dadido diary
салан бар
Жил ус орох болохоор ингэдэг юм болов уу. Эртээд гүйж яваад түрийвчээ гээчихлээ. Тэгсэн өчигдөр таксинд сууж яваад очиж очиж флашаа хаячихлаа. Зуун доллар хаячихгүй. Хэрэв зуун доллар хаясан бол ч боогоод үхцээн өдийд. Одоо дараа нь яах бол. Яаж харин эртээд түрийвчээ хаядаг өдрийн өглөө карт, иргэний үнэмлэх хоёроо үлдээсэн юм бурхан минь. Түрүүн бөөн уур болсон одоо ч засс гээд л сууж байна. Сая гэрт орж ирэхэд гэр орон ч хүртэл дургүй хүргээд аймаар бачимдлаа. Зарим нэг хүнд гомдоод ч байх шиг. Тэгээд угаалтуурт байсан юмыг угаачихсан чинь тайвширчихлаа гэж. Эсхүл хэтэрхий их юм бодоод байгаа юм болов уу. Уншсан юм аа ч нэг бодоод л, урдахаа ч нэг юм бодоод л, тэгснээ романс ч бодоод л за мэдэхгүй бодсон л хүн байхымдөө. Өнгөрсөн жил гар утсаа гээж хэн нэгэнд сюрприз барьсан гэж байгаа. Ер нь л сюрприз бариад байна шүү. Бар жил нь хурдан дуусаасай. Уг нь баавгай жилтэй байсан бол яахав дээ. Салан баавгайн жил гээд тоохгүй л дээ . Ямар салан, салагласан бар гэж сонссон биш.За одоо ингээд бичээд байвал ер нь барын буруу болж эхлэх нь байна шүү

бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
нээрээ тийм. нээрээ флашаа олсоншд. өмсдөггүй хувцасны халаасанд хийсэн байна лээ
Миний бас жил орсон...
За ингэвэл харин хэцүүдээ...Гэхдээ уг нь эрэгтэй хүний 37ны, эмэгтэй хүний 49ний жил л хамгийн хатуу байдаг юм. Гэхдээ бас юмыг яаж мэдэхэв энэ жил нь ороод байгаа миний өрөөсөн дугуйнууд нэг засал номоо хийлгэсэн нь дээр байхаадаа

за ёстой сануулсанд баярлалаа. миний жил орж байгаам байшд.

зиа мэргэн ардын үгийг санаж явъя

орлогын үүд хаагдаж, гарлагын үүд маш томоор нээгдэж байгаа тул хамаг хаалга үүдээ түгжиж, кармаа хотоо битүүлэн оёж, гэрээс гарахгүй байхыг анхааруулжийнаа

(Эрихээ эргүүлэн маань уншиж зүүн нүдээ онийлгон) "Гарлагын үүд нь оны өмнө хаагдаж байгаа нь тэр. Ирэх жил сайн жил гарч олз омог ихтэй, гарлага барцад багатай, бар мэт эрчтэй, хурдтай, хүчтэй явах хүүхэд байна. Ирж буй бар жилд эд зүйлсээ гээхгүйн тулд сэрэмжтэй анхааралтай явууштай" хэмээн мэргэнд бууж байна. 

ер л ан амьтад ч надад ээлтэй байдгиймдөө. гсн



заа ямар ч байсан хүнтэй суух, хүүхэд гаргах, хурим найр хийх, сүй мүй тавих тал дээр тааруу хатуу жил гэцгээх л юм билээ. ёс мэдкүү хүнд ёр халдкуу гэгчээр тоохгүй байвал тоохгүй л байж болох байлгүй.. А гэхдээ л ёозгүй, эвгүй юм дамшиг гэж



тэгвэл мангар сайн байгаасай
Бичсэн: Зочин (зочин)
19:23, 2010-02-01 | Холбоос | |

сайн жил оргээ. Заавал муу байх албагүйн гэсэн шд. зарим хүнд эсэргээрээ мангар сайн байдын бишүү
Сэтгэгдэл бичих