Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Хошин урлагынханд зориулав

     Хошин урлаг сайхаан.  Хүний хараагүй мэдрээгүй анзаараагүй зүйлийг гаргаж ирээд ухаарал, нууцхан гуниг, баяр хөөр бэлэглэдэг.  Гэлээ ч аливаа зүйлд давах ёсгүй шугам гэж байдаг. 
Аль ч үндэстэнд аливаа нэг үг хэллэгийг янз бүрийн авиагаар хэлдэг.  Англи хэл сурах гэж оролдож байсан нэг нь илүү мэдэх биз.  Ганцхан ус гэдэг үгийг англи, америкчууд хоёр өөр авиагаар хэлэх жишээтэй.  Өвөрмонголчууд маань адилхан монгол үндэстэн боловч аливаа зүйлийг оноож хэлсэн хэллэг нь биднээс өөр байдаг.  Ар монголд ч нэг зүйлийг олон янзаар нэрлэсэн л байдаг.  Ах дүү нараа хэлний онцлогоос нь болж элэглэж хошин урлагын бүхэл бүтэн тоглолт зохиож байгаа нь даан ч харамсалтай.  Ялангуяа хошин урлагын "Маск" хамтлаг энэ талаар нилээд "занималдсан".  Үндэсний эв нэгдэл, үндэс угсаагаа бодсон ч ийм зүйлээр элэглэл зохиож байгаа нь арай л дэндүү мэт.  Гэтэл үнэндээ "жинхэнэ монгол хэлэнд" гадаад үг дэндүү их байгаа ч монголчилж нэрлэсэн юм алга л байна.  Монгол бичгийн талаар бүр ч ярилтгүй л дээ. 
Саяхан Монгол даатгал компанийн нэгэн реклам явж байна аа.  Казах нь ухаантай, буриад нь нэг тийм хулгайч, хээ шаагүй нөхөр гээд байгаа юм уу хаашаа юм.  Казах гэхээрээ монголоор хальт мульт ярих ёстой ч юм уу..  Реклам зар сурталчилгаа эрх зүйн зохицуулалттай.  Ёс суртахуунд үл нийцсэн зар сурталчилгаа гэж7.4.5.үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан.
Тэр реклам дээр бол Буриад зоныг шууд л доромжилсон байна лээ.  Ер нь сүүлийн үед Буриад зоныг  алуурчин/ Долоон бурхан харвадаггүй кино/, архичин, хутгаар бүлэгч гэх дүр төрхөөр гаргаж байгаа нь даан ч харамсалтай.  Э.Ренчиног шууд л алуурчин болгочихсон байна билээ.  Түүх ийм бишийг Баабар гуай нийтлэлээрээ сайн тайлбарласан.  Буриад зон хэлмэгдүүлэлт, эрх чөлөөгөө алдах  гэж юу байдгыг дэндүү их мэдэрсэн.  Түүхээ мэдэхгүй зарим сэтгүүлч нар маань "БУРИАД, Монгол" гэж ярьж, бичиж, нийтлэх юм.  Буриад бол тусдаа үндэстэн биш монголын үндэстний нэг салбар.  Тусдаа ойлголтуудын дундуур таслал тавьдаг санагдах юм.  Эрх чөлөөт Монгол улсдаа дахиж урлаг, соёлын бүтээлээр хэлмэгдмээргүй л байна.  

Европт еврейн Давидын шар од зүүсэн нөхөр хулгай хийж байгаа, голрох гэж байгаа реклам цацвал юу болох бол.  Төсөөлөхөөс ч аймаар. 


бичсэн: dadido | төрөл: 2012-05-15 өдөр 23:50
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



угсаатан судлаач биш болохоор онож хэлэхэд хэцүү байна. Халх, дөрвөд, буриад гэж бичдэг нь аль талаар юм бол доо
Бичсэн: dadido 14:19, 2012-05-18 | Холбоос | |


MONGOLIIN UNDESTNII NEG SALBAR GEH UU? ESVEL YASTAN, UGSAATAN GEH UU? DEEHNE UED BAGSH NAR YASTAN GEJ ZAADAG BAISAN SANAGDANA
Бичсэн: amaahai76 23:45, 2012-05-16 | Холбоос | |


нэг удаа хошин шогийн тоглолт үзээд нэг их уурлангаа алдан гарч билээ. Хөдөөнийхнийг гутаан доромжилсон маягийн л юм үзсэн санагдана. хэлээд байгаа санаа нь ядуулаг бөгөөд жүжиглэлт нь ядсан хэлбэрдсэн харагдаад дахиж гошин шогдохгүй гээл өөртөө амлаж билээ. Гэхдээ л цагаахан инээхийн тулд хошин урлагынханыг хааяа тв сувгаар таарсан үед ашигладаг л юм.
Бичсэн: Цагаан хараацай 00:49, 2012-05-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax