dadido diary
сэтгэгдэл
Халх голын мяралзан урсах долгионоосХан хэнтийн нурууны аглаг их тайгаас
Харуул Алтайн ноён сүрлэг оргилоос
Хана хэрмийн өмнөх элсэн их далайгаас
Хаан Тэмүжиний үлдээсэн агуу их түүхээс
Халуун амираа зурсан ханын газрын зурагнаас
Хурд хүч өрсөлдсөн спортын наадмын уухайнаас
Хүн төрөлхтөн чуулсан нэгдсэн үндэстний танхимаас
Хоёр нүдэнд цийлэгнэх баярын тэр нулимснаас
Эх орон чамайг би энэ удаа мэдэрлээ
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих