dadido diary
авдраа уудлъя л даа
Би сарын өмнө багынхаа найзтай уулзлаа. манай хүн шутисын архитектурт сурдаг. гурван жилийн манай хүн эмират руу сурахаар явсан юм. Гэвч тухай орны халуун цаг агаар, шашны асуудал, эрүүл мэндийн байдлаас болсон уу бүү мэд юу ч гэсэн хүрээд ирсэн. ирэхдээ их л турсан харласан байсан. ирээд хэсэг амарч байгаад сонирхлын дагуу шутисд орсон л доо. хүн сонирхсон юмандаа үнэнч байж чаддаг гэдгийг би тэгэхэд л ойлгосон. Бас хоёр гурван жилийн өмнө манай хамаатны банди АНУ яваад дараа нь Чех руу явсан. Одоо бодоход хайран л мөнгө байсан юм уу даа. АНУ яваад яахав хэлний мэдлэг дээшилсэн. Дараа нь ирэхээр нь Чех руу сургахаар явуулсан. сая тэндээс ирлээ. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. хайран л мөнгө хугацаа. Газар үзэж нүд тайлах нь зөв байх. Эцэг эхчүүд ихэнхдээ гадаадад сургавал сайн гэсэн ойлголттой байдаг. гэвч энэ нь алдаа байдаг. Эндээ оюутан болж сурах менежментээ олоод авчихвал хаана ч очсон газардахгүй л дээ. арван жилийн сургуульд хүн сурах менежментээ олж авч бараг л чаддаггүй. . Яадах даа л есөн жорын хүмүүстэй уулзаж, өлсөж цангаж, хичээлд дарлуулж сурна шүү дээ. ийм юм үзээгүй эрх хүүхдүүд хүний газар очихоороо балмагдаад ч юм уу тэгсхийж байгаад ирдэг. Нөгөө талаар монголын боловсрол нэг үеэ бодвол сайжирч байна шүү дээ. Түүнчлэн тэр АНУ , Европт олж авдаг мэдээллийг чинь хэлний өндөр мэдлэгтэй бол интернэтээр олж авч болно шүү дээ. Эцэст нь бүх юм өөрөөс чинь...
бичсэн: dadido | төрөл:
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
Холбоос | Мэйлээр илгээх |
![](https://www.blogmn.net/images/templates/img/comment.gif)
Сэтгэгдэл:
![angry](http://www.blogmn.net/images/smiles/14.gif)
Сэтгэгдэл бичих