dadido diary
дандаа л төр төр
Сая нэг нийтлэл уншаад ингэж бодогдлоо л доо. Саяхан ардчиллын хорин жил гэж тэмдэглэсэн. Улсын баатар төрсөн. Гэхдээ хүмүүсийн сэтгэлгээ нь их л хойно орсон санагдах юм. Би ч тэр үед бацаан байсан дөө. 1995 оны үед зурагтаар дандаа л орос кино гарч, хүмүүсийн яриа орос ах нарыгаа дагасан бол ингэхгүй байсан гээд л нэг тиймэрхүү. Ийм яриаг орон сууцны конторт байсан хүмүүсийн ярианаас сонсож байсан минь мартагддаггүй юм. Түүнээс хойш тийм яриа аажмаар холдсон. Гэхдээ өөр яриа сонсогдох болсон. Бүх юмыг төр үүрэхээ больсноос хойш бүх салбар бараг алингаа алдсан байх. Зурагт, хэвлэлээс юм уншихаар л төрийн зохицуулалт хэрэгтэй байна гээд л байдаг. Цаад санаа нь бол менежментээ төрөөр хийлгэх сонирхолтой. Ийм ярилцлага бүр дөнгөж коллеж төгсөж байгаа хөгжимчин хүүгийн амнаас гарах юм. Уг нь урлагын хүн өөрөө л менежментээ хийгээд явах ёстой баймаар. Эсхүл цаанаа нь баг байдаг биздээ менежментын. Төрөөс зөвхөн эрх зүйн баталгааг нь хангаад өгөхөд болох юм биш үү. Зохиол энэ тэрийг нь хуулбарлаад тараасан бол төрийн хамгаалалтыг хүсэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь яг одоо нийгэмд дуулиан тарьсан урлагынхны зохиогчийн эрхтэй холбогдсон шүүхээр шийдэгдсэн том маргаан дэгдэж, жагсаал, цуглаандаа хүрсэн тохиолдол байгаа болов уу. Цалин нэм л гэж жагсаж цугласан сурагтай. Уг нь энэ нийгмийн маань цаад санаа та өөрөө сэтгээд менежментээ хийгээд яв. Тэр орчинг чинь эрх зүйн шударга зохицуулалтаар төр хангаж өгье. Бас аюулгүй байдал, тайван амьдралын тань баталгааг хангаад өгье" гэдэг байлтай. Юм болгонд л төрийн зохицуулалт байж байвал сэтгэл нь ханаж, ходоод нь цаддаг юм уу хаашаа юм. Махны үнэнд төр оролцсон чинь тансаг гэгддэг байсан тахианы махнаасаа үнэтэй болчлоо малын мах. Зурагтаар нэг том дарга нэг хаана ч юм очоод "танайхыг төрийн ивээлд авлаа" гэж ам алдана. Зурагт харахаар л дарга нар энд тэндэхийн үйлдвэртэй танилцаад л явдаг юм. Би жишээ нь цахилгаан станцыг мянга тайлбарлуулаад ойлгохгүй. Хойд Солонгост л удирдагч нь бүхнийг ойлгодог, мэддэг юм гэсэн. Зарим нь хөдөөгүүр явах юм. Хөдөө ер нь ухуулагчийн ажил л хийдэггүй юм бол яах гэж явдаг юм. Цалин авч байгаа төрийн төлөөлөгч нь байгаа шд. Эсхүл цаадуул нь "та нэг харагдахгүй бол хэцүүдлээ шүү. Надад итгэхгүй байна аа" гэдгиймуу. Цаад малчид нь хайрт дарга нарыгаа харж хоосон амлалтанд нь хий цаддаг юм уу. Өнгөрсөн өвөл хаан банкин дахь өрийг царцааж аль гэж их шуурсан даа. Аймаараа нээрээ.Сүүлийн жилүүдэд авилга гэдэг үг нүүр нүдгүй шуурлаа. Монголчууд тэгээд нэг их муулнаа базарваань. Баахан төрийн оролцоо хэрэгтэй гэсэн мөртөө авилгыг болохоор муулаад суучихна. Уг нь урвуу хамааралтай л байлтай. Төрийн оролцоо огт хэрэггүй биш хэрэгтэй. Гагцхүү эрх зүйн шударга зохицуулалтыг нь хийх ёстой. Харин төрийн эрх мэдлийн эх сурвалж болох ард түмэн нь шударга бус зүйл битгий шаардаад наад хэдийгээ шахаанд оруулаад байгаач ээ гэж. Хаан банкин дахь зээлийн хүүг царцаая ч гэх шиг.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
нэг их том гарчиг санагдаад л сольсон юм.
Бичсэн: Зочин (зочин)
18:54, 2010-05-24 | Холбоос | |

махны үнэ энтр дээр төрийн зохицуулалт хэрэгтэй байна гэцгээж байгаа улсуудтай юугаа ч ярихав.



чи гарчигаа огцом өөрчилчихөөр яаж ойлгохын
ардчилал 20 нас хүрсиймү гэсэн байсан биддэ? хүрэхээр барах уу, түүнээс ах ч байж магад гэсийн.
ардчилал 20 нас хүрсиймү гэсэн байсан биддэ? хүрэхээр барах уу, түүнээс ах ч байж магад гэсийн.
ойсонгүй ээ
төрсөн нь бол тэрнээс ч өмнө байх
Сэтгэгдэл бичих