Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

нутгий аялга

     Монгол маань олон төрлийн уламжлал хэллэг нутгийн аялгуутай.  Урд нь манай ангид Увсаас хүүхэд шилжиж ирээд аялгаараа ярихад нь бид их л шоолдог байж билээ.  Гэтэл би өөрөө бас л халх аялгаас өөрөөр ярьдаг хүний үр байдаг.  Саяхан Увс аймгийн сайт www.west.mn ээр орсон чинь нутгийн аялгаар бичлэгээ бичсэн байна.  Бас л өөр юм.  Даяаршиж соёл заншил маань хотжилтын нөлөөгөөр мартагдах шахсан өнөө үед нутгийн аялгаар бичнэ гэдэг бас давуу чанар юм.  Соёл заншилтай холбоотой хоёр сайтын нэг нь toonto.mn гээд буриад зоны haйhан сайт бас байна. 
    


бичсэн: dadido | төрөл: 2011-01-17 өдөр 20:57
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

блок

Сая яг бичих гэсэн чинь бичих зүйлээ мартах гэжийшд.  Аа тий энэ долоо хоногт блогоо хөтлөөд 3 жил болж байгаан байна.  Энэ хооронд бас нилээн олон юм бичжээ.  Ичих инээх улайх устгамаар юм зөндөө л шивсэн байна.  Блог гэдэг зүйл миний амьдралд бас л нэг хэсэг минь болчихож.  Хүн ер нь яасан ч олон хэсэгтэй байдгын.  Гар утасгүйгээр амьдралаа төсөөлөөд үзсэн чинь аймаар сайхан санагджийнэ.  Харин блоггүйгээр төсөөлсөн чинь нэг л төсөөлөгдөхгүй байна. 
Гоё сайхан гарсан зургаар биш сэтгэлээс гарсан үг өгүүлбэрээр эчнээ танилцсан орж гардаг, орохгүй тойрдог бүх блоггерууддаа талархал илэрхийлье 

Бонус:  Энэ долоо хоногт эрхий хуруугаа хоёр удаа тулгалаа.  Нэг тулчихвал амархан тулдаг юм байна.  Ойрын өдрүүдэд иргэдийн үзэл бодол илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх эрх чөлөөтэй холбоотой янз бүрийн заалттай хууль дүрэм журам энэ тэр их гарсан харагдлаа. 
Нээрээ БОНУС гэдгийг анх хэрэглэсэн Ободдоо гялайлаа

бичсэн: dadido | төрөл: 2011-01-09 өдөр 20:28
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

2010 он

Баяртай хуучин он минь.  Ухаарал, учрал, бодролоор дүүрэн байлаа. Бас уулзахыг хүсэж байсан хүнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна.  Энэ боломжийг бүрдүүлж өгсөн сайн санаат хүмүүст одоо хүртэл баярлаж байна.  Ганцаараа үүргэвчтэй аялал хийж үзэв.  Ер нь сонирхолтой юм байна.  Олон сайхан эрч хүчтэй залуустай танилцсандаа бас их баяртай байгаа.  Мөн өөрийгөө хэр их тэвчээртэй гэдгээ мэдэхийн тулд илүүдэл жинг 10 кг аар хасч тэсвэр хатуужилтай гэдгээ мэдэж авлаа. Мөн олон сайхан монгол бүсгүйчүүдтэй болзов.  
Гадаад хэл сурах, блогмныхээ news буланд бичлэгээ оруулна гэсэн зорилт маань хувь хүний залхуу зангаар болж бүтсэнгүй дээ.
Амжилтын хажуугаар гуниг ч бас байлаа.  Сурахыг эрхэмлэсэн хүсэлтийг минь өчүүхэн шалтгаар шахан боогдуулсан субъектуудэд асар их дургүй хүрч байлаа.  Бас шударга бус явдал, хүний мөс чанар, өнөөх л хэлбэрдэлтийг ойлгож стрессийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн он байлаа.   Гэвч энэ бүхэн миний амьдралыг улам амттай намайг улам хурцалж байсан юм.  
 
Блоггерууд маань ихэнх нь залуус байдаг.  Адал явдал, хайр дурлал, эрдэм чадвар гурвыг хүсье та нартаа.  Амьдрал чинь амттай байг
   

бичсэн: dadido | төрөл: 2010-12-31 өдөр 20:06
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих

Хакухо иргэншилээ солих нь

ХАКУХО иргэншлээ солих нь гэсэн мэдээг уншаад сэтгэл их уймарлаа.    Хүмүүс янз бүрээр л бичиж байна.  Би зөв гэж хэлж чадахгүй. 

бичсэн: dadido | төрөл: 2010-12-24 өдөр 20:09
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих

блогмнийхэнд

Нэг мэдэхэд би блог бичээд 3 дахь жил рүүгээ орж явна.  Энэ хооронд их л юм бичигдэж таараа.  Блогын маань нөхцөл өөрөө бусад блогоос шал өөр хэв маяг ч юм уу дүр төрхийг бий болгосон гэж боддог.  Анх нээсэн дээ ч тэр юм уу би тийм хуучинсаг хүн ч юм уу өөр блог дээр юм бичиж чаддаггүй юм.  Анх хэдхэн тооны бичигчтэй байсныг бодвол бүл нэмээд л байна.  Гэхдээ цаана нь сервер энэ тэр гээд лав л миний мэдэхгүй олон асуудал байна.  Энэ бүх асуудлыг нэг хүү өөрөө даагаад үүрээд явна гэдэг үнэндээ хэцүү.  Би бол өөр блогт цагаачлах дургүй л байна.  Бичиж л байвал хаана ч байж болно л доо...  Иймээс блогмн ийхэн бид нэг юм хийх ёстой болсон юм биш үү.  Энэ тал дээр хэдүүлээ уулзаж ярилцаад зөв шийдэлд хүрэхийг уриалж байна бас гуйж байна.

жигч: Бас нэг юм байна.  Архаг юу...   За ямар архи тамхинд орсон биш архаг байх даа ч яахав.  Ахмад энэ тэр блогчид блогоо бичихээ больж  байгаа юм бол ёс төртэйхэн шиг зодгоо тайччихвал яадаг бол.  Хувь хүний эрх чөлөөнд бүдүүлгээр жин ихтэйгээр халдсанд харамсал илэрхийлье

 

бичсэн: dadido | төрөл: 2010-12-23 өдөр 21:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

брэнд, жинхэнэ бүтээгдэхүүн

Эх оронд маань сүүлийн үед гадаад тэр дундаа өрнөдийн брэнд гэгдсэн бүтээгдэхүүний дэлгүүрүүд, төлөөлөгчийн газар нээгдэж байгаа нь баярлууштай.  Гэвч өнөөх л нэг монгол зан байдаг хойно хэн нэг нь брэнд өмссөн байвал "аа хулхи хулхи хужаад хийсэн хулхи нь" эсхүл бүр " авилгын мөнгө л байхгүй юу" гэж "юм мэддэг, шударга иргэний хүдэр хоолойгоор" дуржигнана.  Өөрийг нь ингэж хэлвэл шаагаад унагаана
Брэндийн дэлгүүрүүд орж ирэх нь бидэнд чанар, стандарт, ур гэдгийг мэдрүүлэх болов уу гэж боддог.  Сүүлийн үед залуус янз бүрийн брэнд их хэрэглэх болжээ.  Гэхдээ нийгмийн цөөхөн хэсэг нь шдээ.  Харин бид брэнд гэдэг бүтээгдэхүүний үсгийг нь арилгасан тохиолдолд "таних" чадвар хэр байгаа бол. Жишээ нь Giorgio Armani, Emporio Ampari 2 ийн ялгаа юундаа байдаг LV PRADA хоёрын ялгаа бас яг юундаа байдаг, жирийн ширэн цүнхэн дээр LV гэсэн тэмдэг тавихад оргиналаас нь ялгаж чадах уу гээд л.   Би өөрөө брэнд өмсдөггүй л дээ.   За бодлоо л бичлээ


бичсэн: dadido | төрөл: 2010-12-21 өдөр 20:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

чадрах нь байнашд


Урьд шөнө манай орцонд гал гараад 5 давхарын мань мэт нь бурхан болчих шахав.  Балкон минь аминд оров.  Тэр хүртэл унтаагүй нэтээр хэсч байсан нь бас л аз.  Нэг сонин юм үнэртээд хаалгаа нээсэн чинь өөдөөс утаа..Хэрэв гадагшаа гарах гэж зүтгэсэн бол замдаа л ухаан алдана биз бараг.  Өглөө босоод сонсох нь ээ нэг хүн угаартаад шөнө эмнэлэгт хүргэгдсэн сурагтай.  Хэрэв 02 цагт ийм үйл явдал болсон бол мань мэт нь угаартаад л дуусах байж.  5 давхарын хүмүүст санаа тавьсан орцныхондоо баярлалаа.  Галын шалтгаан нь цахилгааны утаснаас болсон бололтой.  Хаа хаанаа сонор сэрэмжтэй байхгүй бол хүн чадрахад ойрхон л байдаг юм байна.      


бичсэн: dadido | төрөл: 2010-12-21 өдөр 19:52
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

хулхидсаар л

Дарганцаруудын сургууль даалгавраа сургууль дээр нь хийлгэж баймаар юм аа.  Тэдний гэрийн даалгавар нь бидний даалгавар болчоод байх юм.  Ингэхээр чинь яаж чанартай... энэ тэр юм гарах юм.   Удирдлагын академийн багш нар минь энэ тал дээр нэг юм бодооч ээ.  Наадуул чинь мөнгөтэй нэг нь хүнээр даалгавраа хийлгүүлээд дарга нэг нь ажилтнаараа хийлгүүлэх гээд байх юм.  Хэцүү юмаа нээрээ.  Энгийнээр харахад хүний байдаг л нэг амьдрал боловч ингэж сургасан болоод ч яадаг юм нөгөөдөх нь сурсан гэж яваад ч яадаг юм.   Эцсийн эцэст монголчууд бид юмыг гурилтсаар байгаад л өдийд дөрвөн уулын дунд багшраад утаан дунд болно доо болно гэж дуулж суугаа биз.   Сүх далайтал үхэр дараа нь монгол амар гэдэг  бил үү

бичсэн: dadido | төрөл: 2010-12-06 өдөр 20:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

залуусаа

     Энд тэнд pub энэ тэрийн буланд ахуйдаа бухимдсан баагий зөндөө бухимдахаас ч өөр яахав.  Аа гэхдээ өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийгээд бүтэхгүй байх юм бол харамсалтай.  Харин нэг их алхам хийгээгүй байж харааж суугаад ч дээ.  Монгол цус монгол ген байгаль орчин бохирдлоо энэ тэр бүтэхгүй зүйлсийг харааж л байна.  Энэ төр юу ч хийхгүй байна гэсэн яриа захаар нэг монголоор дүүрэн.  Үнэн.  Гэхдээ залуус минь өөрсдөөсөө эхлэе тэгэх үү.  Чи оюутан бол хичээлээ яая даа гэтэл хий.  Ажил хийдэг бол ажилдаа сэтгэлээ өг.  Ажилдаа дургүй бол дуртай нэгэнд нь зайгаа тавь.  Аяга угаагч хийдэг бол аягаа хулхидаж битгий угаа.  ДОХ оос айж байгаа бол нөхөр, эхнэрээ найз охиноо битгий хуур.  Чи бүдүүн бол 5 кг хасчих л даа.  Дараа нь чи илүү ихийг ялна шүү дээ.   АХУЙДАА БИШ ОЮУНДАА БУХИМДАЯ ЗАЛУУСАА


БОНУС: бацкана байхдаа аяга угаадаг байлаа.  Миний "туслах" аягаа дутуу угааснаас болоод том асуудал үүсч билээ.         

бичсэн: dadido | төрөл: 2010-12-04 өдөр 18:38
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

ганцаардахаас ангижрахуй

     Ганцаардал гэхээр хэн нэгнийг хайрлах хүнээр хайрлуулах хүслэн юм шиг байгаан.  Бусдад татагдаж бол болоод байгаан.   Харц булаасан нь намайг яг тоож хараач.  Сүүлдээ урам хугарсан. Ажил дээр хүмүүсийн найз охин залуу эхнэр нөхөр нь залгаад л мессеж бичээд л.  Сүүлдээ зүүд мөрөөдөл минь хүртэл "ганцаарджээ".  Өөрийнхөө дуртай алсыг харсан өндөр давхарын  саруул тунгалаг өрөөнд би ганцаараа байна.  Тэгээд их баяртай байх юм. 
Яг одоо би ганцаардлын сайхныг мэдэрч эхэлж байх шиг.  Чимээгүй нам гүм цагаан орон зай.  Ямар ч төсөөлөл байхгүй тийм орон зай цаг хугацаа.  Зөвхөн өөртэйгээ л ярина.  Бусдын дурласан объектыг булаахгүй, чангаахгүй, сээтэн хаяхгүй.  Тэгээд би дуртай зүйлээ хийгээд л.  Тунгалаг усанд би шумбаад л шумбаад л.  Хэн ч байхгүй тэр орон зайд цээж минь баяр баяслаар дүүрэн.  Тээр цаана нэг л гоё аялгуу эгшиглээд л.  Гэхдээ хөгжимчин гэж үгүй.  Уур мунхаг, харамлах хорсох сэтгэл юу ч байхгүй орчин.  Миний сэтгэл зүрх ганцаардал буюу ямар нэг субъектын хамаарлаас ангижирч байна.  Тэр бол жинхэнэ эрх чөлөөт байдал     


бичсэн: dadido | төрөл: 2010-11-29 өдөр 21:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих

гэр лүүгээ харих

тэд гарсан тавьсан өрөө дарсан, дүүгийнхээ сургалтын төлбөрийг өгсөн, "цэцгийн" барааг зөөж эхэлсэн, бид зөндөө өмссөн, удалгүй амьдрал дээшлээд ирсэн, дараа нь дүүгээ татсан...Харин нэг өдөр буудалцаан болсон бүгд сандарсан тэд гэртээ ирэх сурагтай. 

Харин энд...хүлээж авах бэлтгэл байгаа болов уу.  Шингээх зах зээл ажлын байр байгаа болов уу.  Монголын засаг төр нь ийм үйл явдал болохыг мэдэж байсан болов уу.  Хүнээр тэжээлгүүлээд болчино гэж бодсон юм болов уу.    Тэр өдөр тэдний тухай ярилцаж байсан чинь нэгэн төрийн "жинхэнэ албан хаагч" баагий  "дурандаа л гарсан" гэж хуцдаг юм даа.   Би ч үг сөргөлөө.  Тэнд байгаа хүмүүс дунд над шиг сөргөж байгаа хүн алга.  Аймхай хулчгар, хүйтэн сэтгэлтэй, бэртэгчин нөхдүүд л тэднийг угтах нь дээ.  Төрийн жинхэнэ албан хаагч нар чинь тангараг өргөхдөө юу юу гэж хуцацгаадаг билээ дээ.  Гутарсан даа дотроо.   
Тэд ирээд их юм өөрчилнө дөө   


бичсэн: dadido | төрөл: 2010-11-28 өдөр 21:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Тусгаар тогтнол Д.Пүрэвдорж

Ардын уран зохиолч Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж агсны энэ шүлгийг сая уншиж суулаа.  Амьдралд бүтэхгүй бүтэлтэй олон зүйл болж юун баяр маяр мантай амьдрал зөндөө байдаг.    Гэвч энэ өдөр энэ гайхамшигт шүлгийг уншихгүй өнгөрч яаж болох билээ   biirbeh.mn

Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол


Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чөлөөний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Өглөө бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Дэндэвийн Пvрэвдорж


бичсэн: dadido | төрөл: 2010-11-26 өдөр 15:12
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

гэр лүүгээ

Шөнө пиво уугаад гэр лүүгээ алхаж харихад агаар сайхан тунгалаг, гадаа сартай, гудамжинд гэрэлтэй, сэтгэл нэг л гэгэлзээтэй.  Сая хүнтэй багтаж шингэдэггүй хотын зам сэлүүхэн, хүмүүс бүгд унтчиж.  Энд тэнд ганц хоёр цонхны гэрэл ёолтойн харагдана.  Метро хавьцаа гарууд орилолдох нь сонсогдоо л.  Бацкаан байхад тунель гүйдэлтэй энэ тэр гэдэг байсан.  Энэ зам энэ гудамж нэг л гоё. Олон жил ч юу байхав найз охин эсхүл бүсгүйгээ дагуулаад энэ гудамжаар алхахсан гэдэг романтик мөрөөдлийг мөн ч их мөрөөддөг байж дээ.  Одоо бол ингэж яваа минь жаргал гэж бодоо л.  Тэр нэг бүсгүйг маш их хүслээ.  Орой ярихдаа "чамтай ярихад нэг л гоё" гэж хэлснийг нь бодохоор баярлаад ч байх шиг.  Ирээдүйгээ сайн сайхнаар мөрөөдөж алхсаар нэг мэдсэн орцныхоо хаалган дээр ирчихэж.  Цагаа харлаа 04 цаг.         

бичсэн: dadido | төрөл: 2010-11-21 өдөр 12:25
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих

жин хасах

    Бараг хоёр сар тууштай тэмцсэний үр дүнд жингээ хасаж чадлаа.   Оройн хоолыг бүрмөсөн хасаж өдөр аль болох илчлэг багатай шарсан хуурсан биш жигнэсэн чанасан ногоо голцуу хоол хар талх бор гурилыг л идлээ.  18 цагаас хойш хоол юу ч идсэнгүй.  Тараг миний найз байлаа.  Мөнгө төгрөгний бололцооноос шалтгаалаад өдөр цадталаа хооллож чадаагүй учраас орой хэхэртлээ идэх гэж дайрдаг нь бидний ёс.  Би ч гэсэн ялгаагүй өдрийн хоолондоо цаддаггүй.  Тэглээ гээд тураад үхчихдэггүй л юм байна.   Орой автобусанд суухгүй алхаад харьчих жишээтэй.  Түгжээнд мөнгө төлснөөс алхсан нь хурдан юм.   Тиймээ би чадаж байна.  Одоо нэг зүйл байгаа нь биеэ чангаруулах, гэдэсний булчингаа чангаруулах асуудал байна.   Хэрэв үүнийг хийхгүй бол ямар ч үр дүнгүй болно.
Дээр үед буддын лам нар модон тагштай хоолоо идчихээд чулуунд тагшаа нэг үрээд өвөрлүүгээ хийдэг байсан гэдэг. 




бичсэн: dadido | төрөл: 2010-11-20 өдөр 20:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

неудачные

Ойрын өдрүүдэд бүтэлгүйтэл залгасан өдөр боллоо.  Компьютер эвдрээский, гэрт байсан сэтгүүл алга болооский.  Бөөн хэрүүл болооский.  Бүх юм давхцааский.  Заримдаа аймаар уур хүрээский.   

бичсэн: dadido | төрөл: 2010-11-17 өдөр 20:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих

Зургийг нь харахаас өөр чадалгүй нэг амьтан
Зүрхэлж очоод хэлчиж чадахгүй аймхай амьтан
Алсаас харан халирч зогсох мангар амьтан
Амихандаа бол дурлах гээд байгаа тэнэг үзэгдэл
Ийм байхад дурлал ирдэггүй юм залуу минь
Идэрхэн насны чинь сүлд гомддог юм эрэнцэр минь




бичсэн: dadido | төрөл: 2010-11-08 өдөр 19:16
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (18) | Сэтгэгдэл бичих

     Би ер нь нэрээ Дадидо гээд иргэний үнэмлэхэн дээрээ бичүүлвэл яах бол.  Магадгүй бас хэн нэгэнд лаг cool, cold, hot,  latino магадгүй бүр дадидос гэвэл тачаангуй сонсогдож болышд.  Охидууд гүйлдэх ч юм билүү....за тэгээд энэ нэрээр блог нээгээд гурав дахь жил рүүгээ дөхөж байхад хуйлруулаад гүйлгүүлсэн юм алга.       Мэддэг айлын нэг охиныг Онгонсайхан гэдэг байсан.  Тэгээд 10 р ангидаа билүү хэзээ ч юм нэрээ солиулсан.  Юу ч гэсэн зөв алхам байсан.  Сая гэнэт бодсон чинь "Болд" гэдэг нэртэй болвол лайтай юм биш үү.  Тэгээд Болд брэндийн цамц өмсөөд л яая.  
Нэр солиод юм өөрчлөгддөг бол сайхан л байна.  Өөрт их кайфтай бол ойлгышд.  
   
  

бичсэн: dadido | төрөл: 2010-11-05 өдөр 23:31
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих

Ярилцлага



-Сайн байна уу  та.  Өөрөөс чинь ярилцлага авах гэж нилээд гүйлээ.  Өөрөө нилээд завгүй хүн юм аа
Өө ажил ихтэй.  Дээрээс нь хоол энэ тэрээ хасаад жаахан ядраастай байлаа.  Гэхдээ яахав гүрийгээд л байж байна. 
-Та жингээ хасч байгаа тухайгаа энэ тэнд их зарласан байна лээ.  Амжилтынхаа нууцыг хуваалцаач яагаад турахаар шийдэв
Залуу хүн ер нь эрүүл мэндээ л бодох хэрэгтэй л дээ.  Илүүдэл жин чинь хүнийг ална шүү дээ.  Нууц нь яахав дээ эхлээд идэх юм аа л хасаж байна. 
-Залуу эрэгтэй хүн өөр зорилгоор л хасч байгаа байх тийм үү.  Өөрийг чинь бондгор гэж хэлүүлэхээс айдаг гэж гадуур ярих юм
За за хүний мууд юун дуртай юм.  За тиймээ тийм тэгсэн.
-Та нэг хэсэг ганцаараа гэсэн шүлэг бичээд байсан.  Ганцаардлыг та юу гэж ойлгож байна.  Одоо ганцаараа юу
Нууц.  За за тоглосон юм.  Ганцаараа л байна.  Тэр үед яахав тэгж бичмээр санагдсан.  Хааяа шүлэг бичих гээд байдаг юм ер нь.  Одоо гэхдээ үүнийг боломжит үе ч гэдэг ч  юм уу эсхүл ерөөсөө нэг алтан боломж гэж ойлгож байгаа.  Цаг заваа өөртөө зориул гэдэг утгаар сүүлийн үед их ойлгоод байгаа л даа.  Яг энэ үгийг би бодоод хичнээн их баярласан гэж санана.  Бүр гайхамшигтай.  Тэгээд одоо мастер төлөвлөгөө гаргаад тэрийгээ нэг хянаад батлачихаад л суужийна /инээв/ 
-Уучлаарай та хэнд таалагдах гэж хоолоо хасч жингээ бариад байгаа юм бэ.  "Ганцаараа" г орхих гэсэн зорилготой юм шиг
Аа юу л даа.Их тийм айхтар асуулт байна.  Юмыг ер нь их олон талаас нь харах хэрэгтэй л дээ тэ.   За...нөгөө юу..аа  Ер нь чиний бодсон чинь зөв юм байна шүү.     
Та мастер төлөвлөгөөгөө хэдийнээс хэрэгжүүлэх гэж байна
Аа ер нь хэрэгжүүлээд үр дүнгээ эхнээсээ үзэж байна.  Гол нь боловсрол руу чиглэсэн төлөвлөгөө байгаа.  Ганц дайчин ганцаардахгүй гэдэг үг байдаг биз дээ. Яахав хааяа гуниглаад байвал ганц хоёр шүлэг бичнэ.  Тэрнээс биш түүнд цаг зав тэгж их гаргахгүй.  
-Хүн болгон л мөрөөдөл ч юм уу нэг хүсэлтэй байдаг.  Та хүсэл мөрөөдлөө илэрхийлээч
Миний мөрөөдөл хүсэл бол ерөөсөө миний масчер төлөвлөгөө л дөө.  Үл гүйцэлдэхгүй мөрөөдөл гэвэл хэзээ нэгэн цагт дадидос юм уу дадидо гэсэн брэнд гаргах юмсан гэж мангартдаг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.  Сүүлчийн асуултыг танд үлдээе
- Том хүний кино шиг юм асуух нь уу гэж айлаашд.
    

 

  




бичсэн: dadido | төрөл: 2010-11-01 өдөр 18:23
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих

хол л байна

Юу ч гэсэн хоолны дэглэм бариад үр дүнг нь үзэж л байна.  Үнэхээр хэцүү байдаг юм байна.  Гахай нохойноос их чихдэг байсан болохоор хэцүү л байна.  Хүссэн жин минь 65 кг.  Би 10 р анги төгсөхдөө ийм жинтэй байсан юм.  2 р курсдээ хөдөө яваад замын гуанзны цуйван хусаад нилээд таргалсан.  Тэр нь явсаар байгаад 4р курс төгсөхөд 75 кг болсон.  Арван жилд байхдаа гар дээр их суниаж, гантель их өргөж байсан.  Даанч гэдэсний булчингаа мартсан байсан.  Өнгөрсөн зун 85 кг боллоо.  Бүхэл бүтэн 20 кг нэмэгдсэн байдаг.  Хүссэн жиндээ хүрэхэд одоо спортын бэлтгэл хэрэгтэй юм шиг байна.  Юу ч гэсэн тэр жиндээ хүрээд спортоор хичээллэх санаатай.  Биеэ чангаруулахгүй бол хүн амархан таргалдаг юм байна.  Сониноос би махыг ер нь нэг их үгүйлээд байдаггүй.  Өчигдөр гэртээ орж ирсэн чинь ээж хонины мах, сүүл чанасан юм байж.  Би үнэрийг нь аваад шууд огидог байгаа.  Хөгшчүүл харвал уур нь хүрэх байхдаа.           

бичсэн: dadido | төрөл: 2010-10-27 өдөр 21:45
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих

өчигдөр ч лайтай байсан шүү





бичсэн: dadido | төрөл: 2010-10-23 өдөр 12:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив