Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

найздаа

Уучлаарай найзаа хоёр жилийн өмнө чамайг үдэж гаргах гээд туулын эрэг дээр шил юм задалчихаад түүдэг галын дэргэд элдвийг ярилцан байсан цагаас хойшоос олон юм өөрчлөгдөж их ч олон юм үзлээ муу найз чинь.  Амьдрал гэдэг заримдаа бодсоноос илүү амархан ч юм шиг эсхүл хүнд ч юм шиг.  Юу ч гэсэн бодож байснаас шал өөрөөр эргэдэг бололтой.  Чамд ч гэсэн ингэж л бодогдож байгаа байх.  Чамайг монголд ирсэнийг чинь мэдсээр байж уулзаж чадахгүй завгүй л явж байна найз чинь.  Бид хэд ч гэсэн эндээ бараг уулзалдахгүй байсан дөө.  Жилдээ 5 уулзвал рекорд байлаа.  Гэхдээ утсаар мэндээ мэдээд явж байсаан.  Зарим нэг руу нь би өөрөө залгаж мэндийг нь мэднэ үү гэхээс сэтгэлээрээ над руу залгана гэж бараг л байхгүй болсон.  300 метрийн наана цаана байж ороод ирэхгүй л байсан даа зарим нь.  Би гомдсоон.  Гэлээ гээд би тэдэнд муу санахгүй ээ.  Зүгээр л гомдсон.  Зарим нь үр хүүхэдтэй болоход одоо хүртэл очоогүй л байдаг.  Ийм л болохоор бусдад гомдоод ч яах юм билээ.  Чи ч гэсэн надад гомдож л байгаа байх даа.  Уг нь хамгийн түрүүн шилтэй шилгүй юм бариад очих хүний нэг нь би байх ёстой байдаг.  Тэгж байгаад хэдүүлээ нэг сайхан уулзалдана аа гэж л хэлэхээс өөр юм алга даа.   Тиймээ хэдүүлээ нэг сайхаан уулзалдана даа гэж.  Чи энэ бичлэгийг уншаач үгүй юу гэхдээ чам руу илгээнэ ээ.

бичсэн: dadido | төрөл: 2009-11-07 өдөр 11:48
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



аахан
Бичсэн: dadido 12:38, 2009-11-08 | Холбоос | |


Ирэх долоо хоногийн хагас сайн өдөр байвал зүгээр санагдаж байна.

Тэнгис
Бичсэн: Зочин 15:38, 2009-11-07 | Холбоос | |


Ирэх долоо хоногт хэдүүлээ уулзаад балай авнаа. хэ хэ ирмэх Тэгээд цаашдаа байнга харилцаатай явахыг хичээцгээе !

PS: Энэ дээр бичсэн хэн бэ? Нэр усаа бич л дээ ! ярзайтал инээх
Бичсэн: Зочин 15:37, 2009-11-07 | Холбоос | |


тийм шүү
нэх сонин, уузлаал уулзаал байна гэтэл яав, жинхэнэ хар багын найзуудтайгаа уулзалдаж чадахгүйм. хамгийн сүүлд 9 сард л уулзсан байх даа, гэхдээ 1,2-той ньл.. бүгдээрээ 1 дор бөөнөөрөө уулзахымсан гээл ярихаас цаашгүй. нэг бодлын инээдтэй. найзын нандин холбоо л холбосоор байдаг юм шигээ sleepy
Бичсэн: director 12:15, 2009-11-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax