dadido diary
уйтгар
ойрын үед нэг л уйтгартай байдаг боллоо. Бүр блог бичихээс залхуу хүрээд байх юм. Амьдрал ёстой хачин байна аа. Яадаг ч юм билээ. Сэтгэл нэг л эзгүүрээд л. Сая Зуун жилийн ганцаардлыг уншиж дуусгалаа. Лав л учрыг нь ойлгосонгүй. Өөр хоорондоо завхайрсан төрлүүд ч юм уу бүү мэд. Эсвэл миний боловсрол дутуу байгаа байх л дөө. Анх ТЭМҮЖИН багшийн Эрх зүйт ёсны лекц дээр очоод бараг унтчихдаг байсан. Юу ч ойлгодоггүй. Сүүлд хоёр жилийн дараа сайн ойлгосон. Хүнд зарим юмыг ойлгоход хугацаа хэрэгтэй байдаг юм шиг. Стресс гэдэг нь энэ юм болов уу за бүү мэд.бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих