Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

бөх өө гэж

     Анх намайг төрөөд  хэдхэн сартай байхад ээж маань бөхийн шуудаг олж байсан гэдэг.  Одоо тэр шуудаг манай авдаранд байдаг юм.  Нэг  улаан торгон шуудаг.  Бөх болоогүй ч гэсэн билэгшээлтэй юм даа.  Бөхийг шимтэн үзэж эхэлсэн үе маань 1998 он.  Тэр жил Сумъяабазар аварга анх үзүүрлэж, түүний уран барилдааныг дотроо биширч энэ ах шиг болох юмсан гэж хүүхдийн мөрөөдлөөр мөрөөдөж байсансан.  Тэр цагаас би аваргын улаан фэн нь болж билээ.  Тэр үед залуу заанууд гарч ирж ааяаяа мөн ч гоё байсан даа.  Үеийхэн мөн бөхийн хорхойтон.  Хичээлийн завсарлагаанаар бистуулдээ гараад барилдаад ноцолдчихдог, дараа нь баахан хар зураас үлддэг байв.  Хичээл тарангуут сургуулийн урд талын талбай руу очиж бөөндөө дэвж шавж байгаад үзнээ бас.  Хоорондоо оноолт хийгээл тойргоор барилдана даа.  Орой нь хувцас бөөн шороо, өмдний төдүүл бүгд тас.  За тэгээд л тэр тийм мэх хийсэн тэгж гар ачсан, өмссөн, ачсан, хутгасан гээд л.   Бөхийн өргөөнд бөх болвол хичээлээсээ чөлөө гуйгаад л болохгүй бол таслана даа...тэгээд  бөхийн өргөөний гадаа очиж ганцаараа явж байгаа хүн дээр очоод "ах  аа намайг аваад орчих гээд л дагаж ороод үзчихдэг байлаа.  Сүүлд гараа бэртээснээс хойш барилдах дургүй болсон доо.  Бөх гэдэг удам л байдаг юм билээ.    Гэхдээ тэр үед хотын төвийн сургуульд талбай дээрээ гараад барилдчихдаг өөр хүүхдүүд байсныг би лав мэдэхгүй.  Одоо энд тэнд хараад явахад сургуулийн гадаа энд тэнд барилдаж ноцолдож байгаа эрэгтэй хүүхдүүд лав харагдахгүй юм.  Аргагүй дээ.  Бидний тэр үед PC байсан биш.  Одоо хөл бөмбөг сонирхож байна.  Цаг цагаараа л байх юм дөө.  Залуу заануудын алтан үе л биднийг уруу татдаг байсан юм шиг одоо бодоход. 
     Сүүлдээ бөх үзэхээ ч байдаг юм байна.  Үзэж байгаад нэг мэдсэн унтчихдаг юм байна.  Үзэж чадахаа байсан байна лээ.  Сонирхолгүй л болжилдээ.  Сая наадмын бөхийн шөвгийн дөрвийг үзсэн чинь баахан шоо эргэлдүүлсэн өвгөн л харлаа.  Уг нь тэр барьц гэдэг  юманд  хүч ухаан хурд гаргаж байж хүрдэг тэрнээсээ сэтгэж байж мэх хийдэг санагдах юм.  Одоо харахад бүгд л нэг төрлийн барилдаан.  Өргөөд тавилаа.  Ертөнцийн бүх юм цаг хугацаатай.  Цаг алтнаас үнэтэй энэ тэр гэх.  Цэнгэлдэх дээ хэдэн прожектор тавиад жилдээ болдог монгол наадам бөхөө хонон өнжин үзсэн ч яадаг юм.  Хоёр гурван цаг барилдана л биз.  Аль шандас шөрмөс муутай нь унана л биз.  Эсхүл гурвын даваагаа 11 нд хийнэ биз.  Тэгж их эрт дуусгах гээд яараад байдаг юм бол. 


бичсэн: dadido | төрөл: 2009-07-15 өдөр 12:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



гэхдээ монгол хүн монголоороо л байдаг байх
Бичсэн: dadido 17:21, 2009-07-19 | Холбоос | |


hvn hvnii sonirhol oor gej chi zov dugarlaa kk
Бичсэн: Зэрэглээ 13:45, 2009-07-17 | Холбоос | |


Сонин ийн. Лут эр ийм байдаг гэж үү? Би л лав тэгж бодкүайнөө. Хүн хүний сонирхол өөр шд.
Бичсэн: gereltuya 13:28, 2009-07-17 | Холбоос | |


ochdorhon neg andaasaa boh barildahuu? sur haravdaguu? mori tanidaguu? geel hamgiin suuld n airag her uuhav gej asuusan chin. mori tanina busad n bhgui gesen. ug n 4ulng n chaddag hun baival jinhene lut er baih gej bododiin.


Бичсэн: Зэрэглээ 13:25, 2009-07-17 | Холбоос | |


chi bid 2n buhud durtai bolson tuuh adilhan vum aa. bi bol gantogtoh zaanii ulaan pen yavlaa. ter jil G zaan bolj bsan jil . estoi uran gangan meh hiij yamarch tsolgui buh shuud zaan bolj bj bilee. shijgensen 6 zaanii barildaaniig uzeh gej ih l horhoisdog bj bilee . odoo ch tegeel 1 tiimerhuu boljdee...
Бичсэн: caola 21:38, 2009-07-15 | Холбоос | |


Би бөх мэдэхгүй,бас үздэггүй. Гэхдээ наадмын маргааш нь уулзсан, тааралдсан, ярилцсан эрчүүд энэ тухай л ярьж байсан. Жинхэнэ монгол бөх хаана байна гээд л... Орон зай цаг хугацааг үл хамааран этр гэсэн монгол бөхийн тухай үгс одоо нэгэнт утгаа алдсан. Сумо мумо, чөлөөт жудо өөр юу ч билээ тэдэн шиг гортиг татдаггүй, цаг зааж новширдоггүйгээрээ монгол бөх сайхан байсан байх. Дээхнэ үед үнээ саалгадаггүй хоёр Мөнх этр гэж хуучилдаг байсан гэсэн. Одоо бол бүх юмыг цаг этр гэж туйлшраад үндэсний гэсэн зүйлүүдээ үгүй хийгээд байгаам шигээ.
Бичсэн: gereltuya 20:48, 2009-07-15 | Холбоос | |


Нэг тийм мөрийтөө тоглоом үзээд байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Энэ жилийн бөх ч ёстой нэг утгагүй юм болсоон. Нээрээ унтсан шүү миа
Бичсэн: xvv 19:27, 2009-07-15 | Холбоос | |


жил жилийн наадам ч иймэрхүү л өнгөтэй болохоор бөх мөх үзэхээс дургүй хүрэхийм дөө.

уул нь олон жил тавын таваанд харсан танил арслангаа начин болохыг нь үзсэн ч нэг л өөрийн хүчээр авсан юм шиг санагдаж өгдөггүй. уул нь өөрийн хүчээр авбал авчих л аавын хүү юмсан. одоо ч тэгээд хариуг нь барих гэсээр хамаг залуу насаа дуусгах байхдөө cool
Бичсэн: ObLNV 13:09, 2009-07-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax