Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Орон бүхний монголчууд нэгдэхтүн

Саяхан дэлхийн еврейн конгрессын вэбээр орлоо.  Еврейчүүд бие биетэйгээ байнга холбоотой байдаг хүмүүс бололтой.  Дэлхий хаана хэн гэдэг еврей байгааг тэд бүгдийг нь мэддэг бүртгэдэг бололтой.  Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг.  Гэтэл еврей хүн ч бас адил юм.  За ер нь монголчууд ч гэсэн.  Хаа газар амьдарч байгаа хятадууд хятад иргэдийн холбоо байгуулсан байх юм.  Австрид нэг хятад айлчлахад тэр хүнийг элчин сайд, хятад иргэдийн тэргүүн хоёр нь угтаж авч байх жишээтэй.  Хятадын өнөөгийн хөгжлийн эх үндэс нь гадаадад байгаа хятад иргэд.  Тэд бүх л технологи ололтыг хятад руугаа зөөнө.  Дээхэн үед гадаадад сурч байгаа Вьетнам оюутнуудыг хүн бүр дугуй, түмпэн савтай ирэхийг улсаас нь тушаадаг байсан гэх.  Өнөөдөр монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрт хүрчээ.  Тэд маань хоорондоо ч бас муугүй холбоотой, байгаа газартаа холбоо нийгэмлэг байгуулсан байх юм билээ.  Төрийн байгууллага энэ холбоо нийгэмлэгтэй хэр холбоотой ажилладаг нь тодорхой бус.  Яахав би хараагүй мэдээгүй байх ТББ ууд, иргэд харин их холбоотой юм шиг байна лээ.  Өнөөдөр яам, агентлаг, аймгийн засаг даргын тамгын газар болгонд ГАДААД ХАРИЛЦААны хэлтэс, газартай.  Дээр нь гадаад харилцааны яамтай.  Гадаад харилцаа их л чухал салбар.  Харин бид гадаад харилцааны нэг том боломж болох ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ иргэдийн холбоог АШИГЛАЖ чадахгүй байгаа мэт.  Төрийн байгууллагын судалгаа, шинжилгээ, мэдээлэл ТББ уудынхаас хоцорч хуучирч байгаа нь үүнтэй холбоотой юм шиг.  Ингэхлээр үүнийг хэрхэн зохион байгуулж ажил хэрэг болгож болох вэ.  Энэ талаар олон жил ярьж байгаа боловч нэг л болохгүй байна.  Өөрсдөө бодоод олдоггүй юм бол хятад, еврейчүүдийн зохион байгуулалтыг судлая л даа.  Хятад судлалынхан энэ тал дээр судалгаагаа хандуулвал их л сонин юм гарах байх даа.

бичсэн: dadido | төрөл: 2009-02-27 өдөр 13:31
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



хийгээд л, болгох гээд л хаа хаана аа явж байгаа байлгүй дээ
Бичсэн: galbaatar 13:07, 2009-03-08 | Холбоос | |


ter ch tiim shuu. ene blog ch gesen sanal bodloo zereg soliltsoj bgaa bolohoor bas negen turliin community yum shig sanagdgiimshd
Бичсэн: honzo 08:51, 2009-02-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax