dadido diary
мэдээ=дарамт
Саяхан машин дотор сууж явахдаа радио сонсож суулаа. Дандаа дуу сонсохоор гээд хэдүүлээ мэдээ сонсохоор болов. Мэдээ маань эхлээд нярайн халдвараар эхлээд банкны хямралаар дуусав. Дунд нь баахан хямрал. Сүүлдээ бүр уур хүрлээ хэдэн их хурлын гишүүдийг ярьлаа. Монгол төр бодлогогүй болсонд халаглацгаав. Ирээдүйд яах юм бол доо гэсэн дүгнэлттэй л хоцорлоо тэр машинд суусан хэсэг хүн. Нийгэм тэр аяараа болохгүй байгаа юм уу гэж үнэндээ гайхлаа. Миний амьдрал өнөөдөр болоод л байна. Өнөөдөр юу ч гэсэн бид гайти шиг болчихоогүй л байна. Хүн болгон тэр асуудлыг мэдэж байна. Хувь хувийнхаа амьдралыг шийдэх замаар өөд нь гарахыг л хичээж байна. Заавал яахаараа ингээд мэдээ гэхээр бараан бүхнийг гаргах ёстой гэж. Хүмүүст дарамт болж байна шүү дээ. Эцэст нь би болж байвал бусад нь яахав гэсэн дүгнэлтэнд л хүргэж байнашд. Мөнгө орж ирвэл шоронд ортлоо цавчаад бай тэртээ тэргүй... ийм л бодолд түлхэж байна. Зуд гээд л халаглаад байхын оронд тэр аймгийн тийм малчид өнтэй өвөлжиж байна гэсэн юм гаргавал бас л сайхан санагдах байх. Сайхан юм гаргаж байна гээд нэг л их караокедсон, сааль сүү самарсан клип нэвтрүүлэг хэрэггүй байх л даа бас. За за ингээд ер нь хэвлэл мэдээллийн бодлогыг тодорхойлох нь байна болъё.бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих