Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

мөхөл 1

Сар шинэдээ сайхан шинэлээд өчигдрөөс хичээлдээ орлоо.  Өглөө босох гэж үйлээ үзэх юм аа.  Гэсэн ч яахав явах ёстойгоос хойш.  Амралтаар өдөр өнгөрөхгүй, хийх юм олдохгүй айлаа хэсэж бууз идсэн шигээ л байлаа.  Ёстой нэг таргалж өгсөн дөө.  Зурагт гэдгийг чинь харин сайхан үзлээ.   Гэтэл...монгол улсад болж байгаа бүтэж байгаа юм байхгүй юм байна.  Мэдээ үзээд бараг нөгөө даралт нь ихдээд бухимдаад дуусах жишээтэй.  Нэг их сайхан цэнгээнт нэвтрүүлэг, шоу хөтөлбөр, концерт гарна.  Дуулаад л дуулаад л.  Караокедоод караокедоод.  Нэг л их жаргалтай улс.  Гэхдээ баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг шиг надад ч уг нь хамаагүй л дээ.  Гэхдээ л аазгай хүрээд зад бичмээр санагдаад байх юм.  Тэр дээдсүүд нь метродоо сууна уу бриллиантдаа сууна уу айриш пабдаа суусаар байгаад дуусна биз.  Мөнгөө үрж ядаж байгаа улсууд.  Гэтэл баян ядуугүй зугаа цэнгэлд асар их мөнгө юм.  Тэгээд хэнийг тэжээв сармис ханхалсан гадны иргэн, кимчи үнэртсэн гуулин хүнийг л тэжээж байгаа биз дээ.  Энэ ч үнэхээр хувь хүн хуулийн этгээддээ ашигтай бизнес.  Гэхдээ бид үүнийг хориглох эрх байхгүй л дээ.  Хүмүүс минь зүгээр л ойлгоосой гэсэн юм.  Би дунд сургуульд байхдаа нэг ресторанд угаагч хийдэг байлаа.  Хүлээн авалт их болно.  Цэс нь гэж дандаа л шотланд виски, хайнекен пиво, франц шарсан тахиа....ганц хазаад балгаад л хаяна.  Гэтэл тэр дэнжийн мянгын нэг айлын хүүхэд рахит тэжээлийн доройтолтой байдаг.  Бодоод үз дээ...Тэр мөнгө нь хэн рүү орж байна


бичсэн: dadido | төрөл: 2008-02-26 өдөр 16:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



харьцуулалт л дутагдаад байгаа юм болов уу даа

бусад улс орон, бусад хүмүүстэй хийх харьцуулалт л дутагдаад байгаа юм болов уу даа.


өөрөөрөө байж чадахгүй байгаатай л асууудлын нэг хэсэг холбоотой байх. өөрөөрөө байгаа хүн цамаан зан гаргахгүй байхаа

Бичсэн: galbaatar 16:51, 2008-03-10 | Холбоос | |


харин тэхх... бодмооргүй байсан ч бодогдоод салкүймаа... ядаж цөөнх биш Монголчууд бараг ихэнхи нь иймэрхүү байгаа нь... sad
Бичсэн: xvv 19:08, 2008-02-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax