Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

     Заримдаа утсаар ярьмааргүй, ярихыг ч хүсэхгүй, эсхүл ярих боломжгүй үе бол байдаг.  Унтаж байхад зайлшгүй шаардлага биш бол би учраа хэлээд унтчихдаг.  Болохгүй бол тасалдаг.  Өдөр ч гэсэн заримдаа дуудлага тасалдаг.  Гэтэл энэ маань зарим хүмүүст таалагддаггүй бололтой.  Учраа хэлээд тасалж байхад хүртэл шүү.  Дараа нь би мэдээж залгадаг.  Яасан юу болов гээд эргээд залгадаг.  Уулзая гэсэн болгонтой нь ч бас уулзаад байж чаддаггүй.  Ядарсан, нервтсэн үедээ очоод  орондоо л орохыг бодно.  Сүүлдээ бүр зарим нь согтуу залгах юм.  Түүнээс гадна миний авч байгаа хэдэд илүү хараад ч байгаа юм шиг.  Их мөнгөтэй болоо байлгүй ч гэх шиг.  Эхнэр хүүхэдгүй залуу учир мөнгөтэй байх ёстой ч гэж боддог юм уу бүү мэд.  Эсхүл "Огт сураг ажиггүй байснаа гэнэт л мянган нэгж саваач жи 10 шүү".  Уг нь би бүгдэд нь л дипломат бодлого барьдаг л юм.  Хүнд зээлүүлээд байх мөнгө надад байдаггүй.  Автобусдсан, хоцрохоо дөхөхөөр таксидсан, хооллосон, хааяа "шоудсан", тэгээд ахуйн хэрэглээндээ зарцуулаад л дуусдаг.  Номхон, намхан хүнийг дээрэлхэхэд амархан гэж боддог юм уу хаашаа юм.  Би ч тэвчээртэй л дээ...гэхдээ яахав тэд л хохирно  

бичсэн: dadido | төрөл: 2010-05-01 өдөр 21:12
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Манидаа хэдэн төгрөг зээлээч ккк...Мани чинь автобусныхаа билетийг захиалж чадаагүй болохоор өдөр болгон мөнгөөр суусаар байгаад мөнгөгүй болчоод байнаа хэхэ... хэлээ гаргах
Бичсэн: Зоригт ван 23:06, 2010-05-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax