dadido diary
ХУУЛийн боловсрол
Ойрын үед гээд байх юм байхгүй нилээд удаан мэргэжлийн юм харсангүй. Хүмүүстэй ч энэ талаар нэг их ярилцсангүй, бичсэнгүй. Миний мэдэхээр бүх хүмүүсийн намтар дээр хоёрдох мэргэжил нь хуульч гээд нэг юм байдаг. Хүн болгон л өдрөөр оройгоор эчнээгээр хуулийн сургуульд яваад л. Яаж ийж байгаад төгсчихнө. Мэргэжлийн ганц хоёр юм ярихаар паг пөг. Ийм хүмүүс хаа сайгүй. Нийгэмд эрх зүйн зохицуулалт, хууль зүйн тайлбар шаардагдсан цаг үед зуу шахсан хууль зүйн докторуудаас ганц хоёр нь л юм ярина. Тэдний алдаатай оноотой тайлбарлаж ярьж байгааг хэн ч мэдэхгүй. Тийм л байдаг юм байх гэхээс өөр юмгүй. Өнгөрсөн жил Нийтийн эрх зүй судлаачдад хамааралтай томоохон үйл явдал болж өнгөрлөө. Үнэндээ бол тэдгээр үйл явдал бол тэднээс шалгалт авсан үйл явдал байсан юм даа. Тэр үйл явдал нь он дамжиж байх шив дээ чааваас.Хууль зүйн нэр томъёог шинээр болгоод ч байх шиг. Зарим нэг нь Хүний эрхийг "ХӨНДӨХ" гээд л яриад байх юм. Үнэндээ "хөндөх" нь ямар агуулгатай "зөрчих" "хязгаарлах" хоёроос агуулгын ямар ялгаатай юм бүү мэдээ. Би лав тийм юм сонсоогүй, уншаагүй. Саяхан нэг мэргэжлийн хавьцааны сэтгүүл нээлээ. Харсан чинь "ЭРХ ЗҮЙН ХАНГАЛТ" гээд биччихсэн байх юм. ЭРХ ЗҮЙН ХАНГАЛТ гэж би лав дуулаагүй. Өөрсдөө нэр томъёо зохиосон уу эсхүл буруу орчуулсан юм уу. Зах зээл өөрөө шүүрэн шанага, сэтэк. Сайн мууг нь шалгаад өгнө гээд зах зээлийн шүүрэн шанаганд найдаад л. Ядаж энэ агуу мэргэжлийг эчнээгээр эзэмшүүлдэгээ болимоор юм. Үгүй бол энэ мэргэжлийн нэр хүнд шалаар нэг болох нь.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих