Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Араар тавьснаас урдуур тавиад сал

Нэг их сайхан найр хурим, идээ будаа болоо л бид хоёр гэр бүл болж байгаан гээд л зарлаж байгаад сүүлд нь хоёр тийшээ болдог гэр бүл ээ гэж.  Сүүлийн жилүүдэд ч юм уу урд нь тийм байсан юм уу бүү мэд залуучуудын бөгс бөөрний явдал хойд тулд хүрлээ бараг.  Онгон, зандангаараа гэр бүл болох нь саяд бараг нэг биз.  Нөхөртэй хүүхэдтэй байж өөр эрийн өвөрт эрхлэх, ар гэр амьдралтай мөртөө айлын эхнэрийн дээр доор аахилж явах нь энэ насны бахархал юм уу даа бараг.  Олон хүнтэй унтаагүй бол шараа ичиг мөөмнөөс гараагүй хүүхэд.  Эгчтэй нь суусан хүргэн ах нь эхнэрийнхээ дүүд олон хүүхэн цохих талаар бараг сургаал айлдах нь холгүй.  Аав ээжүүд нь бүр дөжрөөд шөнө шоунд гарч байгаа хүүгээ  "Манай хүү гөрөөндөө гарлаа" гэх.  Орой шөнийн клубүүдэд бүжиж цэнгэхээсээ илүүтэй гайгүй хүүхэн залуутай хусалцчих гэсэн гарууд л дүүрэн.  Найз залуутайгаа явж байж өөр залууд сэмхэн дугаараа өгөөд л.   .  Одоо дунд сургуулийн ахлах ангийн охид онгон байх нь ховор л гэх юм. За энэ ч яахав сонирхлын үедээ.  Гэтэл айлын эхнэр нөхөр болчоод явалдаад сүүлрээд банзалтаад араар тавиад байгаа гэр бүлийхнийг ойлгохгүй юм.  Бөгс бөөрний хэрүүлтэй гэр бүлээс хүүхэд нь ямар хүмүүжил авах уу.  Одоо тэгээд нэг хэсэг үеийхэн хүүхдээ орхиод Солонгос явсан.  Том түрүүчээсээ 20 нас гарчлаа.  Аав ээжийн гэр бүлийн хүмүүжилгүй өссөн охид хөвгүүд хоорондоо гэр бүл болно.  Энэ асуудал нилээн удаан явах байх.  Эцэст нь бичихэд боссон боовноос өөр юмаар гийгүүлж байна уу бид.  Айлын эхнэр, нөхрөөр тэжээлгэдэг нилээд хэсэг бий болж байна даа.  Яг л паразит.
Боожгойгоороо тоглосон монголчууд... 

бичсэн: dadido | төрөл: 2011-08-01 өдөр 17:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



бичлэгэнд нь лайк шоо кккккк гоё шүү
Бичсэн: БИД НЭГ ГЭР БҮЛ 10 Г анги 16:13, 2011-08-06 | Холбоос | |


манай залууг нэг нь ихээ дургүйг нь хүргэжээдээ...

гарчганд лайке? cool
Бичсэн: Хүслийнжигүүр 03:36, 2011-08-06 | Холбоос | |


Хатуу ч гэлээ бас л үнэн...
Бичсэн: luna 20:08, 2011-08-05 | Холбоос | |


тийм л дээ. Гэхдээ бол талаас илүүг давсан
Бичсэн: dadido 17:23, 2011-08-05 | Холбоос | |


За

Гэхдээ энэ бол ил үнэн боловчиг хүн бүр адилгүй шүү дээ, үрс минь нтр
Бичсэн: Zurai 11:17, 2011-08-04 | Холбоос | |


ёс бус үг хэллэг агуулсанд хүлцэл өчихгүй шүү. Бохир зүйлийг бохир үгээр хэлэх нь хүний сэтгэхүйд хүрдэг юм шиг санагддаг
Бичсэн: dadido 21:54, 2011-08-03 | Холбоос | |


тиймээ энэ бол далд үнэн..
Бичсэн: zaluu 18:45, 2011-08-03 | Холбоос | |


Банзал амьдралыг л бичлээ.
Бичсэн: dadido 16:32, 2011-08-03 | Холбоос | |


ээ бурхан мэнн, энэ яг юуг буруушаагаа вэ
Бичсэн: хундага 16:25, 2011-08-03 | Холбоос | |


Ганц хүн багадаад байдын байлгүй дээ. Бас санхүүгийн сонирхол биеийн чадвар л залуусыг хэт задгайруулж байх шиг ээ. Би юугаа мэдэхэв smug
Бичсэн: Чойрын Хүү 10:23, 2011-08-02 | Холбоос | |


ийий ямар айхтар бичжийнаа, араараа тавиулаа юу? заза тэр ч яахуу

бид харин энэ бүхнийг ойлгож, ухаарч байгаагаараа өөрсдийн үр хүүхдээ л тийм байдлаар хүмүүжүүлэхгүймсан тээ
Бичсэн: Zurai 09:49, 2011-08-02 | Холбоос | |


одоогийн цагт сайн бөх, хурдан морь, сайхан хүүхэн 3 л маш хурдан баяждаг болж.маниусийнхаа 2 насаараа хураагаад ч олохгүй юмыг 2 өдөо л олж байна даа чөтгөр чөтгөр
Бичсэн: zaluu 09:42, 2011-08-02 | Холбоос | |


ТВ чат дээрх зар: 40-өөс дээш насны махлаг аниа нартай танилцана.
30-аас дээш насны ах нар залгаарай.
Эрэгтэй массажист дуудлагаар үйлчилнэ.
Хөөрхөн охидод сан туслалцаа үзүүлнэ гэх мэт. ха ха ха...
Одоо чинь дэлхий хэт глобальчлагдаад янхан чинь ганц эмэгтэй биш бас эрэгтэй болчихсон шүү дээ Дадидо минь.
Бичсэн: amaahai76 00:56, 2011-08-02 | Холбоос | |


hatuu bolowch unen unen. demjij bna oo.
Бичсэн: tamerlan13 19:37, 2011-08-01 | Холбоос | |


Хаха. Ямар аймар бичсэн байнаа. Үнэн шүү дээрх бичсэн зүйл.
Бичсэн: Turbold 19:03, 2011-08-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax