Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Дорнын говь руу зорьсон тэмдэглэл

Өнгөрсөн Даваа гаригт юу болсон юм бүү мэд гэнэт Дорноговын Хамрын хийдийг үзмээр санагдаад хувцас хунараа хам хум аваад УБ-Сайншандын галт тэргийг хөдлөхөөс 10 минутын өмнө билетыг нь олж аян замд гарав.  Замын хүмүүстэй элдвийг хөөрөн, хамрын хийд орох хэд гурван хүнтэй цуг явахаар болж, нэг хөөрхөн бүсгүйд нүд унагаж энэ тэрийг ярингаа 02 цагт Сайншандад буув.  Урьд нь 5 настайдаа очиж байсан боловч ой ухаанд юу үлдэхэв дээ.  "Амар" нэртэй буудалд ороод нүд анив уу үгүй юу өглөө босоод замдаа гарав.  Яг явж байтал микро маань шаварт сууваа хөөрхий.  Нэг залуутай нөгөөдөхөө гаргах гэж түлхээд түлхээд байдаггүй.  Говийн шаварт хөлөөрөө сайхан туучлаа даа.  Удалгүй араас нэг жийп ирж байна.  Тосоод уулзтал оросууд.  Мэддэг хэдэн үгээ хэлтэл "Конечно давай" гэлээ.  Тэдний буянаар өглөө эрт "Мээм" овоон дээрээс наран мандахыг харж том хонхыг хэдэнтээ цохив.
     Шамбалын орон.  Энэ талаар би сайн мэдэхгүй ч жолооч хөтөч ах маань сайхан тайлбарлаж өглөө.  Бөөнөөрөө "Гавал" овоо дээр нь "Үлэмжийн чанар" ыг дуулав.  Гоё  л юм билээ.  Дараа нь нямба хийдэг байсан хадыг сонирхож "эхийн умай" гаар орж, өвөр баясгалант хийдийн номын дууг сонсоод үдийн хоолондоо ороод тас няс.  Сэрцгээсний дараа Баянзүрх хайрхан "Хүслийн хайрхан" руу явав.  Орой хүртэл шат тавьсан их л тохилог газар байв.  Орой дээр нь гарахад их салхитай агаад орчин тойрныг дээрээс нь тольдон харна.  Хамгийн сүүлд төв рүү орж Хутагтын музейгээр зочлон тэр өдрийн аялал дууслаа.  
Орой нь найз руугаа ярьтал Өргөн сумын тамгын газарт ажилладаг гэлээ.  Урд шөнө нь вагонд тэр бүсгүйгээр яриулан мэдэж авсан л даа.  Вагондож очихоо мэдэхгүй байтал найз маань "Наана чинь манай тамгын машин явж байгаа чамайг хэлье" гэлээ.  Тэгээд хонины хонхорт суун очлоо доо.  Найз маань ганцаараа нэг өрөө байшинд амьдардаг бололтой "эхнэр дутаж байгаа харагдана лээ".  Дэлгүүр гарч жаал зугаа юм аваад хоол хийгээд хоёулаа баахан юм ярьж байтал жолооч хархүү орж ирэн шил юм мултлан гурвуулаа баахан суулаа.  Шөнө нь хоёулаа оюутан үеэ андуудыгаа толгой дараалан ярьж байгаад архины халуунд тас.  Маргааш нь найзтайгаа патиараа татуулав. / Өргөн суманд 1944 онд 70 мянган мал / адуу бололтой. тэр дунд сарлаг хүртэл байсан гэдэг.  Хэдэн км үргэлжилсэн мал байсан юм байх/.хангайгаас уруудаж ирээд хил дээр тулахад  нь нутгийн ард, хилчид тогтоон барьж хүний хоол болгоогүй юм гэнэ лээ/   Тэгээд орой нь би хот руу гарлаа даа. 
Дорнын говь руу аялсан маршрут ийм байлаа.  Равжаа хутагт одоо ч хүртэл нутгийнхныгаа тэжээж  л байна даа.  Сүүлийн үед Эрдэнэт, Дархан, Дорнод, Ховдоос хүмүүс ийшээ зорих нь ихэссэн гэнэ.  Үнэхээр ч бас их хөдөлмөр, хөрөнгө гаргаж сайхан тохижуулсан байна лээ.  Жолооч хөтөч нар нь үүх түүхээ ам ангайтал ярьж байгаа нь бас л сайхан юм.  Энэ бүгдийг бий болгох, сэргээхэд тахилчийн удам УГЗ Алтангэрэл гэдэг хүн их хувь нэмэр оруулжээ.  Ер нь завтайсан бол нэг яваад үзэхэд сайхан л газар байна лээ.  Хямдхан ч гэж жигтэйхэн.  Хоёр жил шахам  уулзаагүй найзтайгаа уулзахад сайхан байлаа.  Одоо бусаддаа хэлж, зургаа үзүүлж хорыг нь малтах ажилтай.


бичсэн: dadido | төрөл: 2010-09-16 өдөр 12:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



rolling on the floor энэ Жигүүр хүүд нээрээ юм дуулгаж болохгүй шүү гэж. Нээрээ сайхан газар шүү, шөнийн одод нь яг л дээрээс бороо шиг асгарах гэж байгаам шиг, ов ойрхон тов тод
Бичсэн: Zurai 22:34, 2010-10-14 | Холбоос | |


@Чойрын хүү
Дорноговь танайх хоёр чинь амь нэгтэй улс шиг байна лээ
@жигүүр
би таныг тэгтлээ их хуурчаа юу, эсхүл хуурмаар юм шиг байна уу.  Итгэхгүй байвал хоёр талын билетыг маань үзэж болно л доо. Facebook дээр скайнердаад тавъя даа.  Юуг өгүүлнэм гэж үү. 2 р суваг хэтэрхий их үзэж байгаа юм биш үү дээ гэж        
Бичсэн: dadido 01:14, 2010-09-17 | Холбоос | |


чи яаг очсиймоо. нэр усыг нь харжийтал ингэж сонсогдожийнэ.
Мээмэн овоон дээр гараад цаашлан Гавал толгойд очиод улмаар Эхийн умайд ороод ХҮслийнхайранд очино....

кккккккк энэ юуг өгүүлнэм хэлээ гаргах чөтгөр чөтгөр rolling on the floor
Бичсэн: Хүслийнжигүүр 15:18, 2010-09-16 | Холбоос | |


Сайхан газар шүү. Ер нь манай орны хаа ч явсан үзэж харах зүйл ихтэй орон доо. Хар уул гэж энергийн төв гэгддэг хайрхан сайхан шүү.
Бичсэн: Чойрын Хүү 14:08, 2010-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax