dadido diary
би турсан л юм байх даа
Ойрын өдрүүдэд амраад хүн амьтантай уулзаад сайхан л байна. Өглөө сайхан унтаад л. Найз нартайгаа уулзаад л. Буу халаа л. Таарсан хүн болгон 6 настай хүүхдээс 60 хүрсэн хүмүүс дандаа л турсныг минь гайхах юм. Би ч өөрөө гайхаад л. Нэг их хоол диет бариагүй шүүдээ. Энэ чигээрээ тураад байвал сайхан л байна. Ядаж гүйж харайхад амар шүү дээ. Турахаар бие хөнгөрөөд хаашаа ч хамаагүй дэгдчихмээр. Одоо усан бассейнд явбал бүр их турах байх даа. Сониноос нөгөө аугаа их зурагтчин телевизорчин чинь зурагт асаахаа больдог юм байна. Гэрийнхэн гайхаад л. Таван жилийн өмнөх зургаа харсан чинь ямар сайхан туранхай байсан юм бэ. Таван жилд 10кг нэмсэн байжээ хөөрхий. Анх боди байк байхыг хүсдэг өргөн цээжтэй болчихвол болоо гэж бодоод л зүтгээд л. Баахан бодигийн сэтгүүл цуглуулж уншиж, дасгалыг нь дуурайгаад л. Өглөө өдөргүй суниагаад л. Тэгээд бас үсээ хусуулаад л хар нүдний шил зүүгээд л. Бодохоор инээд хүрээд байх юм. Одоо тийм биш болжээ. Нөгөө өргөдөг төмрүүд маань балкон дээр л зэвэрсэн хэвтэж байна. Төмөрт тушаадаг юм билүү гээд л. Ах авна гэдэг юм авахгүй л юм. Тэр төмрүүдийг хүнээс худалдаж аваад хорооллоос такси барин байж авчирч байсныг яана аа. Одоо бас юу гэртээ таксигаар зөөх бол доо...бичсэн: dadido | төрөл: private
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
buduun guzeetei baih myyhai shuu dee. yalanguya eregtei hun. mongol erchuud targan bna gedeg chin...
hehe bi chin eregtei shude. emegteileg bna yy
ингэхэд чи ээмэгтэй юу ээрэгтэй юу бүстэй л юм шиг санагдаад байсан өнгө аяс нь эмэгтэйм шигээ
Тарган туранхай ямар байх нь хаагүй. Хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх л ёстой доо
Taxigaar zuuh bishee uuruu mashintai bolchihood tuugeeree zuuh gej yarildaa
Бичсэн: Girl (зочин)
17:16, 2009-07-06 | Холбоос | |
нээрээ тийм шүү
хш
Турах таргалах яах вэ гол нь сайхан алтан дундаж байх хэрэгтэй
Сэтгэгдэл бичих