Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

шүлэг бичсэн ухаантай

анхны хайр минь тэр л байсан юм бол
арван жилийн цонхон дээр нулимстайгаа үлджээ
анх дурласан нь чи байсан бол
анд найзын минь үнэн ч амраг болжээ чи одоо

чамайг надад ирээгүй гэж би гомддоггүй
чамлахааргүй их хугацааг чи надад өгсөн
чадахгүй байж дурлах дуртай ч тэр үедээ
чиний хойноос нэг ч удаа гүйгээгүй дээ гэж одоо боддог

хүний хүүд хөөрхөн харагдах нүдээрээ чамайг хүлээж байна гэж
харцаараа чи надад хэлдэг байсныг тэр үед ойлгосонгүй
хайр зарласан өөр хөвүүнд сэтгэлээ өгөхөд чинь
хожимдсон байснаа би тэр үед ухаарсан

он цаг улирсаар зургаан жилийг үдлээ ч
олны дунд орж сайн мууг өчнөөн үзлээ ч
оргилох хүсэл, булиглах зүрхний минь утсыг
ондоо бүсгүй чамаас өөр хөглөсөнгүй ээ

одоо би хайр дурлалын гуйлгачин болсоон

бичсэн: dadido | төрөл: 2009-07-04 өдөр 22:45
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (14) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



ео тас тас.Гоё шүлэг байна
Бичсэн: major 22:29, 2009-07-12 | Холбоос | |


бараг л кину шиг үйл явдалтайм байшд гоё шүлэг байна. ярзайтал инээх
Бичсэн: ObLNV 17:05, 2009-07-07 | Холбоос | |


dursamjaa bodood bichsiin. odoo ter 2 saihan hosuud bdag yum.
Бичсэн: dadido 23:54, 2009-07-06 | Холбоос | |


saihan shuleg bna.
haramsaltai bna...
Бичсэн: Parachute (зочин) 20:56, 2009-07-06 | Холбоос | |


Би юм бичих гэсэн гацчихлаа. Хэ хэ гоё бичжээ... баярлах
Бичсэн: gereltuya 17:36, 2009-07-06 | Холбоос | |


khanna_mgl@yahoo.com
bitgii gunigladaa. Chi shuleg bichih muchduu hair durlaliin guilgachin baij bolno. Harin busad ued hair durlaliin soronzon baigaarai! good luck
Бичсэн: Зочин (зочин) 16:17, 2009-07-06 | Холбоос | |


Бардамхан зантай залуу байлаа би
Бас ч үгүй итгэлтэйхэн байлаа би
Ганцхан минийх юм шиг бодож явсан
Гараас чинь хэн нэгэн хөтлөнө гэж бодсонгүй
Хайртай гээд хэлчих зүрх байсангүй
Харуулдаад зоссоныг чинь ойлгох ухаан хүрсэнгүй
Бичсэн: director 14:18, 2009-07-06 | Холбоос | |


sain shuumjleerei
Бичсэн: dadido 23:46, 2009-07-05 | Холбоос | |


dajgui bicsen bn. utgaa ierhiilj chadsan goy shuleg bn.
Бичсэн: Зэрэглээ 15:41, 2009-07-05 | Холбоос | |


одоо хамааагүй гого байна. Таалагдлаа. чиний үгийн сан сайн юм. бичээд байгаарай. чиний уншигч болноо тэврэлт тэврэлт
Бичсэн: arius (зочин) 15:22, 2009-07-05 | Холбоос | |


хэхэ баярлалаа
Бичсэн: dadido 14:03, 2009-07-05 | Холбоос | |


алга ташилт асарррр таалагдав.
Бичсэн: xvv 13:31, 2009-07-05 | Холбоос | |


БИЧЭЭД Л БАЙ ДАА
Бичсэн: Зочин 11:58, 2009-07-05 | Холбоос | |


найзаа шүлгээ шад шадаар нь оруулалдаа. Би толгой мөрийг нь олдүүгээ
Бичсэн: arius 00:17, 2009-07-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax