dadido diary
догдлол
Ойрын үед нэг их догдолдог болчиж. Урьд нь гайгүй л байсын. Нэг л их догдлоод л. Зарим нь охин харчаад гэж битгий бодоорой. Ер нь догдлоод байгаа шүү. Их гоё мэдрэмж юм аа. Өглөө босчоод цайгаа уунгаа цонхоор харагдах уулсын оройг хараад л догдлоод зогсох, арван жилийн сургуулийнхаа хажуугаар явахад, амьдралын минь ихэнх түүх бичигдсэн газруудаар явахаар нэг их догдлохын. Бодоод байхад арав төгсдөг жилээ тэгж их догдолсын. Хүмүүс зарим нь мэддийн. Анх 1-р ангид байхад л өглөө шугмын радиогоор явдаг байсан "Өглөө болгон эртлэн босч өндөр тэнгэрийг хүндэтгэн харж бай огторгуйн хурмаст уужмын хутагаа оюутан ухаанд тань хайрлах болноо, орой болгон нэгийг санаж одот ертөнцийг хүндэтгэж харж бай" энэ мөртүүд явахаар нэг их сонин мэдрэмж төрдийн. Яг 1-р ангид байхдаа догдолж сонсдог байсан тэр л догдлол одоо ч яг байдын сонсохоор. Шугмын радиогоо буцааж тавиулдагч юм уу ер нь гоё санагдчихлаабичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих