dadido diary
шүүх эмнэлэг ба галзуугийн эмнэлэг дээр төрсөн бодол
хэдэн өдөр анагаахын оюутан шиг л задлан шүүх эмнэлэг , шар хад гээд баахан явлаа. Шар хадан дээр бүр өдөржин байлаа. Анх задлан дээр орохдоо өөрийгөө их айх байх гэж бодсон чинь харин ч айхгүй байсан шүү. Хүн чинь яг л хонины мах шиг санагдсан. Дотор эрхтнүүдтэй сайн танилцаж авлаа. Орой нь чанасан мах идсэн чинь зүгээр л байсан. Зарим оюутнууд хэдэн өдөр мах идэж чаддаггүй, унадаг энэ тэр гээд юм яриад байсан. Аймаар биш л юм билээ. Зарим нэг маань үхсэн хойноо л задлан хийлгүүлэхгүй юм шүү гэсэн юм ярьж л байв. За тэгээд хэдэн өдрийн дараа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очлоо. Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүстэй уулзаж юм яриулаад л. Эцэст нь хүн оюун ухаанаа алдах юм бол амьтнаас долоон дор болдгийг тэгэхэд л ойлгосон. Хүмүүсийн доог тохуу, оюутнуудын бэлэн үзмэр болоод л. Өлсөж байна уу, цангаж байна уу, ядарч байна уу гэдгээ ялгахгүй болчихсон хүмүүс эргэн тойронд байв. Одоо бодоход хүнийг тэгж зовоож яах гэсэн юм л гэж бодогдсон. Эмнэлгээс гарахын бөөн хүслэн. Хүмүүст нэрээ цаасан дээр бичиж эмчид өгөөрэй гэж гуйгаад л...Тэд хүн л юм чинь дөрвөн хананы дунд насан турш хоригдохыг хүсэхгүй байгаа шүү дээ. Заримынх нь Ар гэрийнхэн нь бүр эргэхээ ч больчихсон. Бүр мартсан. Хүн хүн байж л хүнд дурсагдана шүү дээ. Хүн байна гэдэг ойлголтыг ёс суртахууны үүднээс бүү ойлгоорой энэ бичлэгт. Иймд тэднийг Амьд явах эрхээр нь бусад эрхийг нь хязгаарлаж болж байгаа ч юм уу. Тэдэнд шинжлэх ухааны бүтээл туурвил хийх, жагсаал цуглаан хийх, бусад эрхүүд байна уу. Тэр үндсэн хуульд байгаа үндсэн эрхээс үнэндээ ганцхан амьд явах эрх нь байна. Гэхдээ хүний эрхийн асуудал учраас болгоожтой хандах хэрэгтэй л дээ. Би л лав хувьдаа Хэрвээ би сэтгэцийн эдгэршгүй өвчтэй болвол намайг хороохыг зөвшөөрч байна. Хүн ДОХ той байх аюултай ч хүн хүн биш төрх үйл, сэтгэцтэй болно гэдэг л хамгийн их аймшиг юм байна даа. Эцсийн эцэст Хүн үхэх эрхтэй.
бичсэн: dadido | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
nadaa lav naad gazraar chen ochood neeh gunzgii munzgii setgegdel turuugui zugeer l iim l baih yostoi gej huleej avsan yer n tegj ch zaadag l daa huniig bgaagaar n huleej avahgui l bol ter mini ene mini geed uruvduj bolohgui esvel ter yostoi muuhai geed uzen yadaj bolohgui ted emchlegdeed garlaa gehed sain l biz ugui bol ter l biz gej l bodogsondoo
Гадаадад ямар байдгийг үзэх юмсан, манайд лав их хэцүү санагддаг.
Би угаасаа бусад тасгийг нэг их тоож байгаагүй. Хүүхдийн тасагт 14 хоногийн дадлагынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн, маш өрөвдмөөр байдаг байсан. Одоо ямар байхыг мэдэхгүй нэлээд олон жилийн өмнөх би тэр үед дүгнэлт хийсэн, тэр маань одоо хадгалагдаад яваа болохоор...
Хурга майлахаа болино дээрх шиг л, зарим гарууд бол дургүй хүргэсэн оюутнуудыг дэлбэртэл худлаа яриад нөгөөдүүл нь буруу онош тавиад дүн мүн нь миараад л ер нь бол сэтгэц хамгийн сонирхолтой дадлагуудын нэг байсан. Манайхны хувьд этик нээрээ их муу заадаг байх, би лав юу заалгасанаа санадаггүй, өөрснийхөөрөө л хүмүүстэй харилцаад, практик дээр гарч байж л сурдаг юм шиг байгаа юм дөө...
Наад хүмүүсээ сайн ажиглаарай, тэднээс их гоё юм гардаг шүү- зарим мулгуу оюутнуудыг ардаа хол хаях ухаантай нь ч байдаг.
Миний хувьд хамт дадлага хийж байсан оюунуудаас хуулийнхан ч бас тэгж муухай харилцаж байгаагүй. Хамтдаа өвчтөнүүдтэй уулзаад л ярилцаад, ер нь л хүн шиг л харилцаж байсан. Яг хөдлөл өгөөгүй, бас тэнэгрэл нтртэй биш л бол бас хүн л гэж харилцаж байх шиг л санагдаж байсан. Хэдийгээр үзмэр биш ч гэсэн энд энэ хүний бичсэн утга нь арай өөр зүйлийг хэлэх гэсэн болов уу...
@Altangerel
Бага зэрэг 1 талаас хандсан гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ миний хувьд нэгэнт нийгэмд эргэж орох чадваргүй, сэргэх боломжгүй тархи нь, сэтгэц нь гэмтсэн хүмүүсийг тэгж хорьж, "ургамал хүн" шиг байлгадаг, (зүгээр л тоо бөглөх гэж үү?) тал дээр бол дадидотой санал нэг байна. Хүн амын тоо гээд нэгэнт хүн гэхэд хэцүү оюун ухааны өөрчлөлтөд орсон хүмүүсийн хувьд арай ондоо байдлаар бодож үзмээр л санагддаг. Магадгүй их харгис муухай хэрэг байх л даа...
Нөгөөтэйгүүр тэр хүнийг нийгмээс тусгаарлаж эмчилж байгаа бол эргээд нийгэмд нь эдгээд буцааж оруулахгүй бол хэрэггүй баймаар. Манай Монголын сэтгэцийн эмнэлэг шиг хорьж хашиж, дан эм тариагаар бөмбөгдөөд байх нь арай л биш л санагддаг. Уг нь бол эмнэлэг нь арай ондоо нийгэмд илүү ойр, орчин нь ч сайхан байж хөдлөл өгөөгүй үедээ хүн дуртай үедээ эмнэлгийн хашаанд салхинд зугаалж, дуртай зүйлсээ хийж янз бүрийн сэтгэл гутрал, өөр зүйлс байгаа бол чөлөөтэй сэтгэлээ сэргээж, хүмүүстэй харилцаж, гэр бүлийнхэн нь дуртай цагтаа эргэж тойрч уулздаг, утас шөрмөсөөр ярьдаг байж л эдгэрдэг гэж боддог.
(юу ч бичих гээд юу биччихэв дээ би )
tegeed hun alaad deeremdeed er ni yu durtaigaa hiichihsen bhad haiutslaga huleehgui. tiim bdal uusgehguin tuld tedniig tusgaarlasan bolgoo. hun amaa usguh bodlogo yvuulj bga oron asuudald uruusgul handaad setgetsiin uvchtei hun bolgoniig buudaad bvalhun am usuhgui
zadlan shinjilgee ch adil zorilgoo uhamsarlaj sur za. bichih yumaa sain bodoj baij bichij bai
ene bichleg chini minii oyutan ued huuliin surguuliin oyutnuud setgetsiin emneleg deer dadlaga hiiheer ireed uvchitnuudiig mini doogloj ineej doromjilj baisniig sanagduulchlaa. tuhain ued bi ter oyutnuudiig uzen yadaj baisan yum, neg yum helehed ted bol uzmer bish hun shuu, buruu oilglt avsan bna.
Сэтгэгдэл бичих