dadido diary
оюутан нас минь баяртай
Нэг л мэдэхэд биш нэлээд хугацааны дараа оюутан нас минь дууслаа. Салхинд эргэх номын хуудас, шалгалтын өмнөх нойргүй шөнө, мартаж санасан тэр л шалгалт, маргаж мэтгэлцэж муудалцсан лекцийн танхим, хоорондоо цэцэрхсэн олон семинарууд, "Нацаг" т оочерлох тэр л өдрүүд, канон хайсан тэр л эрэл, алсаа бодоогүй хэдэн таслалт, хаалга шагайсан тэр л хоцролт, унахдаа уурласан хоёр шалгалт, орших эс оршихуйн заагт очсон алтан дэнс, өөрийгөө мэдрүүлсэн үнэтэй үе, бүгдээрээ буруутай буузны онигоо, 70 авахдаа 90 авсан юм шиг баярласан иргэний шалгалтууд, зорилго нэгт ангийн нөхөд, бие даалтны төлөөх номын сангийн "жижүүр" үе энэ бүхэнтэйгээ цуг оюутан нас ард хоцорлоо. Баяртай хэзээ ч ирэхгүй оюутан нас минь
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
bi yag odoo iimerhuu zuil tuulaad yavj bna. nadad surgamj bolmoor zuil olon bna shu





Сэтгэгдэл бичих