Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

турах гэж байгаа бол

Одоо ч таргалалт монголын нэг том асуудал боллоо доо.  АНУ д байдаг тарган хүмүүс шиг энд тэнд бий болсон харагдана.  Сая зах ороод орсон чинь хүмүүс ер нь л мяраалаг болчиж.  Дээр арван жилийнхэнтэйгээ уулзсан чинь бас л тарганууд.  Харьж явахад хэд хэдэн ноцтой тарган хүмүүс харагдав.  Би өвөл жин их нэмсэн.  Хасах  гэж тэмцэж л байна.  Гэхдээ таргалалт гэрийнхэнтэй их холбоотой.  Үүнийг уншвал гомдох байхдаа яанаа.  Гэрийнхэн чинь хоолонцор бол турахад их л бэрхшээлтэй юм шиг.  Орой өлсөөд ороод ирэхэд чинь амттай хоол угтаж байхад хүн яах юм бэ.  Хусна л биз дээ.  Гэрийнхэн ч гэсэн "за сүртэй юм иднэ л биз дээ", "битгий маягла" гээд л идүүлнэ дээ.  Тэгээд хүн таргалдаг байна.  Сая гэрийнхэн зуслан гарсан чинь надад жингээ барих том "боломж" олдов.  Хоол маань гэвэл ямар ч амтлагч вигор энэ тэргүй сул давстай, байцаатай, махтай эсхүл шар буурцагтай, будаатай усан шөл.  Ямар ч амтгүй.  Тэгсэн чинь жоохон ч атугай нимгэрч л байна. Бас хөргөгчөө хов хоосон байлгах.  Өлслөө идье гээд гал тогоо орлоо ч хов хоосон хөргөгчийг хүн яалтай билээ.  Ийм байдлаар тэмцэж л байна.  Гэвч зуслан очихоор л чихүүлчих гээд байх юм.  Тураах клубт яваад цай кофе уугаад ч гэрийнхэн чинь "хусах дуртай" л бол турна гэдэг хэцүү.

бонус: сүүлийн долоо хоногт хоёр шорт авлаа.  Тэгсэн салтааных нь эсгүүр шал тэнэг байх юм.  Хятадууд хэзээ шоколад хийж, өмд шортны салтааг зөв эсгэж сурах юм бол доо.  Заавал оёдолчин орох ёстой болдог юм.  Дээрээс нь манай монголчууд хараад байхад өмднийх нь түрий их урт байх юм.  Тэгээд ихэнх залуучуудын өмдний түрий гутлийнхаа өсгийг давсан, шуумгаа дээш нь шуусан, эсхүл тэр газар чирэгдсээр сэмэрсэн байх юм.               

бичсэн: dadido | төрөл: 2010-07-07 өдөр 18:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



sonirholtoi hehe
Бичсэн: Зэрэглээ 21:41, 2010-07-16 | Холбоос | |


ямар аргаар тэмцэж байна даа тэгээд.
Гэдсээ даарна гэхээс айдаг юм байхдаа
Бичсэн: dadido 13:18, 2010-07-09 | Холбоос | |


ee he;eed yahav
bi targalalttai tuushtai temtsej baina
Нэмэлт нэг зүйл хэлэхэд нээрэн тэр гитад гарууд өмдөө ч тэнэг эсгэдэг юм билээ. Нэг аятайхан пиджак авлаа Өмд нь шаал тэнэг салтаа нь бүүр тээр дор, Тэгсэн гитдууд чинь өмдөө бүүр гэдсэн дээрээ татаж өмсөдөг учраас тэгж хийдэг гэнэ. Гэхэдээ өмдөө тэгэж татаж өмсөж байсан орвол харин тэр бага зэргийг чирээд явж байсан нь дээр байхаа гэж боздож банйа Дара ань тэгээд оёод хасчиж олийшт тээ
Бичсэн: Обдоо 10:15, 2010-07-09 | Холбоос | |


тээд бас сэтгэлийн тэнцвэртэй байдал, би сая нэг хэсэг бүүр стресстээд баахан идсэн, таргалах л юм байна лэ. харин манай эгч их эмч хүн хүн хоолоо л зөв тохируулж идэж, эрүүл явж байвал таргалах турах ч яамай гээл намайг чинь нэг очисон үед бордож өгдийн шд, хоол нь даанч амттай даа ярзайтал инээх
Бичсэн: Zurai 15:52, 2010-07-08 | Холбоос | |


хамгийн гол нь дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байхоо nerd
Бичсэн: arch_tseegii 14:55, 2010-07-08 | Холбоос | |


аахан
Бичсэн: dadido 03:22, 2010-07-08 | Холбоос | |


Хоолны калор тооцоод сурчихвал зүгээр. Цагаан будааны оронд хөц будаа, цагаан гурилын оронд хивэгтэй, 2-р гурил г.м.
Ер нь калори багатай хүнс хэрэглэж болно. Бас хөдөлгөөн маш чухал. Хүн өдөрт хамгийн багадаа 10000 алхаж байх хэрэгтэй гэж нэг сонссон. Ер нь бол хөдөлгөөн л хамгийн чухал зүйл дээ. Хэдий их идсэн ч тэр хэмжээгээрээ хөдөлж зарцуулж чадвал жингээ бариад байж болдог. Амжилт
Бичсэн: xvv 20:58, 2010-07-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax