ээмр энгийн.. зүгээр л дургүй болохоор гэсэн сэн.
Бичсэн: Манхүү 20:48, 2010-04-12 | Холбоос | |


cool
Бичсэн: Зоригт ван 19:39, 2010-04-12 | Холбоос | |


уншаагүй ном байна. олж уншнаа. гэхдээ энэ яахав. еврейчүүд одоо бол даварчийшд гэсс ккк.

шиндлерийн бүртгэл гээд кину гарсны дараа германы хорих лагераас амьд гарсан нэг еврейгээс энэ кино бодит байдалтай ойртой жбайна уу гэж асуухад нь. нөгөө еврей ямар ч кино миний үзсэнтэй ойртойж очихгүй ээ гэж хэлсийн гэнэ лээ.
Бичсэн: dao 11:28, 2010-04-12 | Холбоос | |


hoorhii doo ter jude
eh orongui ted hichneen zuun tenew dee. fashism geechiig bieeree amsaj, daraa ni usa-d hoogdood odoo l neg tusgaar uls boloh gej yawaa ard tumen shuu dee.
Бичсэн: tamerlan13 19:39, 2010-04-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax