dadido diary
хувцас, үс
Эмэгтэй хүний гоо сайхныг үсгүйгээр төсөөлөх гээд үз дээ. Ер нь л хэцүү дээ. Зүгээр л мона лизаг халзан зуржээ гэж бодохгүй юу. Ямар байх вэ. Тийм ч учраас "явдалтай" хүүхнүүдийн үсийг нь хусч шийтгэдэг байх вэ дээ. Үсний засалт тухайн хүний үндэс гарал, үзэл бодол, ажлын шаардлагаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Нөгөө талаар үс бол хүсэл тачаал сексийн нэг бүрдэл. Нуугаад яахав порно сайтаар орж үзээгүй хүн ховор л байх. Ялангуяа залуус. Тэрэн дээр чинь бүүр блонде буюу шаргал үст бүсгүйчүүд гээд ангилцан байлээшд. Хүсэл тачаал ч юм уу завхай явдлаас сэргийлэхийн тулд исламууд чинь нүүрийг нь далдалж, үсийг нь хар алчуураар сольж байна шд. Үнэндээ латин хүүхнүүдээс ч илүү гоё юм шиг байгаа юм араб, перс хүүхнүүд. За за бүр хальтарчихлаа. Хорвоо өөрөө эмэгтэй хүнээс төгс төгөлдөр байхыг шаарддаг. Наад зах нь жаахан толбо суусан өмдтэй эрэгтэй, эмэгтэй хүн байхад эмэгтэйг нь...ярьдаг биз дээ хүнүүс. Хүн заавал тэр мода, дизайн, төрх билүү за юу ч гэсэн эдгээр үгнүүд өөр өөрийн агуулгатай л байх. Юу ч гэсэн хүн заавал дагаж хувцасладаг. Ямар ч насныхан. Жаран тавтай эмэгтэй цайруулсан бариу жинс өмсөөд байдаггүй л биз дээ. Монголоор бол намбаных нь нэг хэлбэр юм уу. Хүнд гэхдээ зохихгүй хувцас, зохих хувцас гэж байдаг. Тэрийгээ тохируулж сурах нь тухайн хүнээс их юм шаарддаг биз. Мөнгөний боломж, хувь хүний темп энэ тэр гээд л. Үнэтэйдээ биш донжтой хувцасласан эмэгтэй үнэн тасархай. Бас бусдыг дууриагаагүй. Өндөр өсгийт дээр явж чаддаггүй байж өмсөөд явж байгаа хүүхнийг хараад үнэндээ яах гэж харав л гэж боддог. Хүзүүгүй мөртлөө үсээ задгай тавьсан нь бүүр ч сонин. Бандака байж бариу хувцас өмсөж, харвин энэ тэрээ унжуулж явах нь бас л...Охид, хүүхнүүд одоо уурлах байх. Таамгаар буудахад 10 эмэгтэйн 7 нь уүсээ байнга задгай тавьж явдаг байж л таараа. Хаа сайгүй индүүдсэн шулуун урт сайхан үснүүд. Уг нь бэлэвсэрсэн эмэгтэй ингэдэг гэсэн. Хуучинсаг санагдаж байж магад. Үсээ сул тавихад тийм ч гоё харагддаггүй шд үнэндээ. Үсээ ардаа боосон, хавчаараар хатгасан эмэгтэй ямар гоё үзэсгэлэнтэй харагддаг гэж. Шимээд шимээд баршгүй тэр л гоё хүзүү. Нуруугаа цэх зогсоод хоёр гараараа үсээ ардаа янзалж байгаа эмэгтэй ямар их тачаангуй харагддаг гэж ээ бурхан минь. Эмэгтэй хүн үсээ ардаа бооход өөрийн эрхгүй нуруугаа цэх зогсдог юм шиг байгаан. За миний бодол нэг иймэрхүү дээ.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих