Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Би эртээд токиогийн гудамжинд байдаг нэг христын сүмд орлоо.   Би уг нь христ шүтлэггүй зүгээр л тэнд англи хэлний хичээл ч юм уу ярилцлага болдог юм.   Орсон чинь дандаа  нэгдүгээр курсын оюутнууд, сурагчид ганц хоёр ахимаг насныхан байх юм.  Дан англиар ярьцгаах юм.  Тэр англи багш нь англиар яриад л байх юм.  Сонирхолтой нь тэнд сууж байсан ихэнх залуус ойлгоод байгаа нь сайхан байв.  Би л тэнд хүн амьтнаас үг асуусан хүн байв.  Гэхдээ дотроо битүүхэндээ бахархсан шүү.  Ичээд дуугүй байгаа муу гэвэл тэр дороо л мэдэгдэнэ шүү дээ.   Гэтэл ойлгоод л.  Би одоо 23 хүрнэ.  Гэтэл миний мэдэх миний үеийнхний ихэнх нь бөөн баавар гарууд л байдаг.  Хэл энэ тэр бол нойль.  Би тэдэн дундаа л хоёр хэл гадарладаг баагий гээд онгироод байдаг.  Гэтэл тэнд очоод ичсэн шүү өөрөөсөө.   Удахгүй тэр залуучууд нийгмийн амьдралд илүү идэвхтэй, хурдтай орж ирнэ.  Мань мэт нь энэ чигээрээ байгаад муугаар бичвэл хоолоо булаалгана.  Урд нь оюутан байхад доод курсынхны хийсэн бие даалт, ангийн ажил, илтгэл нь мань мэтийн хийж байснаас илүү дээр байсан.  Даан ч тэр үед бацаанууд гээд анзаардаггүй байж.  Тэдэнтэй харьцуулахад би, болоогүй байж нэг их гэр бүл зохиосон, бааварлаж л байвал болдог үеийнхний маань ирээдүй баргар барзак харагдсан.  Удахгүй монголчуудын амьдралын хэв маяг, хандлага шал өөр болох юм шиг санагдсан шүү.  Ер нь ч өөрчлөгдөж байгаа дөө. 

бичсэн: dadido | төрөл: 2009-04-12 өдөр 13:00
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



tm shu maash ih uurchlugduj bga. tsag ueteigee hul niiluuleh l bolj bgam da winking
Бичсэн: piglet 15:28, 2009-04-12 | Холбоос | |


нойль биш нуль юм байна шүү
Бичсэн: dadido 13:43, 2009-04-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax