dadido diary
уйлмаар...
Өчигдөр 2008,4,13 нд МҮОНТВ дээр нэг кино гарч байна аа. Оросын кино байна. Зарим нэг нь үзсэн ч байх үзээгүй ч байх. Би ер нь бараг уйлдаггүй л дээ. Төрлийнхөө олон хүнийг өнгөрөхөд уйлаагүй шахуу. Кинонд бараг л уйлахгүй. Ер нь уйллаа ч нулимсаа хүнээс нуух дуртай. Гэтэл тэр киног үзээд асгартал уйллаа. Яасан ч өрөвдмөөр юм. Нэг жаахан орос охин ганцаараа. Ганц эмээ нь өнгөрчихсөн. Эмээгээ амьд гээд тэтгэврийнх нь мөнгийг авч амьдардаг. Аав, ээж нь алга болчихсон юм уу даа. Хэрсүү гэж айхтар. Хамгийн өрөвдөлтэй нь тэр нэг хүүхэн тэврэхэд тэр охин уйлахыг хараад ёстой нэг асгарсан даа. Шөнөжингөө баахан юм бодлоо. Ийм амьдрал хаа сайгүй л байдаг байх. Зарим нэг хүмүүс үр хүүхэддээ их л хаяж явах юм даа. Тэгээд жаргадаг юм болов уу. Зарим нэг мэрэгч төлөгч лаларууд өнчин болж төрсөн хүн чинь заяа нь тийм хохь нь гэх нь холгүй юм ярьдаг. Тэгээд бас бурхны ном яриад байдаг. .Хүүхдээ хаяаад явдаг гарууд миний хувьд лаларууд л байна. Адгууснаас дор.Салж болно л доо. Байнга эргэж тойрдог тусладаг бол өөр. . Биеэ үнэлэгч ч гэсэн үрээ хайрлаж харамлаж авч явдаг эх хүн түүний дэргэд баатар. Түүнээс илүү нүгэл гэж байдаг юм уу. Хүүхдээ хайрлаагүй хүн тэр дундаа эмэгтэй хүн, эхийгээ хайрлаагүй хүмүүн өөр хэнийг ч хайрладаггүй байх. Эцэст нь хайр энэрлээр умбуулж байгаа ээждээ их баярлалаа.
бичсэн: dadido | төрөл: private

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Учрийг нь заавал өөрийнхөөрөө олох гээд захаас ни авхуулаад боломжтой боломжгүй санаандаа орж ирсэн бүх хувилбаруудийг бодох гэж хичээнэ заримдаа тэр бодлуудаа гүйцэхгүй ээээ залхуу ч юм уу нойр хүрээл унтаад өгнө!!
Юм бодож хэвтэх миний 1 хобби болоод байгаа гэсэн!! Уул нь нам унтмаар , гадуур явж байхад гэртээ харимаар санагдах, өрөөгөө, ороо санах г.м нь миний насанд байх ёсгүй л юм шиг байгаан!!
Сэтгэгдэл бичих