dadido diary
ойрын үед хачин байна аа
ойрын үед нэг л хачин ажил дээр мангуу ч юм шиг байдаг болчлоо. Гэртээ ирээд бас л адил. Шөнө бөх унтахаа бараг байв. Гэтэл өчигдөр гачууртаас ирэх замдаа утсаа хаячлаа. Автобусанд айлын хашаанд, гудамжинд уу, ахындаа юу бүү мэд юу ч гэсэн хаячлаа. Урд нь нэг сэтгэгдэл нээр хүн ажигч да дадада байх ёстой гэж бичсэн байдаг. Онигоотой. Ёстой уур хүрмээр. Ядаж байхад эрт явъя маргааш ажилтай очиж унтая гээд байхад очихгүй байсан хүндээ бас бурууг тохов. Ер нь энэ муухай зан л даа. Ядаж байхад би таксидаад явъя гэж байхад үгүй автобусаар гээд байсныг яана. Таксидсан бол эрлийн хүрээг хумих байлаа. Оройжингоо гол харлав. Хэрэггүй тийшээ явж гэртээ байж байхгүй далдагнаад. Шал дургүй хүрчихлээ бүр. Одоо дахиад нэг утас авна. Тэгээд бас гоё утсанд дуртай гэж байгаа. Би ч гэж дээ...сүүлдээ уур хүрээд бурхныг хүртэл хараав. Цагаан сарын үеэр Ганданд уншуулсан мөнгөндөө баахан харамсав...сүүлдээ ерөөсөө лам хар гэж гүйхээ болъё гэж шийдлээ. Яршиг хий юманд итгэж харааж зүхэж байснаас өөртөө итгээд явсан нь дээр юм шиг байна гэж. Нөгөө талаар миний тэр олон жилийн сүсэг бишрэл ганц гар утасны үнэтэй байжээ гэж. Би угтаа сүсэг бишрэлгүй байжээ. Өглөө болгон гарахдаа уншдаг тарни мэгзэмээ хүзүүнээсээ татаад хаялаа. Яршиг өөрөө өөртөө бурхан болъё гэж шийдлээ дээ.Нөгөө талаар би сэтгэлийн тэнхээгүй хүн шиг. ОДоо яахав Бурхныг харааж байснаас өөрийгөө хараагаад явъя даа
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
harin tehh ter taktikuud heregjihgui baih gedegt itgej bna. peace. war bol hamgiin suuliin yadarsan arga shuu dee.
Зэрэглээ нээрээ лам, бурхан хоёрыг үнэн өмгөөлжийноо. Хэ хэ. Итгэл үнэмшлээ гэж...
hehehe. lam gaiguishtee geeluu. za ter garch l baidag orj l baidag. ternees muu zuil boloogui n ih yum geel taitgarchih.
baildaanii taktik bichlegiig unshlaa,
bi bas tantai adil togloomon buugaar baildaj "alba haaj" yavlaa.
gehdee bichlegiin utga evgui bna aa, tegj baildaan bitgii boloosoi, ter taktikuud ni bitgii hereglegdeesei
bi bas tantai adil togloomon buugaar baildaj "alba haaj" yavlaa.
gehdee bichlegiin utga evgui bna aa, tegj baildaan bitgii boloosoi, ter taktikuud ni bitgii hereglegdeesei
ганц гар утасны үнэтэй сүсэг бишрэл. ганданд уншуулсан номныхоо мөнгөнд харамсах. энтр бол хэнд ч байдагдөө. тэгж байтал гэнэт хэрэг гарангуут ай бурхан минь гэж дуулаал гүйдийшд би.
Өө яадын утас мутас гайл байна. Гарах юм гараал биз битий тоо. Тэр битий хэл юмаа хүн өчнөөн алддын. Аа харин тэр бурхны тухайд бол бас л гай л байна. Өөртөө итгээл явжийхад болоо шд. Ойрын үеийнхээ гачин байдлаас хурдан гараарай. Амжилт шүү.
iim baidal uneheer hetsuu shu,
magdgui, lam har gej guij bsan gdegees ni ingej bodloo, herev dadido gandand nom unshuulaagui bol utas baitugai l buhimduulah zuil bh bsan bizee gej,
magdgui, lam har gej guij bsan gdegees ni ingej bodloo, herev dadido gandand nom unshuulaagui bol utas baitugai l buhimduulah zuil bh bsan bizee gej,
Ер нь дасгал сургуулилтаар ямар ч төрлийн булчинг хөгжүүлж болдог гэжүгаа Сэтгэлийн "тэнхээгээ" хөгжүүлээрэй. Уураг энэ тэр нэг их идээд байх хэрэггүй байдаг юм шиг билээ
Гар утас хаях, бичиг баримттай түрийв, түлхүүр хаях хамгийн муухай байдаг шүү. Би бол байнгын бүртгээстэй шүү дээ.
Салхинд гарч амарсны буруу гэж юу байхав... Хайнга байсны л буруу байна. Дараагийн удаад тиймэрхүү нандин зүйлсээ марталгүй байнгын анхаарлын төв, хараа хяналтын доор байлгаж байвал л хаа ч явсан цуг гэж мэдээрэй

Сэтгэгдэл бичих