dadido diary
хотын төв номын сан ч гэх шиг
Саяхан ч гэж дээ өчигдөр нэг номын сан орж ном канондоод авах санаатай ХТНСанруу зүглэлээ. Ёстой социализм, коммунизм, хүнд суртал үнэртсэн газар болсон байна лээ. Лав л капитализм үнэртсэнгүй.10 гэж нээдэг болохоор ес гуч гээд очлоо. Үүд нь битүү оочер. За яахав хувцасаа өлгүүлээд л орлоо. Орсон чинь сул ширээ алга байдын. За яахав би ямар суух биш хэдэн ном канондоо л гарна гээд номоо ч хайгаад олчлоо. Каноныг нь хүлээлээ хоёр цаг болж байж сая ирэв. Хоёр жил шагайгаагүй болохоор их л өөр болсон байлаа. Номоо өөрөө очоод авчихдаг нь их л таатай байлаа. Ганц гэм нь хаана ямар ном байгаа нь мэдэгдэхгүй ядаргаатай байв. Шал өөр зааланд хуулийн ном хэвтэж байх ч жишээтэй. Тэгсэн хайж байсан ном ерөөсөө олддоггүй. Электрон каталогоос нь үзэхээр байгаад байдаг. За тэгэхээр нь маргааш хамгийн эрт ирээд олчино гэж бодож байтал ням гаригт амарна гэсэн бичиг нүдэнд торж гайхах уурлах зэрэгцээд л явчлаа. Үүдэнд байгаа баахан оюутнуудыг өрөвдөв. Өрөвдлөө гээд яах ч билээ. За тэгсэн ажил руу оччоод ирсэн чинь"Чи яасан олон орж гардын. 3 удаа ингэвэл суулгахгүй ч гэх шиг. . Хэзээ сууна гэж тэгж зогсох юм. За тэгээд ямар номыг нь худалдаад авч өгч чадах юм биш. Улаанбаатарын бүх номын сан тиймэрхүү л байгаа байх. Хоёр жил хараагүй номын сан ч эгч таргалсан бололтой. Бодвол хөдөлгөөн нь багадаад урьдынхтай адил захиалганд гүйх биш . Уг нь хоёр давхарт нэг "эрх зүйн танхим" гэж байсын. Тэрийг нь дэлгүүр болгосон бололтой. Дэлгүүр болгоогүй бол зуу шахам хүн орчих л байсан байх. Бүтэн сайнд ажилладаг бол тэр олон оюутан тэгж цагаа алдаж зогсоо ч үү үгүй юу. Цаг гэдгийг тэр номын сангийнх нь захирал эрхэм даан ч мэддэггүй бололтой. . Монголд өчнөөн л оюутан байдаг. Талаас илүү нь Улаанбаатарт. Хэдэн дээд сургуулиудад хэдэн номын сантай. Нэг номон дээр 20 оюутан алалцана. Номын үнэ гэхэд тэнгэрт хадаастай. Анх 1р курсэд 5000төг гэсэн ном одоо 15000 төгрөг. . Сая хүнтэй, дийлэнх нь оюутан залуучууд болсон метрополис хотын төв номын сан нь ийм байж арай л болохгүй байх. За тэгээд үйлчлэгч нар нь яг гестап харьцаатай болцон. За тэгээд номероо өгөөд хувцасаа авах гэсэн чинь байдаггүй ээ. Нэг хашгирчдаг юм уу гэснээ "за би ямар байнга суух биш. Нэг гуйлгын бие даалтыг нь хийвэл барав" гээд биеэ тас няс барив. Уг нь нийтийн эрх ашгын төлөө гэсэн зорилготой байгууллага болоод л "хотын мотын" гэсэн нэр авсан байх л даа. Номын сан бол үйлчилгээний байгууллага. Үйлчилгээний байгууллага хувьд байвал илүү дээр л дээ. Эсхүл орчин үед номын сан хэрэггүй болсын болов уу.бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Өдрийн мэнд: Дадидо
Номын санд өвөл зуны цагын хуваарь гэж байдаг юм. Бас шалгалт шүүлгийн үед бид нарт зориулан уртасгасан цагийн хуваариар ажилладаг юм. Юмыг дандаа ингэж хараар будаж болохгүй шүү найз аа. Тэр дэлгүүрийн хувьд бол номын сангийнханы хийсэн ажил биш нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нарын буруутай шийдвэрээр шөнийн номын сан байгуулана гэж барьчихаад худал хэлэн дэлгүүр ажиллуулж эхэлсэн гэнэ лээ.
Бичсэн: Зочин
17:15, 2010-05-07 | Холбоос | |

Намайг намар 11 сард ороход ийм л байсан. Бүтэн сайн өдөр ажилладаг гэсэн хуваарыг би хараагүй. Уг нь эрх зүйн номын сан нь тусдаа байвал зүгээр байдышд. Даанч тэрийг нь "дэлгүүр" болгосон л байсан. Улаанбаатарт дэлгүүр дутав уу
Дугаарлаж зогсоно гэдэг хүүний цагийг үрсэн л юмшд. Чи 2 цаг дугаарлаж зогсохдоо мэдэрнэ л дээ. Ороод суухгүй зүгээр л хэрэгтэй номоо канондоод гарчихья гэхэд л оруулдаггүй шд. Яахав одоо бүх үйлчилгээ нь сайн болсон бол юу гэхэв дээ.
Дугаарлаж зогсоно гэдэг хүүний цагийг үрсэн л юмшд. Чи 2 цаг дугаарлаж зогсохдоо мэдэрнэ л дээ. Ороод суухгүй зүгээр л хэрэгтэй номоо канондоод гарчихья гэхэд л оруулдаггүй шд. Яахав одоо бүх үйлчилгээ нь сайн болсон бол юу гэхэв дээ.
Үнэн бодитой зүйл бичээч ээ хүмүүс ээ.
Би энэ номын сангийн байнгын үйлчлүүлэгч нь л дээ. Шалгалт шүүлгийн үе болохоор л жаахан ачаалал, очертой байдаг болохоос биш ер нь их боломжийн. БИ сэтгэл ханамжтай байдаг. Монголд ийм номын сан лав л байхгүй дэг ээ. Эрхэм блог хөтлөгч маань хоёр жилд ганцхан удаа очсон болохоороо жаахан факталсан янзтай. Түүнээсээ болж үе үеийн оюутан залуусын ОЮУНЫ БАНК болсон номын их өргөөг доошлуулсан байна. Цагын хуваарийг нь оруулъя. Өөр бусад мэдэхийг хүсэх зүйл байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Хувь ганц хүний хэсэгхэн хоромын бухимдалаас болж энэ их газарын нэр бүү сэвтээсэй гэж бодож байна. Ер нь бухимдал сэтгэл хөдлөлөөрөө ямарваа нэгэн юманд хөнгөмсөж хандахаа хэзээ байх вэ? бид нар чинь. Цагын хуваарь: Мягмар,Лхагва,Пүрэв гарагт 09-21, Бямба,Ням,Даваа,Баасанд 10-19 цаг хүртэл ажиллаж байгаа.


Бичсэн: Зочин
15:49, 2010-05-06 | Холбоос | |

тэгвэл бүтэн сайнд төлбөртэй үйлчлэхгүй юу
2 давхарын Хуулийн заалны цонхыг хааж
нар үзэхгүй болгоод үүдэнд нь дэлгүүр баригдчихсан гэсэн нийслэлийн өмчийн газрын дарга асан ганбаатарын ажлын байр гэсэн
бүтэн сайн одор ажиллахгүй нь номын санчдынхаа бүтэн сайн өдрийн цалинг өгч чадахгүйдээ байлгүй дээ
бүтэн сайн одор ажиллахгүй нь номын санчдынхаа бүтэн сайн өдрийн цалинг өгч чадахгүйдээ байлгүй дээ
harin tiin buur
10jild baihdaa suudag baisan nomiin san arai ch iim baigaaguiee. darhanii tov nomiin sand suuj uzsen bnuu ch geh shig
Өөө тийм хэцүүдэлтэй байдымуу? Сайн сайхан болж байгаа л гэж бодды шдээ. Нээрээ хаа газар нээх сонин байхымаа. Хүн хэдэн удаа орж гарах нь хэнд хамаа байна аа. Аль дээр би төв хаан банк руу хоёр гурав гарж орсон чинь хамгаалагч нь яагаад орж гараад байгаан гээл...
сууж үзээгүй болохоор мэдэх юм алга бараг л тийм байхдөө.
Багадаа би гэрийнхээ ойр байдаг номын санг гашраадаг байлаа шд. Хуулийн, эрх зүйн номноос бусдыг нь бүгдийг уншиж дуусгасан юмдаг. тэр үед ч сайхан байждээ. надад бол номыг хэдийг бол хэдийг гэрлүү өгч явуулдаг байлаа шд... кккккк
Багадаа би гэрийнхээ ойр байдаг номын санг гашраадаг байлаа шд. Хуулийн, эрх зүйн номноос бусдыг нь бүгдийг уншиж дуусгасан юмдаг. тэр үед ч сайхан байждээ. надад бол номыг хэдийг бол хэдийг гэрлүү өгч явуулдаг байлаа шд... кккккк



chuluute unshdag bolhoos umnu ch tm bsiim doo. ylanguya amraltiin udruudeer ert ochsn n hojdog...
nomnuudiig n oyutnuud uursdu end tend nuuchaad uursduu l gantshan hereglchii gj boddim shg bgama xehe
nomnuudiig n oyutnuud uursdu end tend nuuchaad uursduu l gantshan hereglchii gj boddim shg bgama xehe

Сэтгэгдэл бичих