dadido diary
дадлага аа гэж
ойрын үед блогтоо ороогүй их уджээ. Өнгөрсөн долоо хоногт дадлага гээд зав гарсангүй. Дадлага гэж баахан зарагдахын нэр юм даа. За өөрөөр ч яах билээ. Аз болж кофе нэгжинд бага гүйлээ. Тамга тэмдэг гэж байшин дотор эргэлдэв. Шүүгчийн туслахын ажил ч их ачаалалтай юм байна аа базарваань. Прокурор ч ялгаагүй. Гэхдээ ихэнх цагаа хэргийн дугаар, захирамжийн дугаар, шийдвэрийн дугаар зэрэгт зарцуулах юм. Эрүүгийн шүүх хуралд хоёр удаа иргэд төлөөлөгч болж орж үзлээ. Зарим хэрэгтнийг өрөвдөөд шийдвэр нь гарахад арай л уйлчихсангүй. Манай эмэгтэйчүүд амьдралын хамгийн хэцүүг үүрч явжийнэ даа. Эрчүүд маань эмэгтэйчүүдээ хулхидаж хоног өнгөрөөх, мөнгийг нь хулхидаж л амьдардаг юм уу даа. Ёо ёо яг уйлах гэж байсан шүү. Хайран сайхан залуу хүүхнүүд хүүхдээ тэврээд нөхөртөө хаягдаад хоцрох юм. Нөгөөдүүл нь цаанаа юмтай. цаад Хүний эрх боловч тэр эмэгтэйчүүдийн амьдралд "ДАГАВАРТАЙ" гэдэг том цол үлдээж байгаа юм л даа. Шүүх хурал бидний хувьд тоглоом шиг бол цаад хүмүүсдээ бол амьдралыг нь шийдэж байгаа асуудал.
Дадлага нэг иймэрхүү. удахгүй төгсөнө гэхээр нэг айх шиг баярлах шиг, гомдох шиг, гэгэлзэх шиг. Эртээд семистрийн хамгийн сүүлийн шалгалтаа өгсөн. Ингээд лекц семинар минь баяртай болж дээ. За за хальчих гээд байна дуусаа
бичсэн: dadido | төрөл: My opinion
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
ter 3k-g l biti hiigeesei,
1k -komputer deer shiveh,
2 dahi k-kofe zooh,
3 dahi k-kanon deer ajiillah
iim 3k bdag gej ene jiliin ah nar helj bsan,
eruu yu, irgen uu, zahirgaa yu geed l chiglelee bodood l alhaj bna, duu ni
Хуулийн оюутан л даа. За таньд амжилт хүсье. Миний 5 жилийн дараах ирээдүй шиг сайн хуульч болоорой. хэ хэ
Сэтгэгдэл бичих