Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

ажил

Залуус минь амьдрал чинь нэгэн хэвийн байна уу. Өглөө болгон босоод ажилдаа яваад орой ирээд өглөө яваад.  Хүн бүхний амьдрал л нэг иймэрхүү.  Ажилгүй мөнгөгүй байхад ч юу ч байсан хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг.  За тэгээд ажилд ороод хэдэн жил өнгөрөнгүүт "энэ ажлаар ахихгүй нь ээ яадаг ч юм билээ" гэж бодож эхэлдэг.  Анх ямар их мөнгө вэ гэж бодсон цалин чинь бага ч юм шиг бодогдоод л.  Яахав чи ажилдаа дуртай, чаддаг бол ингэхгүй л дээ.  Нөгөө талаар хүнийг залхаадаг ажил байдгыг бас үгүйсгэхгүй.  Гэхдээ мөнгө хүнийг захирдаг нь нууц биш.  Яг одоо ажлаа сольё болъё гээд байгаа мөртөө гарч чадахгүй өчнөөн хүмүүс байдаг.  Оюутан байхад байнгын цалинтай байвал амьдрал урагшаа л гэж бодож явсан.  Одоо бараг цээжинд "оюутолгой, тавантолгойн төсөл" хүртэл багтаад байгаа юм биш үү.  Биеэ тоох гэдэг нь энэ юм.  Хэрэв ажлаа хийж байхад чинь өөр хүн, байгууллага ажлын байрны санал болгохгүй бол та жоохон тиймэрхүү л гэсэн үг үнэн юм билээ.  Аваанз бөгс хоёрт захирагдаад амьдрахаар би хэзээ хуримтлал бий болгох вэ гэдэг асуудал босч ирэх юм аа.   Хувиараа юм хийгээд олно гээд хийсэн юмгүй байвал бас хэцүү.  Эцэст нь чамайг хөгжүүлдэггүй, чи өөрөө хөгжүүлэх  дургүй ажилд байгаа бол эртхэн шиг зайгаа тавьсан нь дээр юм шиг ээ.                       

бонус:  хэдэн жилийн өмнө бааранд зөөгч хийдэг байхад нэг гадаад жуулчин "Ард аюушийн өргөн чөлөө" г асууж би байтугай хэдэн зөөгч нар бүгд мэдэхгүй байсан.  Тэгсэн чинь 3, 4 р хорооллын зам байсан.  Та нар гудамж аа мэдэх үү

бичсэн: dadido | төрөл: 2010-10-14 өдөр 20:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



ямар лаг утас вэ хэхэхэхэ тэврэлт
Бичсэн: huslen 23:02, 2010-10-16 | Холбоос | |


за дугаарыг чинь устгасан шүү. Дараачийн мөнгөнөөс утас авна даа
Бичсэн: dadido 19:17, 2010-10-15 | Холбоос | |


хахаха. Эзэн нь залгачихаад дууг нь сонсдог. дараа нь асуухлаар утасруугаа бухдаг байж болийшд. Тэр ямбий утас нь ганцхан чамайг олоод залгаад байна гэнээ хэхэ smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр 13:10, 2010-10-15 | Холбоос | |


утсандаа байгаа гэсээн
эзэндээ байсан бол ядаж залгачаад нэг ч гэсэн яриж болно до smug
Бичсэн: arch_tseegii 12:45, 2010-10-15 | Холбоос | |


үнэндээ бол утсандаа биш эзэндээ л байгаа байхдаа энтр. эсүүл утсаа засуулах сонихолгүй чюмуу кэкэ.
Бичсэн: dao 12:07, 2010-10-15 | Холбоос | |


би бол одоо байгаа ажил мэргэжил компанидаа сэтгэл хангалуун байдаг баярлах nerd

хөөе дадидо надруу залгаад байдаг утсаа засуулаачээ унтаж байхад хүртэл залгахын smug
засалдаа тэр утсаа whew!
Бичсэн: arch_tseegii 12:05, 2010-10-15 | Холбоос | |


Сайхан тогтсон ажилтай болчоод сэтгэл тэнэгэр хэвтэж байх юмсан Удахгүй байх л гэж найдая. Харин зам гудамжаа нэрээр нь сайн мэддэгүйн байна лээ хэлээ гаргах хэлээ гаргах
Бичсэн: Ууганаа 21:57, 2010-10-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax