dadido diary
би бичсээр л
Одоогоос хэдэн жилийн өмнө зурагтаар "хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөх болилоо. Энэ бол маш том соёл" гэсэн ярилцлагыг зурагтаар харж байлаа. Үнэхээр ч нэг үеэ бодвол охид хөвгүүд бие биедээ хайрын захидал бичихээ больсон, өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүмүүс тоотой хэд болсон. Гэхдээ шүлгийн дэвтэртэй хүмүүс олон юм шиг. Би дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг, сонингийн хайчилбар цуглуулдаг хүүхэд байж билээ. Гэтэл нэг өдөр нэг хүнд маш их гомдоод тэр бүгдийгээ устгаж билээ. Гэхдээ би одоо хүртэл гэм бурууг тэр хүнд л тохдог. Яах гэж намайг тийм аймшигтай байдлаар гомдоосон юм бэ гэж. Магадгүй би тэр үед бас уужуу ухаан гаргах л ёстой байсан даа одоо бас харамсдаг. Тэгээд тэр бүх зүйл үгүй болсон. Түүнээс хойш хэзээ ч шүлэг бичээгүй явж билээ. Бичгийн урлаг, гайхамшиг, таашаал гэдгээс тэр үед холдож билээ. Тэгээд арав төгсөөд гараараа өдрийн тэмдэглэл бичих гээд нилээд үзсэн боловч залхуу хүрээд больсон. Тэгж байж 2008 гаргаад блог гэдэг юмтай танилцах шив дээ. Урд нь интернэтээр энээ тэрээ зураг харж, чаталж, захиа бичсэн шигээ өнгрөөдөг байсан бол энэ зүйл миний хувьд цоо шинэ зүйл байлаа. Тэгээд л би амтархан бичиж эхэлсэн л дээ. Блогын талаар өчнөөн л магтаал, муучилсан юм байдаг биз. Миний хувьд блог амьдралын минь нэг хэсэг болсон. Зарим хүмүүс блогыг шал утгагүй л гэдгийн. Тэр бол тэдний л бодол. Би буруутгахгүй. Харин тэдэнд саад болоогүй байхад муулаад байхад би дургүй. Интернэтийг шалдан хүүхэн, хар хүний зураг, чат, юүтүб, гүүглээр төсөөлдөг хүмүүс үүний гайхамшгийг мэдрэх нь юу л бол. Ажиглахад блог хүнийг илүү нээлттэй болгодог юм шиг. Арван жил, их сургууль, байрны хэдэн найз нарын хүрээллээс шал өөр болгодог юм шиг. Зарим нэг нь блогоор найзалж, муудалцаж, сэтгэлээ хуваалцаж, магадгүй дурлалцаж байдаг гэхдээ урьдийнхаас илүү нээлттэй байдаг. Хүн болгон л өөрөөсөө насаар ах эгч хүмүүстэй үерхэж байдаг. Харин нэг зүйл надад сонин санагдлаа. Адилхан 29тэй залуу байна аа миний хажууд. Нэг нь блоггер, нөгөөх нь үхсэн баасны чинь блог нэт. Зан ааш хандлага, биеэ авч яваа байдлын хувьд нэт блоггүйгээр амьдардаг хэсэг нь илүү хөгшин, амьдралын баригдмал хэв маягтай байх юм. Энэхүү блогыг бичигч би бээр шинэ ч гэхгүй хуучин ч гэхгүй блоггер. Кибер ертөнцөд өөрийн бодлоо, гунигаа, баяраа үлдээж байгаадаа байнга бахархаж явдаг нэгэн. Зарим нэгэнд нь тэнэг санагдаж магадгүй шүү. Тэдний зохион байгуулж байгаа үйл ажиллагааг харахад их сонин сэтгэгдэл төрсийн. Хүмүүс цэрэг, ажлын газар, арван жил, их дээдийнх гэсэн байдлаар нийгмийн зохион байгуулалтад ордог. Гэтэл янз бүрийн хүмүүс сэтгэлээрээ нэгдэж ирсэн байхыг тасалбараа худалдаж авсан шоу концертоос өөр газар хараагүй. Иргэний нийгмийн хөгжил эндээс эхэлж байна гэж би боддог. баяртайбичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
би бас нэгийм бичихээс

хамтдаа түүхээ бичээд л байна даа бид
Он цаг урсаад л... Бүх зүйл өөрчлөгдөнө. Харин би өөрөө өөрийнхөө түүхийг бичиж үлдээжийгаадаа баяртай байна. Салж хагацах гэжугаам шиг... Блогоо хаагаад буцаагаад нээсэээн. Зүгээр л хэн нэгэнд гомдох гомдол блогоор дамжин илэрсэн байж ч магад. Гэхдээ блоггерууд маань үүнд ямар ч хамаагүй ээ. эргээд л бичих гээд ирлээ. Хамтдаа бичээд л байя.
Та нар минь юу л болоод сэтгэлийн үгээ хэлцгээгээд унав? Нэг л хагацаж салах гэж байгаа мэт хэцүү мэдрэмж төрөөд явчлаа
Эртүүд Гэрэлээ баярлалаа гээд, өнөөдөр директор та 2??
Зүгээр бээз ардууд? 



өгөх хүн гэдийн дээ хэхэхэ

нээрээ яаааг тийшд, хүнийг чөлөөтэй болгож, нэгэн төрлийн нүдийг нээдэг тэ алий гараа


Сэтгэгдэл бичих