Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Турах тухай миний түүх

Эр эмгүй өнөөдөр турах тухай ярих болж дээ.  Хуучны хөгшчүүл бол нүгэлтэй юм гэх байх даа.  Гэхдээ шаардлага болоод байна.  Тэр олон шаардлагуудын тухай дурьдаад ч хэрэггүй.  Ядаж л толинд харах  болгонд өөртөө дургүй хүрэх үе бий.  Би багадаа барилдах дуртай хүүхэд байлаа.  Гараа гэмтээснээс болоод мөрөөдлөө биелүүлж чадаагүй.  Түүнээс хойш ядаж бие бялдараа хөгжүүлэх талаар их анхаарах болсон.  Үүний тулд тахир гараа тэнийлгэж эхэлсэн.  Тэгээд суниаж эхэлсэн.  Суниасны хүчинд цээжний булчин гарын булчин жаахан чангарсан, организмдаа дассан.  Гэтэл нэг юмаа мартсан нь гэдэсний таталт.  Эрэгтэй хүмүүс болгон сайхан цээжтэй байхыг хүсдэг биз дээ. Гэхдээ хүний дэргэд ичмээр цээжтэй л дээ.  Анзаарах байсаар байтал томоос том гүзээтэй боллоо.  Махлаг юм гэдэг хүмүүс чинь тарган байна гэдэг юм байгаа биз дээ.  Чангараагүй булчин чинь жаахан юм ороход л цүдийгээд байгаа юм чинь.  За тэгээд өвөл цагаан сараар бүр хэтэрсэн.    Тэгээд орой 18 цагаас хойш юм идэхээ болилоо.  Зөвхөн цай л ууж байсан.  Өдөр нь бол хусдаг байсан. Үр дүн гарсаан.  Юу ч гэсэн нөгөө айхтар гүзээ чинь багассан, бие хөнгөрсөн.  Тэгээд дадлагад гарсан чинь эргээд таргалсан.  Орой аймаар ядарсан амьтан ирээд идэж өгөөд унтана.  Тэгэхээр чинь нөгөө хоол чинь хаагуураа орох вэ.  Эргээд л таргалсан.  Саяхнаас жингээ барих талаар эргээд 18 цагтаа орлоо.  Гэтэл хэцүү юм аа.  Өвөл бол дорхноо үр дүн нь мэдэгдэж байсан.  Одоо үр дүн нь гарахгүй л байна. Өвөл бол байнгын хөдөлгөөнтэй байсан.  Өдөртөө сургууль руу ирж, очих, бусад гээд нийт 5 км алхдаг байсан юм чинь.  Хавар цагаа хэмнээд дандаа автобусдаад байсан минь ч бас л нөлөөлсөн байх.      Зун хүний бие хөөдөг юм уу өвөл, хавраар жин хасахаас шал өөр юм шиг.  Хэрвээ таарсан жиндээ орохыг хүсвэл гэрийнхнээсээ шал өөр хоол идэх хэрэгтэй юм шиг.  Манайхан чинь голцуу орой 7,8 үед оройн хоолоо иддэг хүмүүс шүү дээ.    Иймд өөрөө тусдаа цагт өөрөө өөртөө хоол хийж идэхээс өөр аргагүй юм шиг.  Ер нь гэрт нэг "идэх дуртай" хоолонцор нөхөр байхад бусдыгаа их л уруу татдаг юм билээ.  Ганц бие хүмүүс бол турах амархан юм шиг.  Гэхдээ жин нэмэх ч бай турах ч бай хөдөлгөөн сайтай, булчингаа чангаруулах л хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод байна.  Юу ч гэсэн орой хоол идэхгүй байх өөр байдаг юм байна шүү найзуудаа.       


бичсэн: dadido | төрөл: private 2008-06-13 өдөр 19:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



7 хоногтоо нэг тоглочихоод байвал...
Бас хоолны калори тооцоолох их чухал байдаг. Хоол бүр харилцан адилгүй калоритай байдаг болохоор хүнсэндээ калори багатай зүйлс байнга хэрэглээд байвал турдаггүй юм аа гэхэд нэмж таргалахгүй гэж боддог юм ирмэх
Бичсэн: xvv 08:09, 2009-10-23 | Холбоос | |


bayarlav smug
Бичсэн: dadido 01:05, 2009-10-23 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Kkk (зочин) 22:51, 2009-10-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax