dadido diary
би хотын хүүхэд
Би хэдэн үеэрээ хотод байсан хүний үр удам. Хөдөө очоод "хотынх" гэхээр хотынх гэж юу байдаг юм гээд ойлгодоггүй юм. Мал ахуй энэ тэрийг би юу ч мэдэхгүй. Морь муухан унадаг. Унах ч нэг их сонирхолгүй. Сая хүн даага бэлэглэхэд зүсийг нь мэдээгүй. Даагандаа арай л дадидо гэдэг нэр өгөх шахсан. Хөдөө өвөл, хавар, намар, зун яаж болдогыг би бараг л мэдэхгүй. Очсон хэдхэн хоногоо юм үзсэнд тооцмооргүй байна. Би хотын улирлыг л мэднэ. Өмсөе гэсэн ч монгол дээл байдаггүй. Байлаа ч хаана өмсөх юм гээд хийлгэдэггүй. Гэхдээ л би монгол хүн л дээ. Орон нутгаас шилжигчдийн тоо өсөөд давчуухан зайд шахцалдаж хот, хөдөөгөөрөө муудалцах нь элбэг. Соёлын ялгаа гарах нь ойлгомжтой. Энэ ялгааг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг л би гайхдаг юм даабичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Зарим хүмүүс аминдаа нөгөөхөөсөө ялгаатай лаг гоё, хамаагүй дээр харагдах гээд, сонин сонин болж галбиртана л даа... Хөдөө хот бол наад захын жишээ.
сая л гэхэд, алтны нинжа нарын жагсаалын тухай сэтгэдэл уншиж байтал, лаг гоё гоё юм харагдаад л байна. Хүн хүний ухамсар юм дөө..
сая л гэхэд, алтны нинжа нарын жагсаалын тухай сэтгэдэл уншиж байтал, лаг гоё гоё юм харагдаад л байна. Хүн хүний ухамсар юм дөө..
хот орон нутгийн хүн хоёр ялгаатай юм чинь яах юм. Огт ялгаа байхгүй гэж үү. Хот дотроо хүртэл ялгараад байна. Нийгэм өөрөө ялгарал, бүлэглэл дунд байдаг шд. Ялгаатай байна гэхээр хөдөөний хүн доош орж, хотын хүн дээш гарахгүй. Би энд нэг нь нэгнээ дарлах анги давхрага бичээгүй, нийгмийн хэсэг бүлэглэлийг бичиж байна ok
ойлголоо агаа хэхэхэ
Би буруу зүйл ярьж намайг уучлаарай найзууд аа
Би буруу зүйл ярьж намайг уучлаарай найзууд аа
Бичсэн: Чойрын Хүү
12:19, 2010-09-23 | Холбоос | |
Нөхдүүд муудахгүй шоо кккккккк
Бичсэн: Хүслийнжигүүр
12:17, 2010-09-23 | Холбоос | |
Өө муундаг мундаг та нөхөд
Бичсэн: Чойрын Хүү
12:17, 2010-09-23 | Холбоос | |
dao-тийм ээ.. аймар фракцаараа хөдөөнийн л уулздаг хэтэрхий нутаг нуга болдог л хүмүүс шүү дээ. харин хотын бид чинь хаа очиж гайгүй ээ.
чи хотынх би хөдөөнийх бишээ биш би хотынх чи хөдөөнийх гэдэг яриаг хөдөөнөөс ирсэн хүмүүс аяүй ихээр хэрэглээд байх шиг санагддагшд. гэхдээ ялгаа ч яахав удаандаа арилах зүйл байх. жоохон хайнга байхад л болчих байх гэж санадаг.
Та нөхөдийн энэ ялгаа гаргах гэсэн бодолд би үнээр их дургүй шүү. Сая хүнтэй их хотын залуус гээд л өөрсдийгөө яриад л, мань мэтийн орон нутагын хэн нэгнийг өөчилж гоочилж байгаа нь хэтэрхий тэнэглэл санагдаж байна
Бичсэн: Чойрын Хүү
11:59, 2010-09-23 | Холбоос | |
Хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй. Хүний эрээн дотороо, Хүн болох багаасаа, Уулын мод урттай богинотой ккккккккк
ялгааны тухай зөндөө үг байнаа байна
ялгааны тухай зөндөө үг байнаа байна
Бичсэн: Хүслийнжигүүр
11:37, 2010-09-23 | Холбоос | |
соц үеийн ном сайн унш, тэндээс нэлээн олон "хөдөөний үг"-тэй болийшү
Би "хотынх" гээд өв уламжлал, монгол ёс заншил соёлын талаар юу ч мэддэггүй нөхдийг л зэмлэмээр санагддаг даа.
тиймээ тин! хөдөөнийхнөөс хотод хэзээ ирсэнийг нь асуу, дор хаяж 3н сар болсон бол түүнд та онигоо ярьж болно за...тэгэхгүй бол өөрөө л онигоонд орохын нэмэр дээ.
Ялгаа. Гэхдээ хэн нэгнийгээ доош нь хийгээд хэрэггүй л дээ тиймүү
харин яагаад тэгдэг юм болоо тэ би ч бас гайхаад л байна.
Сэтгэгдэл бичих
мань уул нь нээх ялгаа гэдэг зүйлд ач холбогдол өхгүй бол болоо явчинадаа гэсэн санаагаар л хэлсэн юм шүү.
миний сээгийний доотлийнх бол надтай хамаагүй гэдгийг ойлгоорой энтр :р