Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Бага нас буюу жинхэнэ супер, оригинал, бэст үе минь

Хүн болгонд дотно газар орон, дурсах дуртай үе гэж байдаг байх.  Сая гэв гэнэт Tjiгийн зүүдийг уншаад  сэтгэл хөдлөөд бичихээр шийдлээ.  Гэхдээ би сэтгэцийн өвчтэй биш шүү.  ха*3

Би Сансар, 12р хороолол, Микр гэж янз бүрээр нэрлэгддэг тэр газарт өсөж, одоог хүртэл амьдарч байна.  Манай Сансар их сайхан хороолол байсан даа.  Одоо бол утаандаа булаагдаад хэцүү болсон.  Нийгэм шилжээд айлууд хөдөлгөөнд /  угтаа бол зах зээл хөлд ороогүй байсан юм уу даа / ороогүй буюу одоогийнх шиг ингэж их нүүдэл суудалгүй, утаа униаргүй, өвөлдөө цастай тийм үе байсан даа.  Тэр үед хотынхны амьдрал яг л адилхан байв даа.  Байраараа ах дүү шиг болцгоочихсон.  Тэднийхээс сонгино, эднийхээс тос гээд байхгүй юм аа гүйцээчихдэг байсан.  Гэхдээ бас дараа нь хариутай.  Ямар ч улиралд байрны гадаа бөөн хүүхдүүд.  Зун бол орой 10, 11 гэж л орно.  Дүүгий даагий, чарта, дундаа орох, хөл бөмбөг, танкаар байлдах,  орон булаалдах, дээсдэх,  чавхаар харвах, сэлэм бамбай хийж /61-р цэцэрлэг рүү орж мод хугалж/ баатрууд болж байлдах, нум сум хийж харвах, бөглөөдөх, сүүлд гражин дээгүүр гүйлдэх гээд л одоогийн хүүхдүүдийн буюу дүү нарын маань  тоглож байгаа тоглоомын дэргэд ёстой жинхэнэ ОРИГИНАЛЬ тоглоом, наадгайнууд байж дээ.  Элсэн дээр чинь уран барилгыг сүндэрлүүлнэ дээ.  Тэр бүхэн хүүхдүүдийн бие бялдарын хөгжил, юм юмаар юм хийх сэтгэлгээг хөгжүүлж байсан гэж хэлэхэд болно.  Танкаар байлдах нь одоогийн ар пи жи компьютер тоглоомноос дутахгүй орги байлаа.  Тоосго авчраад дээр нь элсээр танкны толгой буюу цамхагийг нь гараараа барьж хийгээд дээр нь хошуу буюу буу зоочихно.  Тэгээд элсэн бөмбөлгүүд хийгээд бие биеийнхээ "танк" руу шидэж өгнө дөө.  Тэгээд хэний хошуу  буюу буу нь тоосгон дээрээсээ унана тэр ялагдана.  Эсвэл хоёр талаасаа танкаа мөргөлдүүл нь.  Заримынх нь танк бут үсрээд дахиж "засвар " авахгүй.  Тэр үед одоогийн дүү нар шиг минь тоглоомноосоо "өвчин" тусдаггүй байлаа даа.  Одоо хүмүүс гулгах гэж Хандгайт, Богины ам, УБ 2 энэ тэр гээд хотоос гадагшаа явдаг.  Харин тэр үед Сансарын тунель чинь жинхэнэ Цанын бааз шиг байлаа.  Байрнуудын шатны бариулыг нууцаар  хуулж аваад чарга, тэшүүр хийгээд л нисч өгнө дөө.  Тунелийн дээрээс доош нь зам хүртэл гулгахад жолооч их нар их сандардаг байсан даа.  Дээрээс нь хүүхэд орж ирчих гээд л. Бүр өөр 13,11,15, Дарь эхийнхаас хүүхдүүд ирж гулгадаг байсан даа.  Тэр үеийн цас гэж ямар ч сайхан байсан юм.  Орой гэртээ цасан хүн л ордог байлаа.  Зун болохоор сандалк буюу модон тэвшиний дөрвөн талд нь шарикан дугуй хадаж байгаад  бас л гулгана.  Ямар  скит гэж бараг байсан биш.  Тэр үед хотын айл ч байрны гадаа гарахад бөөн хүүхдүүд тоглоод л шуугилдаад л сайхан байсан даа.  Байрны ах нар сааданд бөөнөөрөө сууцгаан бид нарт бааварлаад л.  Сэлбийн гол чинь тэр үед ёстой нэг гол байсан даа.  Би санадаг юм намайг 5 тай байхад одоо скай дэлгүүр, анодын баруун талын гүүрний доор хүүхдүүд далан дээрээс доошоо шумбадаг байсан юм даа.  Одоо шумбах гээд үзвэл толгойгоо хагалаад дуусна биз.  Зун бол Сэлбэ дээр бөөн хүүхдүүд.  Загас жараахай барьцгаагаад л.  Сэлээд л.  Заримдаа 11 12 ынхон хоёр талаасаа чулуугаар шидэлцэнэ.  Одоогийн РЦНК/хуучнаар ДСНК/ болон Роял касл, М энд Ж хотхонуудын чинь өмнө сайхан гацуур модоор дүүрсэн цэцэрлэг байсан юм. Энэ Орчлон хотхон чинь Агро парк байсан .  Ийм л оргининал, супер, бэст үе байж дээ.  Одоо тэгэхэд юу вэ дээ юув.  Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөх нь зүйн хэрэг.  Гэтэл тэр сайхан цэцэрлэг, гол маань ийм болчихлоор, мөн тийм болгож байгаа амьдралын хэв маяг сэтгэлгээ, тоглосон тоглоомноос сэтгэцийн өөрчлөлттэй болж байгаа энэ бүхэн хөгжил уу ухралт уу.       

          


бичсэн: dadido | төрөл: 2008-01-31 өдөр 16:06
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



гэхдээ үнэхээр л оргиналь үе л дээ. Би хүүхэдтэй болвол спортоор тоглоомоор тоглуулна гэж л боддогшд
Бичсэн: dadido 12:55, 2010-11-01 | Холбоос | |


Одоо ч тэгээд дурсамж л үлдэх юм даа. Одооны хүүхдүүд бидний тоглоомыг гайхийшд хэхэхэ. Урьдны юм ул болно гэхэд хэтэрхий ул болгоод байгаа санагддаг юм. Хөгжил гэхээр л манайхан гоё барилга олонтой, хүн болгон унаатай байхыг ойлгоод байх шиг ээ. гэхдээ бүгд биш л дээ
Бичсэн: Чойрын Хүү 12:53, 2010-11-01 | Холбоос | |


чиний зөв
Бичсэн: dadido 12:52, 2010-11-01 | Холбоос | |


Хөгжил ирнэ хөгжих ёстой гэж бодож явахгүй бол болохгүй юм шиг санагдаад байдгиймаа надад. баярлах баярлах
Бичсэн: Ногоон дарь эх (зочин) 12:44, 2010-11-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax