Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

ногоо тарих гээд зодолдов

     Өнгөрсөн 7 хоног байгууллагаараа 2 га газарт төмс тарьдаг баатрууд болов.  Намар их олз омог олох юм байх.  Мэргэжлийн тариаланч ногоочдод бол ичмээр талбай л даа.  Трактороор газраа хагалж, үрээ суулгаад болчив.  Гэтэл услалт.  Хамгийн мангар нь услалт шийдээгүй газар дээр ногоо тарьж байдаг.  За тэгээд зовлон эхлэв.  Хүн амд зориулсан ундны усны худгаас услана гэж бодсон юм шиг байгаан.  Гэтэл бөөн маргаан дэгдэв.  Ундны худаг болохоос усжуулалтын худаг биш.  Худаг ширгэв.  Магадгүй өнөөдөр худагын мотор нь шатна.  Бороо орохгүй бол төмс одоо будаа болно.  Ингээд мань мэт нь нилээд хол голоос хоёр гартаа 10 литрийн битон бариад услав.  Хоёр хөлбөмбөгийн талбай шиг газрыг 20 литрээр хэзээ дуусгах юм бүү мэд.  Дээрээс нь хоорондоо зодолдов.  Ногоо талбай дээгүүр бие биенийгээ элдэж хөөгөөд л. Гэхдээ их гоё.  Ажил эхлэхээс өмнө пиво, архи ууж байгаан.  Тэндээс ямархуу бүтээл гарах нь ойлгомжтой.   За тэгээд зодооны дараа зарим нь яршиг п..сда гээд хот руу явав.  Гурван залуу 2 га д үлдэв...

  


бичсэн: dadido | төрөл: 2011-05-23 өдөр 11:35
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



ерөнхийдөө монгол хүний унаган занг л бичив. Жоохон хазайвал ингэх гээд л байдаг хүмүүс дээ
Бичсэн: dadido 17:35, 2011-05-28 | Холбоос | |


юмыг хийвэл хийсэн шиг хийгээд, эцсийн үр дүнг нь үзэх хэрэгтэй. чадахгүй бол бүүр эхэлж хийхийн ч хэрэггүй. одоо чинь бурхан тэнгэрээс хур бороо гуйж суудаг дундад зуун бус, ус тунадасыг аргалаад зохицуулчих хэмжээний сэтгэхүйн түвшинд хүрсэн 21-р зуун шүү дээ. ккк...
Бичсэн: amaahai76 17:32, 2011-05-28 | Холбоос | |


хундагат
ер нь бол монголд хэлбэрдэлт ихтэй. Юманд хүнийрхүү ханддаг даа. Туул гол нэг жишээ нь
Зэрэглээд
Баярлалаа.
Эх орон ч сэтгэлгээ гэхээр том юм ярих хэрэггүй. Зүгээр л оногдсон үүргээ гурилталгүй биелүүлэх л юм.
Бичсэн: dadido 21:15, 2011-05-23 | Холбоос | |


ter guraviig setgeleeree demjinee
Бичсэн: Зэрэглээ 18:58, 2011-05-23 | Холбоос | |


мод тарих марих гэж бас нэг иймэрхүү хэлбэрдэж, мөнгө дэмий үрсэн юм болдгийм шиг байгаан, харамсалтай.
Бичсэн: хундага 18:33, 2011-05-23 | Холбоос | |


тэхх
Бичсэн: dadido 18:20, 2011-05-23 | Холбоос | |


үлдсэн гурвын нэг нь байх даа бодвол
Бичсэн: хундага 18:14, 2011-05-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax