dadido diary
тэмдэглэл
Сая хэд хоног Дархан, Эрдэнэт хотуудаар явж үзэв. Өмнө төсөөлж байснаас хавьгүй томорч байгаа хотууд байна лээ. Уучлаарай би анх удаа энэ хотуудад очиж үзэж байгаа юм. Урд нь Чойбалсан, Мандалговьд очиж байсан. Ер нь л том юм билээ. Ер нь энэ 7 сард хөдөлгөөнтэй байлаа. Төмс энэ тэр гэж нэг явав, наадам айраг гэж нэг явав, тэгээд энэ. Дархан Эрдэнэт аль аль нь цэвэрхэн юм билээ. Метрополис хотын хүний хувьд чимээ аниргүй сонин байв. Нээрээ Эрдэнэт үйлдвэртэй танилцсан. Цехүүдээр нь орж үзэв. Хотын захаасаа л ширэг зүлэг хучаад булаг рашаан гээд сайхан л юм билээ. Гол гэм нь салхин дээрээ гэр хорооллоо бариулчих юм. Улаанбаатар одоо өвөл яаж байгаа билээ дээ. Намар хойшоо явбал алтан тариа шаргалтан халиураад л лайтай байх даабичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
хаха
Эрдэнэтэд очсон юм бол манайхаар ороод, аяганы амсар зуугаад гарахгүй дээ.
Гэхдээ би ч наадмын өмнө морин дээрээ уяач болохоо шахсан доо.Мотоцикл унасан,бөөн морь мал үнэртсэн хүүхэн өмнүүр хойгуур чинь өнгөрөөгүй юу? тэр чинь би ш дээ ;-)
Улаанбаатарт нээрээн хэцүү байна лээ шүү. Бөөн тоос, хог, шороо. Зам гарах гэж зүрх хаагдаж, харвалт өгөхөө шахсан.
Эрдэнэтрүүгээ ороод ирсэн чинь 2 талаараа ногоон зүлэг модтой, өргөн саруул зам угтаж байгаам чинь ;-)

харин тэхх
хэхэ ажлын шугамаар яваад ирээ юу
харин тийм байна лээ. Үйлдвэрээр нь орсон. Химийн үнэр л үнэртээд байсан даа. Манай нэг залуугын бие нь муудаад их сонин байсаан
Эрдэнэт сайхаан сайхан...Ноднин найзуудтайгаа явсан энэ жил бас яваад 3 хоног наргиж байгаад наадмыг нь эхлүүлчээд орой нь наашаа гарсан...Бас л нам гүмхэн сайхан газар шүү...Тэр зүлэг ногооны тал дээр ярилтгүй сайхан...
Сэтгэгдэл бичих
Бичлэг