Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

мөхөл 2 буюу манай номын сан

Би уржигдар сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлсэн юм.  Ном авсаныхаа барьцаанд нь иргэний үнэмлэхээ үлдээлээ.  Өчигдөр өөр ном авч маргаашийн семинартаа бэлдэх гээд орсон чинь местэндээ байдаггүй ээ.  Өнөөдөр өглөө орсон чинь байдаггүй.  Өдөр орсон чинь байдаггүй.  Баахан баахан байдаггүй.  Надад иргэний үнэмлэх маань хэрэг болоод байдаг.  Бүхэл бүтэн сургуулийн номын сан ажиллахгүй бол сургалт яаж явагдах юм бол.  За яахав хүнд үхэл хагацал өвчин зовлон тохиолдохыг аль гэхэв ажилдаа ирээгүй л биз.  Гэтэл ийм байдал сүүлийн хоёр жил шахам үргэлжилж байна.   Каталоги гэдэг хүний өдөр тутмын хэрэглээ.  Хоолны цэс, 200 мэдээ гээд бүгд л каталоги юм.  Өнөөдөр 200 төгрөгийн мэдээ гарахаа больчихвол хүмүүст тийм ч таатай биш байх.  Гэтэл каталогийн уурхай байх ёстой дээд сургуульд  Каталоги байхгүй номын санд оюутнууд хаана ямар ном байгааг яаж мэдэх билээ.  Шинэ номын танилцуулга гээд баахан ном шилэн хоргонд хийгээд тавьчихсан.  Уг нь бид тухайн номын гэгээн дүрийг гялтганасан хавтасыг харах гэсэндээ бус агуулгыг мэдэх учир жанцантайсан.  Оюутан хүн бүрт нэг нэг ном байж сая мэдлэг мэдээлэл хүнд хүрэх нигууртай шахуу.  Гэтэл баахан канондсон улсууд.  Ном нь дууссан үеэр оюутнууд шилэн хоргондох номыг шүлс дуслуулан харна.  Хавтасыг нь хүнд харуулах гэсэн юм бол скайнердаад л тавьчихна биз дээ.  Бүр болдоггүй юм бол дижитал аппаратаар зургыг нь аваад томруулаад тавьчихаж болно ш дээ.  Зарим нэг нь өөр номын сан руу явахгүй юу гэх байх л даа.  Дээр нь интернэт байхад юу нь ч санаачлагаггүй юм" гэх байх.  Интернэтэд сууж байдаг мөнгө .  Өөр номын сан руу алхаж очоод өлгүүрт нэг дугаарлаад, номоо авах гэж нэг дугаарлаад, авсан хойноо сандал олох гэж бас нэг дуугарлах цаг хоёр их хэцүү л дээ.  Интернэтэд тэр болгон монгол хэл дээр лекц, хичээлүүд байдаггүй ш дээ.  Дээр би ХОТЫН 3р НОмын САНД цайндаа орсон номын санчийг нь 3 цаг хүлээсэн гээд бод доо.  Манай програмчид энэ тэр хүмүүс хамгийн их хэрэгцээтэй байгаа мэргэжлийн номыг цахим хэлбэрээр тавих цаг хэзээ ирэх юм бол.  Багш нар нь лекцээ нэтэд тавьчихаж болдоггүй л юм байх даа.   Гадныхан шиг өөрсдөө ороод номоо авдаг номын сан бий болохыг л хүлээх юм.   Эцэст нь бидэнд сэтгэл дутаад, сэтгэлгээ хоцроод байна даа.


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-02-27 өдөр 15:47
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



хэхэ мэдээ биш л дээ. Одоо төгссөн болохоор ямар болсоныг нь мэдэхгүй л байна. монгол япон төвийн ард нэг сургууль байдаг даа тэр чинь
Бичсэн: dadido 13:59, 2010-05-06 | Холбоос | |


Зочин
Мэдээ уншаад арайч дээ гэж бодлоо. энэ аль сургууль юм бол. Номын сан нь иймэрхүү байдлаар ажиллах юм бол оюутан бид нар яаж сурах вэ дээ. Үүнийг бичсэн эзэн аль сурглуулийн номын сан ингэж үйлчилж байгааг хэлээд өгөөч асуудал тавьж сайжруулахгүй бол дараа дараагийн оюутан нарт дахин чамтай адил хохироод байна.
Бичсэн: Зочин (зочин) 12:24, 2010-05-06 | Холбоос | |


хааарин тийн. . .
loser
багш нартаа нэтэд лекцээ блогоор дамжуулан тавих саналыг тавьж байсан л даа. гэхдээ лекц дан ганц presentation-р хязгаарлагдахгүй байгаад учир байгаа гэсэн.

номын сан гэснээс, заавал лекцийн танхимд суух хэрэг байна уу? сургууль нэтийг нь хангаад, компьютерийн лаборторио өргөсгөөд өгөхөд л багш нар messenger-р хичээлээ явуулж болох шүү дээ.
Бичсэн: galbaatar 16:23, 2008-03-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax